БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн хэлний шалгалтын бүртгэлийг цахимаар хийнэ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн хэлний шалгалтын бүртгэлийг цахимаар хийнэ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн хэлний шалгалтын бүртгэлийг цахимаар хийнэ

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 26-29-ний өдөр www.ehalamj.mn сайтад цахимаар бүртгэх гэнэ. Энэ удаагийн бүртгэлийн онцлог нь БНСУ-аас аж үйлдвэр, үйлчилгээний салбар дээр нэмэгдэж, барилга, хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг салбаруудад ажилтан сонгон шалгаруулж авах бөгөөд жилийн хоёрдугаар хагаст ойн аж ахуй, уул уурхайн салбарт нэмэлт бүртгэл хийх юм байна.

Хөдөлмөрийн биржээс өгсөн мэдээллээр ажлын саналын хувьд монголчуудад харьцангуй их ирдэг аж. Тухайлбал, 14 хоног тутамд 50-80 ажлын санал ирдэг байна. БНСУ-д цар тахалгүй жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очдог байна.

Сануулахад, Өмнөд Солонгосын мульт визэнд өөрчлөлт орж, жилээс дээш оршин суусан оюутан визтэй залуус эхнэр, нөхөр, хүүхдээ гурван жилийн мульт виз хүсэх боломжтой болсон талаар албаныхан мэдээлж байв. Мөн дагалдан виз гарахгүй байгаа аав ээж, эхнэр, хүүхэд, нөхрийн визээ энэ визээр мэдүүлэх боломжтой болсон юм. Уг журмыг 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд шинэчилсэн. Ингэснээр анх удаагаа мульт виза хүсч байгаа хүн заавал жилийн виз авахгүйгээр гурван жилээр хүсэх боломжтой аж.

Олон удаагийн визэнд шинээр нэмэгдсэн нөхцөл болон бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Мульт визний хугацаа 3 болон 5 жил болон өөрчлөгдсөн болно. /Олон удаагийн визний нөхцөл хангасан иргэн шууд 3 жилээс эхлэнэ/
  • БНСУ-д эхнэр, нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл нь (өөрийн болон эхнэр/нөхрийн эцэг, эх, 19 наснаас доош насны хүүхэд) 1 жилээс дээш хугацаагаар оршин сууж буй иргэн
  • Хүчинтэй хугацаа /1 удаа оршин суух хугацаа: 3, 5 жилийн олон удаагийн виз /90 хоног
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-14 213.87.138.39

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Бадарч тахар 2024-02-14 103.57.94.240

Оркуудад хэрэгтэй мэдээ байна !

Avatar

дургүй хүрч байна 2024-02-14 202.179.22.28

залуусаа үй олноор нь солонгос руу хар ажилд зуучилдаг эрх мэдэлтнүүдийг яалтай билээ.Хүн бүхэн эх орондоо элэг бүтэн,ажилтай,сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг. Үүний төлөө төр засаг нь ажилладаг баймаар.Гэтэл бүр багш нарыг солонгост буудалд ажиллуулах хэлэлцээр хийлээ гээд хөдөлмөрийн яамны сайд гэгч эмэгтэй гавьяа байгуулсан мэт ярихыг хараад ОЙ ГУТСАН

Avatar

иргэн 2024-02-14 59.153.112.72

яаж ажиллах ёстойг мэдээд мэдрээд ирнэ шүү дээ, яг үнэндээ монголчууд бид ажил хийх стандарт байхгүй, утсаа маажсан, кофе ууж тамхи баагиулсан хэдэн баагий байдаг, утсыг нь өглөө хураагаад орой тарахдаа аваарай, тамхиа зөвхөн цайны цагаар татаарай гэхээр юу гэдэг гээч, х****а ЧИ, МИНИЙ ГАР УТСЫГ ХУРААДАГ, ТАМХИ ТАТАХЫГ ХОРЬДОГ чи хэн юм бээ гээд л эхэлнэ шүү дээ??
Юу ч хийж чадахгүй байж хэдэн төг өгөх юм гээд асууна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж