Лиса "The White Lotus" цувралын гуравдугаар ангид тоглоно

Лиса "The White Lotus" цувралын гуравдугаар ангид тоглоно

Лиса "The White Lotus" цувралын гуравдугаар ангид тоглоно

"HBO" сувгийн "The White Lotus" цувралын гуравдугаар ангид "Blackpink" хамтлагийн дуучин Лиса тоглоно. Энэ талаар "HBO" суваг Мягмар гаригт мэдээллээ. Цувралын сүүлийн ангийн зураг авалт энэ сард Тайландын Бангкок, Пукет, Ко Самуйд эхэлнэ.

Лиса буюу Лалиса Манобал уг цувралд Холливудын туршлагатай жүжигчин Скотт Гленнтэй хамт тоглох аж. 26 настай Лиса нь Тайланд, Өмнөд Солонгосоор тогтохгүй дэлхийд нэрээ дуурсгаж буй алдартай дуучин.

Эд баялаг, хоёр нүүртэй араншингийн тухай уг цуврал нь хар бараан инээдэм гэсэн төрөлд хамаарна. Цувралын өмнөх хоёр анги Эммийн хэд хэдэн номинацид нэр дэвшиж байжээ. Хоёрдугаар ангийн зураг авалтыг Сицилид хийснээр Италийн өмнөд арлыг зорих жуулчдын тоог ч нэмэгдүүлсэн байна. Тиймээс цувралын гуравдугаар анги гарсны дараа Тайландын аялал жуулчлал ч хөгжинө гэж найдаж байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-14 213.87.138.39

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж