”Дэлхийн монголчуудын чуулган”-ыг зохион байгуулах ажлын хэсэг мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

”Дэлхийн монголчуудын чуулган”-ыг зохион байгуулах ажлын хэсэг мэдээлэл хийнэ

Монгол үндэстний түүх, хэл, соёлыг
хадгалан хамгаалах, судлах, сурталчлах үйлсэд дэлхийн монголчууд,
Монголын анд нөхдийн хүчин чармайлтыг нэгтгэх зорилготой “Дэлхийн
Монголчуудын чуулган” олон улсын дөрөв дэх удаагийн хуралдааныг
“Даяаршил ба дэлхийн монголчууд” сэдвийн хүрээнд энэ оны 7-р сарын
15-18-ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсад хийх юм. "Дэлхийн монголчуудын
чуулган"-ыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар чуулганыг зохион
байгуулах монгол, буриадын ажлын хэсгийнхэн өнөөдөр БСШУЯ-нд мэдээлэл
хийнэ. Тус чуулганыг зохион байгуулах хороог Буриадын Ерөнхийлөгч
бөгөөд, Засгийн Газрын дарга В.В.Наговицын тэргүүлж байгаа бөгөөд
одоогийн байдлаар дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа, монгол
туургатны төлөөлөл болсон 120 орчим төлөөлөгч оролцохоо мэдэгдээд
байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж