Замын хөдөлгөөний ачааллын талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллийг тодрууллаа.
Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын гол уулзвар болон замын ачааллаас мэдээлэхэд, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын уулзвар, урдаасаа хойш Энхтайвны гүүр орчим түгжрэлтэй болж байна. Мөн Нарны зам зүүнээсээ баруун тийш, Замын цагдаагийн газраас Моннисын уулзвар руу чиглэсэн хөдөлгөөн бага зэрэг ачаалалтай байна.
Цаашаа Нарны гүүрээс урагшаа Механик инженерийн сургуулийн уулзвар руу чиглэсэн хөдөлгөөн бага зэрэг ачаалалтай байгаа бол захын хорооллоос төв рүү чиглэсэн хөдөлгөөн бага зэрэг ачаалалтай байна. Бусад зам болон уулзварын автомашины хөдөлгөөн сийрэг харагдаж байгааг албаныхан тайлбарлалаа.
Өчигдөр замын нөхцөл байдал өнөөдрийнхтэй адилхан байсан. Сургууль болон ажил тарах цагаар замын хөдөлгөөн нэмэгдэж, оройн 22.00 цагаас түгжрэл буурсан. Хичээл эхлэх, тарах цагаар Нарны зам зүүнээсээ баруун тийш, Цэцэг төв хойноосоо урагшаа Нэгдүгээр сургууль зорчих хэсэг рүү замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг гэдгийг мэргэжилтнүүд онцлов.
Холбоотой мэдээ