Зун зуун жилдээд, зуданд модоо барих нь…

Зун зуун жилдээд, зуданд модоо барих нь…

Зун зуун жилдээд, зуданд модоо барих нь…

Цагаан сарын бууз, золголтоосоо сая сэхээрсэн засаг хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдал зарлахыг Улсын онцгой комисст үүрэгджээ. Өнөөдөр танилцуулаад буй “Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноор 7 аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрсэн” гэх мэдээлэл үнэндээ шинэ мэдээлэл биш. Аль халуун зунаар цаг уурчид зуд болно гэдгийг анхааруулж байсан ч нохой хуцсан чинээ тоогоогүйн гайг өнөөдөр хүртжээ. Нэгдүгээр сарын 18-ны өдөр Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 75 хувьд нь “нэн эрсдэлтэй” гэх дүгнэлт гарч л байв. Олон харахыг хүсвэл зуд зуун байтугай мянган жилийн өмнө ч болж л байсан…

Монголд анх удаа өвөл ирж, зуд болж байгаа биш. Жилийн жилд л өвөл болдог. Байс гээд л зуд болдог. Тэр ч утгаараа эртнээс “Зунд бүү суу, зуданд бүү сандар” гэх хэлцийг монголчууд захиж ирсэн биз. Он гарсаар 176 мянга гаруй толгой мал хорогдоод буй талаар албаныхан хэлж байна.

Байгуулагдаад зуун жил болоогүй аймгийн 100 жилийг тэмдэглэж, хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж баярлацгаасан жишээ ердөө өнгөрсөн зуных. Хадлан тэжээлээ базаах бэлтгэлээ хангаж, малаа таргалуулах цагаар найр наадам хийж, болсон болоогүй шагнал гардуулж, өөр нутгийн бөх, адуунд 100 жилийн ойн шагналаа алдахгүй гэхдээ алиа балай юм зохиод монголоор нэг шившигээ тарьсаныг нотлох бичлэг одоо ч сошиал ертөнцөөр тэнүүчилж явна.

100 жилийн ойг зохион байгуулах шийдвэрт Засгийн газар хамгийн их хүч хаясан бөгөөд ойн наадмыг тэмдэглэх тухай тогтоол, шийдвэр гаргаж байсан. Ингэснээр Хэнтий, Архангай, Завхан, дээр нь хожим байгуулагдсан Говь-Алтай аймгийг түүхэн баримтыг үл огоорон хүчээр тэмдэглэхээр болсон юм. Эдгээр аймгийн 100 жилийг тэмдэглэх болсон шалтгааныг олоход туйлын бэрх. Үүх түүхээ бодвол хэдэн зуун, мянганаар хэмжигдэх он тоололтой атал Ардын намын явган сурталчилгаа болгохын тулд л төрийн эрхийг барьж буй нам, төрийн удирдагч, нөлөө бүхий нөхдийн таван аймгийг найр наадамд умбуулах шалтагийг бодож олсон гэлтэй.

Тал талаас ирж нийслэлдээ талаас илүү нь шавсан монголчууд аавыннхаа, ээжийнхээ, эхнэрийнхээ, хүргэнийхээ тэгш ойг тэмдэглэхээр зээл тавин жийп аваад зорьцгоосон бол малчид малаа хаяад нутгийнхаа наадмыг нижгэр тэмдэглэн ирсэн гийчдээ дайлж, цайлж явсаар намартай золгосон нь хатуу ч гэлээ үнэн.

Ковидын үед намын ойгоо тэмдэглэж, халдварын тохиолдлыг огцом өсгөсөн эрх баригчид зудын бэлтгэлийг базаалгахгүй гэсэн шиг баяр, наадам тэмдэглүүлчээд одоо нөөц бүрдүүлэх тухай ярьж, гадагш экспортлохгүй байх тухай хориглож байна. Ажилтай, анхиатай нь өөрсдийн хүчээр, хуруу хумсаа хугалах шахан байж бэлтгэсэн тэжээлээ үнэтэй зарж болохгүй тухай тэд хэлж байна. Монголд бэлчээрийн даац хэтэрснийг судлаачид бишгүй ярьдаг ч малын хамар хатгах өвс ногоогүй болгох гэсэн шиг бодлого баримталж ирсний баталгаа цагаан сарын өмнө УИХ-ын гишүүд, сайд нарын тараасан “аварга малчин”, “аварга саальчин”, “Улсын аварга фермер” байсан. Ингэж л улстөрчид энгийн малчдыг хорлодог. Өөрийн амьдралаа өөрөө босгохоор мал дагасан нэгний нийгмийн даатгалыг бусдынх нь хураалгасан мөнгөнөөс төлөх тухай дээрмийг тэд л санаачилдаг. Өөрсдийнхөө төлөө ажилласныг нь торгууль, татвараар дээрэмдэж, найр наадам хэсээд хувийн өмчөө хайхраагүй нэгнийг даатгалыг төлөх нь Монголын өв уламжлалаа дэмжсэн бодлого гэж тэд солиордог.

Өнөөдөр нөөцөлсөн хивэг тэжээлийнхээ 50 хувийг хямдралтай үнээр олгосон тухай цээжээ дэлдэж байна. Үнэндээ төсвийн мөнгө тэдний халааснаас гардаггүй болохоор тэр. Удахгүй дэлгэр цагт зудын үед үхсэн малын сэг, зэм өвчин үүсгэх аюул бас бидэнд бий.

Тиймээс  Зунд бүү суу, зуданд бүү сандар гэдэг нь монголчуудын мянга мянган жил хуримтлуулсан туршлага юм. Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам таргалдаг үгэнд ч өөрчлөлт оруулах цаг болжээ. Монголд зовлон учирвал нам хождог цаг иржээ.

Баяр болохоор хөгжсөн, хөрөнгөсөн тухай худлаа статистик эшлэж, "өвлийн өнөтэй давлаа" гэхчилэн дэндүү сайхан амьдруулаад байгаа аятай мэндчилгээ дэвшүүлж улстөрчид ч өөрсдөө ичих хэрэгтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МУУ ЗУРШЛААСАА САЛХАД ХАТУУЖИЛ ЗОРИГ ХЭРЭГТЭЙ. 2024-02-14 66.181.185.253

Нийгэмд ямарч өгөөжгүй элдэв ой тэмдэглэх, энд тэнд хаалга барих олон төрлийн одон медаль хүртээсэн бидний хөгжилд хүлхэц болж чадсангүй. Бидний нийгэмд хүн шударга ажиллаад хангалттай цалин авдаг байх нь маш чухал болохоос Социалист системийн шагнал медаль өгөх ой тэмдэглэх, сумын төв болгонд хаалга барих зэрэг нүд сэтгэл хуурсан зүйлсээс салж чадахгүй өдий хүрлээ. ОДОО ШУУД ХАЯ!!!!!

Avatar

Үнэн 2024-02-14 202.21.118.126

Өөрийн амьдралаа өөрөө босгохоор мал дагасан нэгний нийгмийн даатгалыг бусдынх нь хураалгасан мөнгөнөөс төлөх тухай дээрмийг тэд л санаачилдаг. Өөрсдийнхөө төлөө ажилласныг нь торгууль, татвараар дээрэмдэж, найр наадам хэсээд хувийн өмчөө хайхраагүй нэгнийг даатгалыг төлөх нь Монголын өв уламжлалаа дэмжсэн бодлого гэж тэд солиордог.

Avatar

Иргэн 2024-02-14 66.181.186.123

АН малчдад малыг өгсөн
МАНд малчид саналаа өгдөг.
бурхан буцаагаад бүх малаа авна гэж түүх бичсэн байсан даа

Avatar

Нэргүй 2024-02-14 202.131.225.242

Сайхан бичсэн байна. Үнэн ч бичсэн байна. Ойн жилийн баяр тэмдэглэж болно. Гэхдээ хавтгайрсан найр наадам хэрэггүй. МАН 100 жилээ арай хавтгайруулж сэвсэн шүү. 100 жилээс цааш амьдарцгаахгүй юм шиг хөөрцөглөөд байсан юм. Бараг монгол гарал угсаа үүсээд 100 жил болсон юм шиг л хамаг юмыг 100 жилтэй аваачиж зуурсан даа. Ер нь ухаан дутуу мулгуучуудад эрх мэдэл мөнгө хоёр байхаар их аюултай юм байна шүү. Нийгэмд хортой юм.

Avatar

Нэргүй 2024-02-14 203.98.76.4

Хаанаасаа Авахууулаад Хаалгач Хүртлээ БАЯР гэхээр л Монголчууд ухаан жолоогүй тэмдэглэцгээнэ…..Битүүнд, Шинийн 4-нд Хувь Хувьсгалгүй Л АЖИЛ ТАСАЛЛАА ….

Avatar

Huzuigui hun bolieoooooooooooooooooooooooo 2024-02-14 122.201.31.12

huzuugui hun bgaa tsagt mongol oron nar uzehguinee ,30jil uls tord bhdaa mongol,mongol orniig buruu togtoltsoond oruulj uhruulsan,odoo hit ni indeed gai bolj one site-iig uusgen baiguulj money-gaar hangaad mongol orniig hagalan butargah,hagaralduulah ,harluulah ajilgaa hiij ene news.mn ii ar tald nuuts noeonton bj ooriin uzel sanaa surtalchilgaagaa hiij yvdag…mongoliin gai uim

Avatar

Осама 2024-02-14 122.201.31.61

Гичийнүүд чинь хамаг буруугаа баруун хойд овоохой гэдэг шиг хүзүүгүй нөхөрт л тохчихсон хааж бна

Avatar

Зочин 2024-02-14 103.57.94.166

100 жил гэхээр хорсож байна даа хогийнхон, араатнууд.Түүхийг мянга гуйвуулаад ард түмэн бүр үзэн ядна. 21 оны хувьсгалын үе шиг харанхжй үе ангөрсөн. АН доторхи хэт харгис бүлэглэлийн дуу хоолой. Талцуулах зорилготой ялзарсан арга чинь ХОЦРОГДСОН!!!!

Avatar

Нэргүй 2024-02-14 188.162.254.5

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2024-02-14 213.87.138.39

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Тааз 2024-02-14 66.181.187.188

Өрийн тааз гэдэг шиг Монголын бэлчээрийн мал аж ахуй энэ янзаараа бол цааш явах ямар ч боломжгүй боллоо. Бэлчээрийн даац хэтэрч малын тоо толгой хэт ихсэж, өвсийг гарсан дор нь мал толгойны үс хусаж байгаа мэт юу ч үлдээхгйү идээд, олон малын аманд ч үгүй, хамарт ч үгүй, өлөн цэлмүүн байдаг болсноос тарга тэвээрэг авч чадахгүй, бас хатингар болж, өсөлт хөгжилт нь зогсож давжаа болсон.

Avatar

Нэргүй 2024-02-14 103.212.118.95

татвар төлөгчийн мөнгийг үр ашиггүй малын тэжээл болсон улаанбуудай амьдралын хувийн сахилга бат тааруухан найр наадам дуртай хэсэгт зарцуулах Монголын эмгэнэл

Avatar

Zochin 2024-02-14 202.126.89.16

Mongold 70 saya mal hereggui ee belcheeriin daats diilehgui bolsnii zeregtsee mal aj ahuigaas yalgarah hulemjiin hiin hemjee n erchim huchnii salbariin yalgarlaas davj garsan bna. Iheehen tsooloh heregtei.

Avatar

DGG 2024-02-14 122.201.31.151

ЗАЛУУДАА САЙН ЯВСАН НЬ ӨТЛӨХӨД МЭДЭГДЭНЭ, ЗУНДАА САЙН ЯВСАН НЬ ӨВӨЛЖИХӨД МЭДЭГДЭНЭ гэж өвгөдийн сургааль байдгийг малчид огт хайхрахгүй юм да.

Avatar

Төв 2024-02-14 66.181.160.91

ШИНЭ ЦАГИЙН МАЛЧИД ДЭНДҮҮ ХҮН ЧАНАРГҮЙ ХЭЛСЭНДЭЭ ХҮРДЭГГҮЙ ДАНДАА ХУДЛАА ЯРЬДАГ ЕР НЬ ХУЛХИ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС ХӨДӨӨ ҮЛДЭЖ МАЛЧИН НЭРТЭЙ ҮЛДСЭН ШҮҮ

Avatar

Эмээ 2024-02-14 202.21.107.105

Хувийн малаа малласны төлөө НДШ Ийг ажил хийж байгаагаар нь төлүүлдэг буруу. Залхуу малчид хувийн малаа яах нь тэдний хэрэг. Хөрс сүйтгээд ямаа олон тэжээж шуналтдагыг болиул

Avatar

Эмээ 2024-02-14 202.21.107.105

Одоо тэгээд яах болж байна. Гаүаи нутаг, уул уурхайгаа худалдаад ах дүүсээрээ баяжиж чаддагаар нь АН ыг сонгоод үзэх үү.Зуд болгодог тэнгэр бурхныг авилагаад тамын хаалгыг шүүгчдээрээ таглуулаад мань чинь жаргах юм дагаа даа. Би ч юм ойлгох биш

Avatar

Нэргүй 2024-02-14 124.158.64.237

энэ сайт маш зөв асуудал хөндсөн байна. байгуулагдаад 100 жил болоогүй говь алтайг 100 жилийн ой тэмдэглүүлсэн нь буруу. үүний гол буруутан нь Амарбаясгалан гэх ЖДҮ-чин болон ШУА-ын еранхийлөгч Рэгдэл гэгч үл бүтэх хоёр этгээд юм. түүхийг хэн дуртай нь хэн эрх мэдэлтэй нь ингэж буснуулж болохгүй.

Avatar

Нэргүй 2024-02-14 202.9.40.223

Засаг төрөөс хамаарахгүйгээр хурмаст өөрөө мэдээд цас оруулж байхад яалтай ч билээ. Засаг төрийн буруугаас золголт хийснээс болоод зуд боллоо ухааны юм нийтэлсэн байна. энэ сайт дандаа бусдын доог болохоор юм бичнээ. Бодвол сайтын эзэн болох хүзүүгүй хүн ингэж бичихийг үүрэгдсэн бололтой

Avatar

Нэргүй 2024-02-14 122.201.31.61

Ямар эргүү мал вэ чи зудандаа бэлтгэлгүй наадамдчихаар чинь ийм юм болсон болохоос бусдад ямар хамаатай юм

Avatar

иргэн 2024-02-14 202.131.227.82

Малчид зуны намрын дэлгэр цагаар өвс хадлангаа сайн авч баймаар юм даа. Өвөл болохоор төрийн зүгээс татвар төлөлгчдийн мөнгөөр бэлэн өвс тэжээлээ бэлтгүүлдэгээ, элдэв хөнгөлөлт авдагаа болих хэрэгтэй. иргэд бүгд л адилхан хөдөлмөрлөж байгаа, хуулийн өмнө бүгд л тэгш эрхтэйг ойлгох хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2024-02-14 66.181.185.174

байх алба байна уу. Тэд нийгмээс хамгийн их ашиг хүртдэг. Ноолуурын, ноосны, сүүний, түүхий эдийн урамшуулал авдаг. Тэгэхдээ ард түмэн хандсан нэг ч буяны, тусламж дэмжлэг үзүүлдэг бил үү. Энэ нийгэмд малчид, лам нарын хэрэг алга. Зах зээлийн утгаар тэд малчид биш эзэд, хувийн өмчтэй саятангууд. Малчдыг нийгмийн халамжийн янз бүрийн урамшуулал, хөнгөлтөөс салгасан тохиолдолд тэд нийгэмшиж, өөрийн юмандаа эзэн хүн шиг хандах байх.

Avatar

Иргэн 2024-02-14 103.57.93.51

Бодит байдлыг үнэн зөвөөр эрүүл ухаанаар бичжээ. Тантай санал нэг байна. Монголын нийгэмд хийж бүтээсэн зүйлгүй атлаа бусдыгаа шимэгчлэн амьдардаг малчид, мал нарын давхрага бий болсон.

Avatar

Зочин 2024-02-14 66.181.185.174

Малчид нэртэй шимэгчидийг хэчнээн жил ард түмний хөрөнгөөр тэжээх юм бэ. Сонгуульд санал авах нэрийдпээр тэднийг угжсаар байтал наад малчид чинь хүн чанаргүй, ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй, халамж харсан, арчаагүй "орчин үеийн манафурт" боолууд болж хувирч байна. Зарж байгаа ааруул нь гурилтай, сүү нь устай, ууц нь ус элдэв юм шахсан, айраг нь устай цийдэм аятай, ер нь эдэнд уламжлал, хуучны малчдын нүнжиг, буян хишиг алга. Тэхэхлээр миний хөлсөө урсгаж бий болгосон татвараар Тэднийг тэтгэж ба

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.181.77

ДОР ХАЯЖ 20САЯ МАЛ ХОРОГДОЖ БАЙЖ БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ХЭВИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЭХ ЮМ

Avatar

инженер 2024-02-14 139.5.218.33

Мал 100 % хувьд шилжсэн. Өвсөө , тэжээлээ бэлдээгүй бол дээшээ тэгэр хол болно…. Үнэхээр өвсгүй гарцгүй байсан Говийнхоныг бол төр засаг боломжоороо харж үзэх л байх… Өвс ургамал нь халиурсан нутгынхан НАЙР хийсээр өвсөө хадаагүй бол тэнгэр бурхан л мэдэх хэрэг болж бна…
Цаашид 1000 мал биш чанартай гарын ая даах Таваарлаг МАЛ л хэрэгтэй гэсэн томоос том МСЖ ирлээ…
Арай ч 1968 оны зуд биш бололтой…

Avatar

Өөрийн хариуцлага 2024-02-14 66.181.161.52

Монголд өөрийн хариуцлага гэж юм ерөөс байхгүй. болохгүй болонгуут төр засаг руу бүхнийг чихнэ,нэхнэ. Төр засаг нь халамжилна. ингээд байвал Монголд хариуцлагатай иргэн яаж бойжих билээ, бүх хүн л ажил хөдөлмөр эрхлэж, түүнийхээ орлогоор амьдарч байгаа. малчид ч адилхан, малын орлогоороо л амьдарч байгаа.

Avatar

Нэргүй 2024-02-14 202.126.90.82

Дээдээр хариуцлага гэдгийг мэдэхгүй хойно доодох нь хариуцлагатай байх сонирхол хаанаас биы болох вэ? Соц үед 1970 онд Цэдэнбал дарга нэг аймгийн дарга руу залгасан морио уяад эзгүй байсан тул дараа нь тэр даргыг аймагтаа биш адуунд дуртай хүү байна гээд гэгдлийн адуучин болгож байсныг тэр үеийнхэн мэднэ дээ

Avatar

МАНин хулгайчуудын гай 2024-02-14 66.181.160.106

мал бол хувь хүний хөрөнгө, ер нь бол арчаатай арчаагүй ялгаа л гарч байгаа саахалт айл арчаагүй үргэлж зумын захиргааны манин дарга нараа тусламж авсан ч байгаа малаа үхүүлчихдэг байхад ямарч тусламж дэмжлэггүй өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаад хэдэн малаа онд оруулдаг байдал маш их. энэ тусламж нь эсэргээрээ бэлэнчлэх арчаагүй байдлыг дэмжиж хорлож байгаа үйлдэл

Avatar

Нэргүй 2024-02-14 124.158.70.15

Монголд зовлон учирвал нам хождог цаг угаасаа ирчихсэн ш дээ. Түүнээс хүний эрүүл мэнд саруул ухааныг хөгжүүлэх ажил хэн нь хийж байгаа юм бэ. Малчид чинь цусаар уйлсан ч туслах болож алга. Бид одоо өөрсдийгөө яая гэж бна. Хоолтойгоо байр тогныхоо мөнгийг өгч Эрүүл саруул шигээ байгаа нь их юм болоод байхад юу нь тэд нарт илүүчлах зүйл нэг ч зүйл алга.

Avatar

уншигч 2024-02-14 103.11.195.34

Яг л тийм юм болоод байдаг. Мал нь өөрсдийнх нь гэтэл зуд болохоор л хүний мал маллаж байгаа аятай аашилцгаана. Зун намрын дэлгэр цагт өвс тэжээл, хашаа хороогоо сайн базаагаад авахгүй. Архи, айраг эргүүлж, найр наадам гэж хөөрцөглөөд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж