300 гаруй хүнийг цагаатгахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

300 гаруй хүнийг цагаатгахыг хүслээ

   МҮОНТВ-ийн Мэдээллийн төвд өнөөдөр 12 цагаас “Иргэдийн Алъяанс” төвөөс 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа долдугаар 1-нд олон нийтийн эсэргүүцлийн цуглаанд оролцсон олон зуун хүнийг мөрдөн байцаахдаа хууль зөрчсөн талаар мэдээлэл хийв. Тус хуралд Иргэдийн Алъяанс төвийн тэргүүн Ж.Занаа, Иргэний эвслээс нэр дэвшигч Д.Хосбаяр, хохирогч Ц.Занданхүү нар  оролцов. Тэд 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн шалгах явцад  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, прокурор хяналт тавиагүй. Тухайн үед 1000 гаруй хүн баригдаж, 300 гаруй хүн ял шийтгэл авсан. Хууль хяналтынхны буруутай үйл ажиллагааны улмаас  ял шийтгэл сонссон 300 гаруй хүнийг цагаатгаж, нөхөн төлбөр олгох хэрэгтэй гэж тэд үзэж байгаа юм байна. Хэвлэлийн бага хурал үргэлжилж байна

                                                                                                                               Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж