Их хэмжээний бараа шатсан, хохирлын хэмжээг тогтоогоогүй байна гэв

Их хэмжээний бараа шатсан, хохирлын хэмжээг тогтоогоогүй байна гэв

Их хэмжээний бараа шатсан, хохирлын хэмжээг тогтоогоогүй байна гэв

Өчигдөр /2024.02.14/ 32-ын автробусны буудлын хажууд худалдааны төвд гал гарсан. Онцгойгийн алба хаагчид галыг таван цаг ажиллаж бүрэн унтраасан. Галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоосон эсэхийг тодрууллаа.

Онцгой байдлын ерөнхий газраас өгсбн мэдээллээр, Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын хажууд худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага өчигдөр 16:04 цагт ирсэн. Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

Галын дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажилласан.
Гал түймрийн тархалтыг 17:00 цагт зогсоож, 21:10 цагт бүрэн унтраасан.
Хохирлын хэмжээ, галын шалтгааны дүгнэлт гараагүй. Худалдааны төвд байсан их хэмжээний бараа, бүтээгдэхүүн шатсан. Одоогоор хэдэн төгрөгний хохирол учирсан нь тодорхойгүй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-15 139.5.217.236

Агуулах шатана гэдэг хулгайгаа нуух арга гээд байна , Эрдэнэт үйлдвэрт шалгалт орохын урд агуулахаа шатааж билээ

Avatar

Zochin 2024-02-15 202.9.40.2

XUJAAGIIN XOGIIN BARAA

Avatar

Нэргүй 2024-02-15 139.5.216.173

гал юунаас болж гарсныг мэдээлээчээ!!!!!

Avatar

Nertei 2024-02-15 202.179.2.21

nuuts sh dee avilgalaa tohiroogui bn. avilgalaa sain ugvul hari garagiinhan buruutai.

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.184.97

сүүлийн үед галд өртөмхий барилгын материал хөөсөнцөрийн их хэрэглээд нэг л шатаж эхэлсэн л бол унраахын аргагүй эрчтэй шатдаг болоод байгаа,одоо бүр бетонон хуучны барилгуудыг хөөсөнцөрөөр бүрж "дулаалдаг" маш аюултай шинэ "технологи" хүртэл газар авлаа даа яана даа

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.186.52

Энэ одоо Бөмбөгөр шатсан шиг хэрэг болно доо. Хохирол барагдуулах, шатсан бараагаа баталгаажуулах гм бөөн маргаантай үйл явдал үүснэ. Татвараас зугтаалгасан, гаалийн бүрдүүлэлт гаалийн татвар төлөөгүй бараанууд байгаа бол хохирол төлүүлэх ч худлаа болох байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж