Валентины шоколад сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр үнэтэй байна

Валентины шоколад сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр үнэтэй байна

Валентины шоколад сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр үнэтэй байна

Гэгээн Валентины өдрийг баглаа цэцэг, шоколадгүйгээр төсөөлөх аргагүй. Гэвч энэ жил какао, элсэн чихрийн үнээс шалтгаалаад шоколадны үнэ урьд хожид байгаагүйгээр өсчээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Гана болон Зааны ясан эрэгт цаг агаар муудсанаар ургацын хэмжээ эрс багасч, какаоны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрэв.

Зааны ясан эрэг буюу баруун Африкт орших Кот д’Ивуар болон Гана улсууд нь дэлхийн какао үйлдвэрлэлийн 60 хувийг эзэлдэг.

"S&P Global"-ын какао, чихрийн зах зээлийн судалгааны ерөнхий шинжээч Сергей Четвертаковын хэлснээр какаоны нийлүүлэлт гурав дахь жилдээ хангалтгүй байгаа аж. Мөн ойрын ирээдүйд сайжрах төлөвгүй байгаа гэлээ.

Какаоны фьючерс оны эхэн үеэс бараг 40 хувиар өсч, Пүрэв гаригийн байдлаар нэг тонн нь 5874 ам.долларт хүрсэн байна. Энэ нь бүх цаг үеийн дээд үзүүлэлт юм. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь Эль-Нино нэрт цаг агаарын үзэгдэл ажээ. Эль-Ниногийн цаг агаарын үзэгдэл Зүүн өмнөд Ази, Энэтхэг болон Африкийн зарим хэсэгт хуурай температурыг авчирсан. Үүний улмаас өнгөрсөн жил ч бас элсэн чихэр, какаоны үнэ өссөн байна.

"NielsenIQ" мэдээллийн сангийн цуглуулсан мэдээллээс харвал шоколадны үнэ өнгөрсөн онд 11 хувиар өсчээ.

Гэсэн хэдий ч Валентины өдөрт зориулсан шоколадны худалдан авалт буурахгүй гэж шинжээчид үзэж байна. Судалгаанд хамрагдсан америкчуудын 92 хувь нь энэ жил Гэгээн Валентины өдрөөр шоколад худалдаж авахаар төлөвлөж байна гэжээ. Европ, Хойд Америкийн зах зээлд шоколадны худалдан авалт өндөр хэвээр байгаа бол Азид эрэлт хэрэгцээ нь эрс багассан байна.

Нөгөөтэйгүүр, Гэгээн Валентины өдөртэй хамааралгүйгээр эдийн засгийн хямралтай үед ч шоколадны эрэлт харьцангуй тогтвортой байсныг хүнсний барааны үнийн мэдээллийн "Mintec" байгууллага мэдээлжээ. Энэ нь сэтгэлийн таашаал авах гэсэн хүний төрөлх араншинтай холбоотой байдаг гэв.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.161.153

Тэрүүгээр ямар нохойгоо хийх юм. Ганц альпенголд байхад л болоо биз дээ. Хүүхнүүд шуурна даа.

Avatar

Нэргүй 2024-02-14 213.87.138.39

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-14 103.212.116.132

Manai ulsad bol estoi iluu l bna

Avatar

Zovhin 2024-02-14 103.212.116.132

Ene neg balarsan udur bas bnaa Bolimoor uym doo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж