С.Амарсайхан: Сонгууль хамаагүй бүх нөөцөө дайчилж, малчдадаа тусална

С.Амарсайхан: Сонгууль хамаагүй бүх нөөцөө дайчилж, малчдадаа тусална

С.Амарсайхан: Сонгууль хамаагүй бүх нөөцөө дайчилж, малчдадаа тусална

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлсэн асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан дараах тодруулгыг өглөө.


-Мал аж ахуйн салбарт хаваржилт хүндхэн байгаа мэдээлэл дуулдаж байна. Ямар арга хэмжээ авахаар шийдвэрлэв?

-Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарлах.  Импортоор орж ирж байгаа гурил, тэжээлийг татвараас чөлөөлөх. Гурил, өвс тэжээлийн хангалтыг нэмэгдүүлэх.

Үндэсний хэмжээнд малчдаа дэмжих аян зарлаж байна.

Эдийн засгийн гол салбар болсон мал аж ахуйн салбарын бодлогыг шинэ шатанд гаргах зэрэг хэд, хэдэн шийдвэр гаргалаа.

Хаваржилтыг хүндрэл багатай даван туулахад Улаан загалмай нийгэмлэгтэй хамтраад аж ахуй нэгжүүдээ оролцуулаад монголчууд бие сэтгэлээрээ хамтдаа байх, малчдыг хэцүү цаг үед дэмжиж ажиллах шаардлага байгаа.  Энэ хүрээнд хаваржилт дуустал тодорхой ажлууд зохион байгуулна.

-Хандив цуглуулна гэсэн үг үү?

-Хандив гэхээсээ илүү үйлдвэр аж ахуйн нэгжүүд малчдад хүргэх үйлчилгээгээ шуурхай болгох, малчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрт илрүүлэгт хамруулах, аливаа эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зэрэг  арга хэмжээг аж ахуй нэгж, иргэдийн оролцоотой зохион байгуулах. Хөдөө аж ахуйн салбар гэдэг зөвхөн малчдын асуудал биш. Нийт монголчуудын амьжиргаатай холбоотой асуудал учраас даван туулахын тулд хүн хүчээ нэмэгдүүлье гэж байгаа юм.

Зуд нүүрлэснээс малчид өвс тэжээлээ татаж авах боломжгүй болсон. Зам даваа хаагдсан байгаа тул нээх арга хэмжээ авах,  шар усны үерээс сэргийлэхийн тулд цасны хунгаруудаа арилгах. Малын зүй бус хорогдлоос шалтгаалж малын гоц халдварт өвчин тархахаас сэргийлэх, малын вакцинжуулалтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээ авна.

Улсын онцгой комисс маргааш хуралдаж эдгээр асуудлыг хэлэлцээд зарим тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа.

-Хаваржилтын нөхцөл байдал ямар байна вэ. Хэчнээн аймаг сум зудтай байгаа вэ?

-Хоёрдугаар сар гарснаас хойш 14 аймгийн 47 сум төмөр зудтай. Мал бэлчээрлэх боломжгүй, малчид өвс тэжээлээ татах боломжгүй нөхцөлд байдалд орсон. Мөн 17 аймгийн 135 сум цагаан зудтай байна.

Улсын хэмжээнд нийтдээ 250 гаруй сум зудын нөхцөлд байна. Ийм учраас өвөл хэрэгжүүлсэн арга хэмжээгээ хаврын турш хэрэгжүүлж, малчид иргэддээ бүх талын туслалцааг үзүүлнэ.

-Төсөвт тусгагдаагүй арга хэмжээг авбал УИХ-ын сонгуулиар тухай хуулиар хууль зөрчсөн болохгүй юу?

-Эдийн засгийн гол салбараа хохирол багатай авч үлдэхийн тулд сонгууль улс төр огт хамаа байхгүй. Ямар боломж байна, бүх обломжоо дайчилж ажиллана.

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарлана гэхээр яаж ажиллана гэсэн үг вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг нь байнгын үйл ажиллагаатай штаб ажиллана. Мал аж ахуйн салбараа хамгаалах, хур тунадас их орсон учраас шар усны үер болж болзошгүй байна. Тэр хүрээндээ аж ахуй нэгштэй хамтран ажиллаж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авна.

Өвөл бид малчдадаа тэжээл, өвсийг хөнгөлөлттэй үнээр хүргэсэн. Өвс тэжээлийн нөөц өнөөдөр хангалттай биш байна. Импортоор авч байгаа гурил, тэжээлийн үнийг татвараас чөлөөлөхөөр үнэ ханш өсөхгүй байх, хомсдол бий болохгүй байх боломжтой.

Улсын нөөцөөс өнгөрсөн хугацаанд 15 мянган тонн тэжээлийг хямдралтай үнээр малчдад нийлүүлсэн. Нэмээд 6000 тонныг нийлүүлэх гэж байна.  Монгол Улсын хэмжээнд өдөртөө 300 тонн тэжээл гарах боломжтой. Гурилын хүрэлцээгүй байдлаас тэжээлийн гарц муудаж байгаа учраас импортоор орж ирж байгаа тэжээлийн татварыг бууруулснаар мал аж ахуйн салбар хаваржилтыг хохирол багатай даван туулна.

-Өвлийн морин уралдааныг хориглосон байтал хэд хэдэн газар үсэргээ болсон зэрэг мэдээлэл байна. Энэ асуудалд Засгийн газар ямар шийдвэр гаргах вэ?

-Засгийн газрын тогтоолоор морин уралдааныг тавдугаар сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд зохион байгуулах боломжтой байдаг. Гэхдээ энэхүү тогтоолд өөрчлөлт оруулах санал ирж байгаа.  Ийм учраас өвлийн морин уралдаанаас болж, хэчнээн хүүхэд бэртэж гэмтэж эндэв гэдгийг сайтар судалж, мэдээллийг Засгийн газарт оруулж ирэх үүрэг даалгаврыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд өгсөн.

Нэг талаараа өвлийн морин уралдааныг хориглочихоод байгаа боловч хууль бус үйлдэл гараад байгаа. Журамлаад өөрчлөөд явбал эерэг сөрөг үр дагавар яаж гарах вэ гэдэг дээр нэлээн сайд судалгаа хийж, түүний үндсэн дээр шийдвэр гаргана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-14 202.126.90.25

Монголд Хөдөө аж ахуйн яам гэж байна уу. Эсвэл татан буудсан уу Байдаг бол ажлаа хиймээр байна

Avatar

Нэргүй 2024-02-14 124.158.64.237

Эргүү, хиймэл дүртэн хогоо өдийд биш өмнө нь арга хэмжээ авч ажилладаг юм. Чи ч энэ насандаа ойлгохгүй. Битгий шоу хийгээд бай.

Avatar

dfa 2024-02-14 103.168.179.132

hotiinhoo bga baidlaa anhaarch saijruulaach, orts gartsgui bairuudad arga hemjee avah, tsas mos arilgah, zov tolovloltiig niisleltei hamtarch hiih geed ajluud bh yum, pop s**

Avatar

Нэргүй 2024-02-14 203.98.76.4

СОНГУУЛИЙН САНАЛ ХУДАЛДАЖ АВАХАД ТЭНГЭР ХАНГАЙ НЬ ТУСАЛЖ БАЙНА ДААА

Avatar

Нэргүй 2024-02-14 188.162.254.5

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Эмээ 2024-02-14 202.21.107.20

Шийдэж ядаад яахав . Аймаг бүрт нэгдэл бий болгоод ЭНЭ ХҮҮХНҮҮДҮҮ,, ХҮРГЭН ХҮҮ кино үзүүлээд сайн ажилласанд нь тэр олон арван урамшууллаа өгөөд болно. Хажууд нь мах боловсруулах үйлдвэр арьс ширний үйлдвэр орон сууц хувийн хэвшлүүдээрээ хийлгээд татварын хөнгөлөлтөөр дэмжээд явбал түгжрэл орон сууц орон нутгын асуудал ч цэгцэрнэ. Харин хяналт сайн тавихгүй бол янз бүрийн нам ын нэр барьсан хулгайччууд ЖДҮ шиг идчихээд шүүгчдээ хахуульдаад өнгөрнө шүү. Малчид хувийн хөрөнгөө яахаа мэднэ биз.

Avatar

Нэргүй 2024-02-14 213.87.138.39

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-14 66.181.176.219

Ганц энэ жил хэцүүдээд байна уу инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг.Зам даваа хаагдах мал хорогдох нь байсаар ирсэн Энэ жил ганц зуд болж байгаа юм биш.Сонгуулийн өвөрмөц зуд бол оо юу кккккк.Хачирхалтай нь Данх бүр онцгой байдал зарласан гэл үү.

Avatar

Зочин 2024-02-14 172.58.231.40

манайх малчин айл,…Монголын төрөөс манайд хэзээ ч зудны үед болон бусад үед ч тусалж байгаагүй

Avatar

Нэргүй 2024-02-14 202.21.107.61

Malchid ni tegeed MAN-d sanal ugnu

Avatar

Иргэн 2024-02-14 202.21.127.170

Самарсайхан хариуцлагаа үүрэх ёстой, найр наадам гэж энэ л, энэ нам л эргүүтсэн

Avatar

Эмээ 2024-02-14 202.21.107.105

Би л лав малчдад тусалж чадахгүй. Тэтэгэвэрээрээ нэг сайхан амттай мах идсэнгүй. Өөх хальс давжаахан төлөг. Амт муутай шөл гарахгүй. Цэвэр сүү хямд олж ууж ч чаддаггүй. Малчид сүүний ноолуурын махны ер нойлын цааснаас бусдад дэмжлэг улсаас аваад л байдаг. Эргээд хотынхны амьдралд нэмэртэй юм хийхээрээ цэвэр ааруул чүгүй. Хэдэн бор ааруул 40-60 мянгад идсэн ч яалаа баСан ч яалаа. Тэдэнд өгснөөс үйлдвэрийн сүүгээ уугаад ажиллаж байгаа хүмүүсээ цалинтай байлгаж дэмжинэ. Тахиа гахай ногоо иднэ л биз

Avatar

Нэргүй 2024-02-14 202.179.21.226

хатаасан бэлэн гоймонгийн махны ширхэг тоолоод халуун ногоогоо хоол гэж бодоод идэж болохгүй.
Энэ хэдэн малчдын буянд арай гайгүй байгаа шүү Ганц малаа биш газар шороогоо давхар харж байгааг чам мэт нь ойлгохгүй

Avatar

Нэргүй 2024-02-14 59.153.112.72

сонгуулийн дараа жил байсан бол энэ дарга ингэж гүйхгүй л дээ, тэгээд ч мал ер нь хэний өмч болоод ингээд байдаг юм бэ?? Бусад хувийн хэвшлийнхэн тэгээд яах юм, ЖДҮ-ийн зээлийг нь дарга та нар хуваагаад идчихдэг биз дээ???

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.186.241

Дарьганга суманд бол зам билчээр гаргаад өгөхөд асуудал алга цасан доор өвс ногоо байна Сүржигнээд байх юм Улс төржөөд хэрэгүй дээ 9 см цас байхгүй яах юм бэ. Шуурсан хунгарласан юм бий Өндөр толгойн хэсэгт шуурсанаас ногоо цаснаас цухуйж идэж байна Үүнийг томруулаад хусаад өгвөл болоо Газар хөдөлөх юм уу дайн болвол яах юм

Avatar

Нэргүй 2024-02-14 202.55.191.130

малчин гэж тэжээвэр хүн сүрэг бий боллоо шүү. бүх юмандаа урамшуулал авна. ноос, ноолуур, сүүний урамшуулал, хүүхдийн мөнгө, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох, насаараа хувийн малаа маллаж яваад тэтгэвэр авах, хувийн малаа өсгөөд мянгат, аварга малчин болох гэх мэтийн давуу эрхтэй урамшуулал болгоныг малчид авч байна. дээр нь хүүхдийг нь үнэгүй сургах гэж сум болгонд хэдхэн хүүхэдтэй сургууль хувийн сургуулийн төлбөрийн дайны зардлаар ажиллуулж байна. сонгуулиар хэрэглэх гэж л тэр шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.183.244

гэдэс цатгалан байлгаж байгаа хүмүүсээ харж үзэх л хэрэгтэй ш дээ. чам мэтийн хэнд ч хэрэггүй оркууд биш. цасан шуурганд малчин хүн яаж хэдэн малынхаа хойноос гүйдгийг мэдэх үү? ямар чам шиг баарнаас баарны хооронд гүйдэг жаргалтай н**ш биш. хүнээ алдаж бнаа та нар, цус нь өөр болохоор тэр биз

Avatar

Лувсан 2024-02-14 43.228.130.77

би лав мөнгө төлөөд л махаа авч иддэг шүү.их хуцаарай юм л бол х***а гэх юм .чиний бандааш чинь лав л х***а

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.184.217

өвөлдөө үсрээд 10-20 хоногт нь л цасан шургатай байдаг. өвсийг нь тавьж өгөөд өнжүүлчих бэлтгэлтэй байх хэрэгтэй л дээ.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.183.244

хотод хулхи байранд одоохондоо дулаахан хэвтэж бгаа ордуудаа ченжүүд махны үнийг өсгөдөг юм. мал, малчин хоёр байхгүй бсан бол өлсөж үхэх бсан даа. Африкийн малгүй орнуудад өлсгөлөн нүүрлэдэг. муухай юмнууд хөдөө очоод байдлыг нүдээрээ хараасай. оркууд улам л адгууслаг болоод байна даа! Буянт мал сүргээ шүтэж амьдар

Avatar

тэнэглэл 2024-02-14 103.212.117.178

Ингэж эрхийн тэнэг болгох ямар хэрэг байна бэ? Яг нэг айлын эрх танхил хүүхэдтэй адил. Малчин гэхээр яадаг юм бэ? Хүний мал маллаад байгаа юм уу? эсвэл Үндсэн хуулиндаа Малчин илүү эрхтэй гээд Тунхагласан юм уу? Ямар ч бэлтгэлгүй, ийм цас зуд болно гэж хэлээд л байсан, өвөлдөө огт бэлдээгүй. Гэсэн мөртлөө хот хүрээнд гайхамшигтай үнээр мал махаа зарна. Ингэхгүйээ.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.183.244

чи хөдөө явж үзсэн юм уу малаа. ган болсон газар ногоо ургадаггүй юм. тэгээд хэдэн малчдаа, гол зогоодог малаа үр гэж бгаа юм уу? муухай юмнууд та нарт хүний мөс БНУ? чиний амаа олохгүй тусалдаг махыг малчид л бэлддэг юм. халуунд халж хүйтэнд хөрч үзээгүй чам шиг хүний адгууд үхвэл таарна

Avatar

Нэргүй 2024-02-14 202.131.225.197

сүүлийн хэдэн жил ган болоогүй шүү. борооноос их юмгүй зун болсон.

Avatar

Зочин 2024-02-14 66.181.185.174

байх алба байна уу. Тэд нийгмээс хамгийн их ашиг хүртдэг. Ноолуурын, ноосны, сүүний, түүхий эдийн урамшуулал авдаг. Тэгэхдээ ард түмэн хандсан нэг ч буяны, тусламж дэмжлэг үзүүлдэг бил үү. Энэ нийгэмд малчид, лам нарын хэрэг алга. Зах зээлийн утгаар тэд малчид биш эзэд, хувийн өмчтэй саятангууд. Малчдыг нийгмийн халамжийн янз бүрийн урамшуулал, хөнгөлтөөс салгасан тохиолдолд тэд нийгэмшиж, өөрийн юмандаа эзэн хүн шиг хандах байх.

Avatar

Зочин 2024-02-14 66.181.185.174

Малчид нэртэй шимэгчидийг хэчнээн жил ард түмний хөрөнгөөр тэжээх юм бэ. Сонгуульд санал авах нэрийдпээр тэднийг угжсаар байтал наад малчид чинь хүн чанаргүй, ажил хөдөлмөр эрхлэх чадваргүй, халамж харсан, арчаагүй "орчин үеийн манафурт" боолууд болж хувирч байна. Зарж байгаа ааруул нь гурилтай, сүү нь устай, ууц нь ус элдэв юм шахсан, айраг нь устай цийдэм аятай, ер нь эдэнд уламжлал, хуучны малчдын нүнжиг, буян хишиг алга. Тэхэхлээр миний хөлсөө урсгаж бий болгосон татвараар Тэднийг тэтгэж ба

Avatar

Зочин 2024-02-14 202.126.89.34

Хувь хүний хөрөнгөнд хайр зарлаад л тэгээд бас сонгууль хамаагүй гэчихжээ, ичиж амьдраасай МАНгарууд, хувь малчны өмнөөс эрсдэлийг нь төр үүрнэ гэж юу байдаг юм бэ

Avatar

Нэргүй 2024-02-14 78.174.210.199

Хувийн хөрөнгөө яаж хамгаалах нь хөрөнгөтөн малчдын дасэмжуудал. Төр, засгаас мэдээж дэмжлэг, чиглүүлэг хэрэгтэй л дээ. Гэхдээ арай дэндүү юм аа. Зун найр, наадам хөөхийн оронд хашаа саравч, өвс хадлангаа хүрэлцээтэй бэлтгэж, малынхаа тоо толгой, үүлдэр угсааг ч хүртэл зохицуулах хэрэгтэй биз дээ. Хэд хэдээрээ нийлээд зам, бэлчээрээ цаснаас цэвэрлэх машин, техник хэрэгсэл хүртэл авч зэхэж болно ш дээ. Социализмаас дээр, дооргүй салцгаах цаг аль хэдий нь болсоон!

Avatar

хөгийн хулгайч 2024-02-14 202.179.22.28

энэ нөхрийг харахаар ичээд байдаг боллоо,нээх серьезный царайлж худлаа ярина

Avatar

Нэргүй 2024-02-14 202.21.114.170

ene gesen malnuudiig bitgii songoochee ard tumeen. guij bn

Avatar

МАНин хулгайчуудын гай 2024-02-14 66.181.160.106

мал бол хувь хүний хөрөнгө, ер нь бол арчаатай арчаагүй ялгаа л гарч байгаа саахалт айл арчаагүй үргэлж зумын захиргааны манин дарга нараа тусламж авсан ч байгаа малаа үхүүлчихдэг байхад ямарч тусламж дэмжлэггүй өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаад хэдэн малаа онд оруулдаг байдал маш их. энэ тусламж нь эсэргээрээ бэлэнчлэх арчаагүй байдлыг дэмжиж хорлож байгаа үйлдэл

Avatar

Нэргүй 2024-02-14 124.158.70.15

Битгий х**… өөрийнхөө хөрөнгийг зараад тэнэг малчдаа тэжээнэ биз. Одоохондоо улсын хөрөнгийг буухаасаа өмнө идэж цусалж аваад далд орох гэж байгаа биз өөр энэ нөхөрөөс юу гарах вээ дээ. Татварын мөнгийг зүгээр л хэвтэж байгаа мөнгөө гээд бодчихсон гаруудаас нэг салах юмсааан…

Avatar

Нэргүй 2024-02-14 203.98.76.69

Гурилаар мал тэжээдэг гэж сонсоогүй юм байна. Малын тэжээлээ л гаалийн татвараас чөлөөлнө биз. Гурилын татвар чөлөөлчихөөр монголын газар тариалангийн салбар л дампуурах байхдаа. Энэ чинь бас нэг Хүрэлбаатар гараад ирэв үү?

Avatar

Нэргүй 2024-02-14 202.131.225.197

зөв өө. монополь гурлиын үйлдвэрүүдийг тэжээх албатай юу? тариаланчдад биш, гурилын үйлдвэрт хамаг ашиг нь очиж байгаа. гурилын хаягдал хивэг нь улаан буудайнаасаа үнэтэй байна гэж цандэлэг хэлээд, тэмцээд байгааг хараагүй юу. болорчулуун гэж хувьдаа гурилын үйлдвэртэй хүн хөдөө аж ахуйн сайд болоод самарч байгааг мэдээгүй юу?

Avatar

зочин 2024-02-14 103.215.14.2

энэ бүүр сонгуль дөхсөн чин малчдад аймаар хайртай болцон мэргэжлийн жүжигчдээс илүү жүжгэлэх юмаа энэ ер нь улс орны хөгжилд юу хийсийн түгжрэл утаа нь бараг гамшигийн хэмжээнд бгааг ард түмэн хотийхон мэдэж л бгаа иймэрхүү худалч луйварчин нарыг дахиж төрлүү оруулах хэрэггүй тэр бэлэг гээд хогийг нь авч бгаа хүмүүс

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.183.244

маш зөв. хэдэн мал, малчид маань байхад монголчууд өлсөхгүй

Avatar

Нэргүй 2024-02-14 78.174.210.199

Ингэж боддог цаг өнгөрсөн. Малчмд зөвхөн хувиа л хичээнэ. Хотод хүн өлсөж үхэх эсэх нь тэдэнд огт хамаагүй. Мал, цагаан идээгээ аль болох өндөр үнээр зарахыг л боддог болчихсон шүү.

Avatar

Нэргүй 2024-02-14 202.126.90.51

Хамаатай чи битгий эргүүтээд бай. Хамгийн ухаантай нь чи биш. Хүрд эргүүлэх боломж л чамд байсан бусад нь одоо хүрд эргүүлэг чи энэ удаа өнж!!!

Avatar

Нэргүй 2024-02-14 202.21.107.80

Хамаатай. Бүр хамгиииийн их хамаатай!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.183.244

орк та нар үнэхээр гаж донтой болжээ

Avatar

Зочин 2024-02-14 66.181.161.153

Сонгууль хамаатай. Малчид эрх баригчдын урхинд маш амархан автана. Мөн тэнд сонгогчдын дийлэнх хувь нь байгаа.

Avatar

Нэргүй 2024-02-14 202.55.188.113

малчид сонгуульд санал өгөхгүй эрхгүй бол монгол улс хөгжихөд амархан байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж