"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа Хятадын тэрбумтан, алдарт "Лао Ган Ма" буюу монголчуудын хэлдгээр "Эмээгийн халуун ногоо" амтлагчийг нээсэн Тао Хуабиг онцолж байна. Өдгөө 77 настай түүний халуун чинжүүний амтлагч дэлхий даяар алдаршсан билээ. Ингээд өөрийн гайхалтай амтлагчийн ачаар тэрбумтан, нөлөөлөгч болсон түүнтэй танилцъя.
ИХ ӨЛСГӨЛӨН ҮЗЭВ
Тао Хуаби 1947 оны нэгдүгээр сард Гуйжогийн Мэйтан мужийн ядруухан тосгонд мэндэлжээ. Тэрбээр гэр бүлийнхээ найм дахь охин байсан бөгөөд уншиж, бичихийг заалгаагүй гэнэ. Түүний өсвөр насанд Хятадын их өлсгөлөн тохиож, Тао зэрлэг ногоо ухаж, ургамлын үндэс идэж, хоолыг илүү амттай болгохын тулд янз бүрийн аргыг туршиж үзэв.
Тао Хуабигийн "Хэрэв би хүчтэй байгаагүй бол өлсөх байсан" намтар номонд өгүүлснээр тэрбээр бага залуу насандаа мод хагалж, хоол хийж, газар тариалангийн ажил эрхэлжээ.
Өлсгөлөн л өнөөдрийн алдарт Лао Ган Ма амтлагчийн нууц аж.
Тэрбээр анхны амтлагчаа хийхдээ ууланд ургадаг эмийн ургамал, гэрийн нөхцөлд ургуулсан чинжүү зэргийг ашигласан нь гэрийнхэнд нь ихэд таалагдаж, түүнд урам болсон түүхтэй.
НӨХРӨӨ АЛДСАН НЬ
Тао 20 насандаа геологийн багт нягтлан бодогчоор ажилладаг залууд сэтгэл алдарч, улмаар тэд гэр бүл зохиожээ. Хосууд хоёр хүүтэй болж, элэг бүтэн, аз жаргалтай амьдарч байсан ч удаан үргэлжилсэнгүй. Таогийн нөхөр элэгний хүнд өвчин тусч, ажил хөдөлмөр эрхлэх чадвараа алдав. Энэ үед л Таод олон хүнд ачаа, хариуцлага ноогдсон. Нөхрийн эмчилгээний зардал, хоёр хүүгийн хоол, сургалтын төлбөр гээд мөнгөний хэрэг их байсан учир боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, ажлын туршлагагүй залуу гэрийн эзэгтэй ажил хайхаар тосгоноосоо гарч, Гуанжоу хот руу үйлдвэрт ажиллахаар явав. Гэвч удалгүй нөхөр нь таалал төгсч, тосгондоо эргэн иржээ.
Ийнхүү нөхрөө алдсан, үйлдвэрийн ажлаа орхисон Тао хоёр хүүгээ тэжээхийн тулд зах дээр цагаан будааны боов зарж, хүнсний ногооны мухлаг байгуулж, үүрийн дөрвөн цаг хүртэл ажилладаг байлаа. Түүнийг хаа ч явсан хоол, амтлагч хийх сонирхол нь дагаж байв. Хоол идэх боломжгүй үедээ тэрбээр гэртээ хийсэн чинжүүний амтлагчаараа боовоо амталж, өл дардаг байжээ.
ЯДУУ ОЮУТНУУДЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭХ
Таогийн хөвгүүд ч эрийн цээнд хүрч, ээждээ туслах хэмжээнд очив. Нэгэн өдөр хөвгүүдтэйгээ хүйтэн гоймон идэхээр гоймонгийн газарт орсон ч амт нь сул санагдаж, эзэнд нь чинжүү, тос ашиглан гоймонгийн амт сайжруулах зөвлөгөө өгсөн нь ажлын санал болж хувирав. Ийнхүү Тао гоймонгийн газарт ажилд орж, хоол хийх, амтлагчаа турших боломжтой болжээ.
1989 онд 42 настай Тао Гуйжоугийн Гуйян хотын Нанмин дүүрэгт өөрийн гэсэн жижигхэн хоолны газар байгуулж, өрх тусгаарлажээ. Энгийн л гоймонг шар буурцаг, өөрийн тусгай жорын амтлагчаар амталж, богино хугацаанд байнгын үйлчлүүлэгтэй болж амжлаа.
Түүнийг ядуу оюутнуудын "Загалмайлсан эх" гэдэг байсан бөгөөд тэрбээр оюутнуудад үргэлж хөнгөлөлт үзүүлж, хоол нэмж өгч байжээ.
Үйлчлүүлэгчид заримдаа гоймон авалгүй зөвхөн амтлагч авахаар орж ирдгийг Тао анзаарч, амтлагчаа алдартай болсон гэдгийг ухаарав. Ойр орчмын гоймонгийн газрууд ч түүний амтлагчийг хоолондоо ашиглаж, байсныг олж мэдсэн аж.
НЭРД ГАРЛАА
1990-ээд оны эхээр Таогийн тосгоныг дайруулан шинэ хурдны замын ажил эхэлжээ. Таогийн гоймонгийн газраар ч ачааны машины жолооч нар ихээхэн орж, гарч үйлчлүүлдэг болов. Үүнийг Тао овжин ашиглаж, жолооч нарыг гэртээ харихад нь амтлагчаа үнэгүй тараажээ. Ийнхүү амнаас ам дамжсан яриа гарч, хажуу хот, тосгодын хүмүүс түүний гоймонгийн газрыг зорин ирдэг боллоо.
1994 оны сүүл гэхэд Тао гоймон зарахаа больж, гоймонгийн газраа амтлагч зардаг дэлгүүр болгожээ. Түүний дэлгүүрийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь өнөөх чинжүүний тосон амтлагч. Дэлгүүрээ нээснээс хоёр жилийн дараа 49 насандаа томоохон объект түрээсэлж, 40 ажилтантай анхны үйлдвэрээ байгуулж, өдгөө бидний эчнээ мэдэх "Лао Ган Ма" гэх нэрийг өгчээ. Ийнхүү 1997 онд тус компаниа албан ёсоор бүртгүүлж, бизнес нь цэцэглэн хөгжжээ.
ӨРСӨЛДӨГЧДӨӨ БУУЛГАН АВАВ
Богино хугацаанд амжилтад хүрсэн Лао Ган Ма амтлагчийг дуурайсан, ижил төрлийн савлагаатай, хуурамч амтлагчууд олноор зах зээлд гарч, үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлж, Тао Хуабигийн босгосон бүхнийг сүйрүүлэх дөхөв. Үүнтэй ч Тао олон жил тэмцэж, 2001 онд Бээжингийн дээд шүүх эцэст нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүнд "Лао Ган Ма" нэрийг ашиглахгүй, түүний савлагааг дуурайж болохгүй гэсэн шийдвэрийг гаргажээ. Мөн 400 мянган юань буюу 60 мянган ам.долларын нөхөн төлбөр авчээ.
Шинэ зууны эхэнд Лао Ган Магийн үйлдвэрт хоёр мянга гаруй ажилчид ажиллаж, Хятад дахь чинжүүний амтлагчийн хамгийн том үйлдвэрлэгч, борлуулагч болж, өдөрт 1.3 сая шил амтлагч үйлдвэрлэдэг болсон. Нэр төрөл нь ихэсч, улаан лоолийн амтлагч, халуун тогоотой шөлний амтлагч тэргүүтэй бусад амтлагчийг зах зээлд нийлүүлэв.
Одоо Тао Хубигийн амтлагчийн эзэнт гүрэн АНУ-аас Африк хүртэл зах зээлээ томруулж, Хятад хүн байгаа газар Лао Ган Ма байх ёстой гэдэг далд сурталчилгааг нэвтрүүлжээ.
2019 онд "Лао Ган Ма" нь "China Mobile", "Huawei", "Tik Tok", "Tsingtao", "Alibaba" гэсэн үндэсний томоохон брэндүүдийн хамтаар Хятадын шилдэг зуун брэндийн нэгээр шалгарчээ.
БИД АМТ ЗАРДАГ
Лао Ган Мад тодорхой борлуулалтын арга, маркетингийн стратеги гэж үгүй. Компани, бүтээгдэхүүнээ сурталчлах нь ховор, алдартнуудын дэмжлэг байдаггүй, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилгээ хийдэггүй, вебсайт нь олон жилийн турш шинэчлэгдээгүй. Мөн сав баглаа боодол нь яг анх гарч ирсэн шигээ л байдаг.
Энэ талаар Тао ярихдаа "Бид сав баглаа боодол биш амт зардаг" гэжээ.
ЖИНХЭНЭ НӨЛӨӨЛӨГЧ
Тао Хуаби бол Хятад мөрөөдлийн жинхэнэ биелэл. Хэдэн жилийн өмнө "CCTV" телевиз "Хөдөлмөр Хятадын мөрөөдлийг бий болгодог" нэртэй олон ангит баримтат кино гаргасан бөгөөд үүний нэг ангид нь Тао Хуабиг онцолжээ. Киноны гол санаа нь ард түмэн нэгдэж, хувийн бус хамтын зорилгыг урьтал болгобол амжилтад хүрнэ гэх утгатай аж.
Тэрбээр одоог хүртэл тосгондоо аж төрөн амьдарч, таван мянга орчим ажлын байрыг бий болгон орон нутгийнхаа болон бусад нутгийн тариаланчидтай хамт ажиллаж, тэдний гол хэрэглэгч болжээ.
Тао Хуаби үнэхээр эх оронч нэгэн. Намын гишүүн, улс төрийн идэвхтэн тэрбээр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хуралд хэд хэдэн удаа оролцож байсан гэнэ. Үүнээс гадна Лао Ган Ма амтлагч гадаадад Хятадад зарагддаг үнээсээ хэд дахин өндөр зарагддаг.
Хятадад 9.9 юань буюу 1.5 ам.долларын үнэтэй Лао Ган Ма амтлагч АНУ-д 13-18 ам.доллараар зарагддаг. Үнийн зөрүүний талаар Тао "Би Хятад хүн. Би Хятадуудаас мөнгө олохыг хүсэхгүй байна. Би Лао Ган Маг гадаадын орнуудад зарж, харийнхнаас мөнгө олохыг хүсч байна" гэжээ.
Ядуу тариачны охиноос залуу бэлэвсэн эхнэр, үйлдвэрийн ажилтан, замын хажуугийн наймаачин гээд төсөөлөөгүй замыг туулсан Тао Хуаби 1.05 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ.
З 2024-02-15 202.9.46.78
Хужааруугааа зайлцгааа малуудааа
Нэргүй 2024-02-15 213.87.89.70
Харуулах боломжгүй.
зочин 2024-02-15 66.181.179.16
Энэ амтлагч Монголд байдаг уу? Байдаг бол хаанаас авч болох вэ?
Хавтгай тавган дээр жоохон хийгээд банш дүрээд идэхэд амттай байж магадгүй харагдаад байна.
Гэхдээ яг энэ эмээгийн амтлагч байвал сайнсан.
Нэргүй 2024-02-15 202.55.188.46
Их наяд байгаа. гадуур зөндөө
Нэргүй 2024-02-15 78.174.210.199
Хятадаас авах юм их бий. Ажилсагийн хувьд, мөнгө төгрөгөө хямгадаж аривлахын хувьд үнэхээр гайхамшигтай ард түмэн. Муу юм ч их бий. Тиймээс бид ухаантай л амьдрах ёстой. Авах гээхийн ухаанаар, хэдэн нүүдлийн цаадахыг харахгүй бол хоёр хөрш , гурав дахь гэж байгаа хөршүүд ч аюумшиг.
Нэргүй 2024-02-15 66.181.184.216
Олон жил хэрэглэж байна
Нэргүй 2024-02-15 188.162.254.74
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!
Нэргүй 2024-02-15 202.126.89.71
xed gedeg be. xna bna
Нэргүй 2024-02-15 103.57.93.119
Хятад хэлгүй нийтлэлч байна. Гуйжогийн Мэйтан муж гэж ямар газар байхав дээ
ЗОЧИН 2024-02-15 122.201.23.83
з,,,с
Оноч 2024-02-15 202.5.205.34
Аа энэ яахав, монголд дахь борлуулагчинй ПР ажил биз. х***а нар магдаад байхаар нь амталж үзсэн яахавдээ, байдаг л тосон амт бнэ лээ.
Нэргүй 2024-02-15 66.181.191.137
cctv энэ эмгэнийг магтсан гэнэ үү.cctv хятадын коммунист намын харьяалалттай .төрийн суртал ухуулга пропаганда мэдээллийн хэрэгсэл гэжуга.ньюс.мн монгол дахь салбар нь байж магадгүй шүү
Нэргүй 2024-02-15 66.181.191.137
хятадууд байгаа газар энэ амтлагч гэнэ үү монгол дахь хятадууд нь шуугилдаад л ороод ирлээ.амаа олохгүй магтаж байна.их амттай эд бололтой янз нь
Нэргүй 2024-02-15 59.153.114.217
манайд зарим дэлгүүрт зардаг. Цагаан будаатай хольж идэхэд үнэхээр амттай байна лээ. дотроо тахиа, шар буурцаг гээд олон төрөл байдаг юм.
Нэргүй 2024-02-15 203.91.115.38
Сайхан мэдээлэл байна. Хамаагүй сайн нөхцөлд байгаа атлаа МАН-ыг дэмжих төдийгөөр б**в, гурил төдий горьдож амьдарсандаа ичлээ. МАН-ы шинэ залуус тоохоо больсныг мэдсэн ч тэдэнд саналаа өгч байсандаа харамсч байна. Энэ эмгэн амтлагч төдийг дэлхийд таниулсан байхад манай МАН-хан МУ-г дэлхийн шившиг болгож. Авилга, бохирдол, түгжрэл, … жагсааж барах аргагүй.
- ylcuun- # ; 2024-02-15 132.194.33.149
gayxsgyiCJ
Нэргүй 2024-02-15 66.181.185.16
хн
Зочин 2024-02-15 202.179.25.45
Гайхалтай хөдөлмөрч ард түмэн шүү. Сайхан түүх уншлаа.