Хонгилд нуугдаж байгаа Хамасын удирдагч Яхья Синварыг харуулав

Хуучирсан мэдээ: 2024.02.14-нд нийтлэгдсэн

Хонгилд нуугдаж байгаа Хамасын удирдагч Яхья Синварыг харуулав

Хонгилд нуугдаж байгаа Хамасын удирдагч Яхья Синварыг харуулав

Газын зурвас дахь аравдугаар сарын 7-ны халдлагаас хэдхэн хоногийн дараа Хамасын удирдагч Яхья Синвар газар доорх хонгилд бүгжээ. Түүний хонгил руу орж буй бичлэгийг Израилийн арми саяхан нийтлэв. Яхья Синвар халдлагаас хэдхэн хоногийн дараа эхнэр, гурван хүүхдээ дагуулаад хонгилд бүгсэн аж.

"Газын энгийн иргэд Хамасын терроризмын эрхшээлд газар дээр зовж шаналж байхад Яхья Синвар газар доор нуугдаж байна" гэж Израилийн арми твиттер хаягаараа жиргэжээ.

Гэхдээ Синвар гэж тодорхойлсон хүний царай тодорхойгүй байгаа аж. Түүнийг баривчлах хүртэл үргэлжлүүлэн хайсаар байна гэдгээ Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари хэлэв.

Яхья Синвар нь 1962 онд Хан Юнис дэх дүрвэгсдийн хуаранд төрсөн бөгөөд хожим нь Хамас бүлэглэлийн анхны гишүүдийн нэг болжээ. Тэрбээр Израилийн шоронд олон жил суусан тул еврей хэлээр чөлөөтэй ярьж сурсан. Шоронгоос гарахдаа хоригдож буй Хамасын гишүүдийн удирдагч болж гарч иржээ. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху 2011 онд өөр 1000 хоригдлын хамт түүнийг Гилад Шалит гэх израиль цэргийн оронд сулласан. Тухайн үедээ Нетаньяху олны шүүмжлэлд өртөж байжээ.

Эх сурвалж: THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж