Зураач Ц.Нарангэрэлийн 100 гаруй төрлийн "ЗАМ" үзэсгэлэнг дэлгэнэ

Зураач Ц.Нарангэрэлийн 100 гаруй төрлийн "ЗАМ" үзэсгэлэнг дэлгэнэ

Зураач Ц.Нарангэрэлийн 100 гаруй төрлийн "ЗАМ" үзэсгэлэнг дэлгэнэ
"Монгол арт" галерейн хамт олон таван жилийн ойг угтан 2024 оны эхэнд байгалийн зургийн нэрт мастер Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Цэндсүрэнгийн Нарангэрэлийн "Зам" тусгай үзэсгэлэнг олны хүртээл болгох гэж байна. Тусгай үзэсгэлэнг 2024 оны хоёрдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 5-ны өдрүүдэд "Монгол арт" галерейн хоёр давхрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэнэ.
Зураач Ц.Нарангэрэл нь 1971-1975 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг Ардын зураач Л.Гаваагийн урланд суралцан төгссөн нь түүнийг байгалийн чиглэлээр бүтээл туурвихад чухал нөлөө үзүүлсэн байдаг.
Мөн 1980-1986 онд Чехийн Прага дахь Урлаг, архитектур, дизайны академийг төгссөн тэрбээр 1991 оноос хойш Дүрслэх урлагийн дээд сургуульд 30-аад жил багшилж 11 төгсөлтийн 150 гаруй авьяаслаг уран бүтээлч шавь нарыг бэлтгэн уран бүтээлийн их замд хөтлөн оруулсан түүхтэй. Энэ удаагийн тусгай үзэсгэлэнгийн онцлог Ц.Нарангэрэл зураачийн сүүлийн жилүүдэд туурвисан 100 гаруй төрлийн замыг өнгө аяс, утга төгөлдөр дүрслэн илэрхийлсэн сонирхолтой уран бүтээлүүдийг нэг дор шимтэн үзэх боломжийг үзэгчид та бүхэндээ олгож байна.
Амьдралд өдөр бүр тохиолдож буй тоймгүй олон үйл явдлууд нь олон салаа замын эхлэл болон төгсгөл мэт сонголтын дунд биднийг өөрийн эрхгүй хөтлөн оруулдаг…
Хаяг: Дүнжингарав худалдааны төвийн замын урд Монгол арт галерей
Утас: 77198080
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-14 213.87.138.39

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж