Морин хуур чуулгыг өргөтгөх шийдвэр гаргалаа

Морин хуур чуулгыг өргөтгөх шийдвэр гаргалаа

Морин хуур чуулгыг өргөтгөх шийдвэр гаргалаа

Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч "Морин хуурын чуулга"-ыг найрал хөгжим болгон өргөтгөх шийдвэрийг Засгийн газрын ээлжит нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2024.02.14/ гаргажээ. Үүнд холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихэд анхаарах зарлигийг /2024.02.01/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргасан юм.

Энэ талаар Морин хуур чуулгын удирдаач Д.Түвшинсайхан мэдээлэхдээ "Бэлгэ дэмбэрэлтэй сайхан өдөр манай соёл урлагийн салбарт түүхэн үйл явдал тохиож байна. Өнгөрсөн оны сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын филармонийн Морин хуурын чуулга Монгол төрийн тэргүүн зэргийн Чингис хаан одонг хүртсэн.

Уг зарлиг гарсантай холбоотойгоор өнөөдөр Засгийн газрын нэгдсэн хуралдаанаар Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөтгөх шийдвэрийг гаргалаа.

Улсын филармонид симфони найрал хөгжим, үндэсний сонгодог Морин хуурын чуулга, орчин цагийн сонгодог Баянмонгол чуулгын бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр үндэсний эв нэгдэл, үнэт зүйлийг бэхжүүлэх замаар олон улсад сурталчлахад гарамгай үүрэг гүйцэтгэсэн учраас найрал хөгжим болгон өргөтгөж байгааг онцолсон" гэв.

Одоогоос 34 жилийн өмнө 1989 онд Монголын хөгжмийн зохиолчдын хорооны дарга Н.Жанцанноровын санаачилсан "Алтан намар" хөгжмийн наадмын хүрээнд морин хуурын наадмыг зохион байгуулж, 108 морин хуурч хуурдав. Энэ үеэр Өвөр Монголын Өөртөө Засах орноос морин хуурч Чи Булаг хүрэлцэн ирсэн. Чи Булагийн багш Б.Сандүүрэн. Түүний багш Г.Жамъян. Тэр үед Өвөр Монголд “Тахь” нэртэй Морин хуурын чуулга байдгийг мэдээд Монгол Улс Морин хуурын чуулгатай болохгүй бол болохгүй юм байна гэж хатуу бодсон" тухай Ардын жүжигчин, удирдаач Ц.Батчулуун агсны дурсамж яриа бий.

Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа морин хуурын аялгууг эгшиглүүлж, Монголын тал нутаг, цэнхэр тэнгэрийг сэтгэлд нь буутал дүрсэлж чадсан уран бүтээлчид бол Морин хуурын чуулгынхан.

Чуулгын уран бүтээлчид дэлхийн 21 улсад 95 удаагийн 600 гаруй удаа тоглолт хийж, эх орондоо 3000 гаруй тоглолтоо толилуулаад байна. "Морин хуур чуулга" одоогоор 36 орон тоотой ажиллаж байна. Цаашид тус чуулгыг өргөтгөж, орон тоог нэмэх, хөгжим хэрэгслийг шинэчлэн сайжруулах шаардлагатай. Ойрын үед Морин хуур чуулгыг өргөтгөхтэй холбоотой шийдвэр гарна" гэдгийг өмнө нь ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээлж байв.

Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт /2022.10.02/ Соёлын төв өргөөнд болсон. Энэ үеэр Гадаад хэргийн яамнаас тус чуулгыг "Монгол Улсын Соёлын элч" хэмээн өргөмжилж, батламж гардуулсан байдаг. Чуулгын уран бүтээлчид дэлхийн алдарт театр, концертын танхимд тоглолтоо толилуулж, Монголын урлагийн түүхэнд тодоор бичигдэх түүхийг бичсэн билээ. Тодотговол, АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони, ОХУ-ын Большой театр, Хятадын “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Мариинский театр, Японы эзэн хааны ордонд хуурын аялгууг эгшиглүүлсэн.

Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгынхан 2023 онд Австралийн Сидней хотын Дуурийн театр болон Францын Версалийн ордны Хааны дуурийн театрт “Монголын сайхан орон” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулж, үзэгчдийг бишрүүлж чадсан.

Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман, Австрали зэрэг улсад тоглолтоо толилуулжээ. Ингэснээр Африк тив, Өмнөд Америк, Антарктид тивд л тоглолтоо хийгээгүй үлдлээ гэдгийг чуулгын удирдаач Д.Түвшинсайхан онцолж байв.

Морин хуурын чуулга, түүний бүрэлдэхүүний хамтлаг, уран бүтээлчдийн ардын дууны “Торгоны хээ”, киноны хөгжмийн “ Хайраар хөгжимдөхүй”, шилдэг бүтээлийн “ Best”, Японы шилдэг дуунаас бүтсэн “Defune” зэрэг 30 гаруй төрлийн цомог гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chaos 2024-02-14 66.181.185.16

үндэсний хөгжмийн эрдмийн чуулга хэтэрхий их хөгжимчидтэй, замбараагүй хаос. морин хуурын хаос төвөргөөн

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

өргөтгөчихсөн байгаа чуулга дээр давхар давхар зарлиг гаргаж яадгийм бол. хийх юмгүймуу.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

ирж дуулдаггүй цалингаа аваад сууж байдаг дуучинтай бүр. аймар олон ажилтан концетрмейстер хөгжимчид бүрэлдэхүүнтэй шдээ

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

юк илүү зардал гаргахгүй амлаж байна гэсэн фб пост яваад байнлээ. зохион байгуулах багахан ажил хийчих юмыг. юу ч хийж сураагүйгээ харуулах гэсийм шиг бөөн зардал чирэгдэл сүр бадруулал сүрэн паран

Avatar

мгл 2024-02-14 66.181.185.223

мэргэжлийн түвшинд гайгүй байгаа. харин ебс-ийн хөгжмийн хичээлийн хөтөлбөрт оруулах хэрэгтэй. хүүхэд бүр морин хуураа багахан хэмжээнд хуурдаж чаддаг, цаашид бие дааж өөрөө сурч хөгжүүлэх боломжтой болгомоор байгам. лимбэ, хуучир гм. хүүхдэд зориулсан хуур их олдоцтой хэлбэр хөөрхөн хямд байхаар

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

чи булаг хуурчидтайгаа ирж мүэсто-д тоглосон, үзэж байлаа.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

морин хуурын чуулга байгаагүй гэхийн, тэгсэн мөртлөө найрал хөгжим болгоно гэхийн. угаасаа ардын дуу бүжиг дээр найрал хөгжим байсан, одоо ч байна. их хуур, морин хуур олноороо байсан. утгагүй тэнэг доожоогүй мангар мэдэхгүй ярих. элий балай, нас барсан хүнтэйгээ уулзаад явж байвал таарсын

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

зг ийм ажил хийхээ боль. чуулгын найралтай хөгжимтэй нийлэхэд л болно. олон салаа байр байшингүй замбараагүй байх хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

7с1 -нээр баахан хөгжмийн нь шатаалгаж хаячаад. дурсаад байгамуу хайшааен. ардын дуу бүжгийн эрдмийн чуулга драмын театраас хөөгдчих гээд байдгийм. үндэстний хөгжмийн бэлэн оркестр

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

маш их шинэ хөгжим авч өгсышд. шатаалгачихаад дээгүүрээ дугриг цартай хуур өмнөд монголоос бөөнөөр нь авч өгсышд

Avatar

Нэргүй 2024-02-14 213.87.138.39

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

ерк консерваторын ажлыг хийж яах. суис-д бас заадаг. дээр нь хүүхдийн ордны дугуйлан. гадуур хувийн сургалтууд бий. мүэсто-д бас хөгжмийн сургалтууд байдаг байсан. нет-ээр бие даагаад сурсан гадны сонирхогч нар бий. интернет зайн сургалтууд.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

хөгжим бүжиг төгссөгч нар бусад газар сурсан хүүхдүүдийг муухайгаар дээрэлхэдэг гадуурхдаг доромжилдог балиар юмнууд наад морин хуурын чуулгад чинь байдгийм. анхбаяр нтр гэсэн. наад бүдүүлэг балиар юмнуудаасаа салаарай. улам судраараа соёлгүй бүдүүлэг. суис-аас хөөх хэрэгтэй. сонинтогос юу ч хийсэнгүй.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

урлагийн маркетинг муу. маркетингийн сургалт нойль. юу ч байхгүй. хичээл ордоггүй төлбөрийг нь авчихдаг. зуны урлагийн тоглолтын орлого муу.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

орлогогүй баахан урлагийханыг дахин дахин бөөнөөр нь бэлдэж яах. мөнгө төлбөрөө алдан алдан чанаргүй сурч байгаа. нэг сарын дамжааны хэмжээнд. соёлын хичээл нойл. хөтөлбөр стандарт байхгүй. газар орноо ташуурддаг хачин юм төгсгөснийг бүгд харсан. бүдүүлэг яриагаараа хуралд сонгогдоогүйн хариугаа эхнэр хүүхдээсээ авч байна шд. хөдөлмөрийн баатар төрийн шагналт бодлого боловсруулагч асан нь би мэдэхгүй бүтээлээ хятадад зарна ч гэх шиг. айлгаж занаад удамаараа цалин аваагүй тэжээлгээгүй аятай.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

хөгжим бүжгийн коллеж төгсөөд морин хуурын чуулгад ороод биеэ тоогоод архичин болсон хүн ч байгаа.

0 0
Avatar

FF 2024-02-14 202.9.40.241

ZUV SHIIDVER

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

офицерын ордны оркестр үндэсний хөгжимтэй. хилийн цэргийн найрал хөгжим бас байргүй тэнээд явдаг байсан, үндэсний хөгжимтэй. түмэн эх чуулга байраа нураалгасан байх.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

офицерын ордон цэрэг, офицерын соёлын ордон болохоос ямар дуурь балетын ордон уу. дуурь бүжиг рүүгээ үлдсэн нь ардын дуу бүжиг рүү. эсвэл ардын дуу бүжиг улаанхуаранд о ордонд очих.

Avatar

үйлдлээрээ хэлсэн ярьснаа хийдэггүй 2024-02-14 66.181.185.223

officers only гэчихээд цэргийн үүрэг ерөөсөө гүйцэтгэдэггүй гэж байгаа байхгүй юу. ганцхан сүлд чуулгаа цагдаагийн үүргээ биелүүлдэг.

Avatar

3 2024-02-14 66.181.191.106

хуур хөшөө халамж 3 хөгжил авчрахгүй ээ

Avatar

Иргэн 2024-02-14 66.181.184.39

Мал вэ шал өөр юмтай харьцуулаад.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

хүк төмрөө л тараа л даа. ерөнхийлөгч хүк сод нар юун хөгжимчин бэлтгэх болоод явчваа. зун бас юу болох гээд байган, яацарсын. намаасаа татгалзаагүймуу. завхарсын

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.191.219

Морин хуурын чуулга бол үнэхээр үндэсний өв соёлын амьд элч аугаа нандин сан хөмрөг юм. Д.Түвшинсайхан чуулгыг дэлхийн сонгодог урлагийн түвшинд эн зэрэгцүүлэн хүргэсэн мэргэжлийн мундаг удирдаач юм аа. Чуулга маань өргөжин тэлж найрал хөгжим болосонд танай хамт олонд талархал дэвшүүлж улам их амжилт хүсье. Хүндэтгэсэн, Д.Дэлгэрцогт

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

тоглолт байхгүй хоосон сул цалин аваад уйдаад сууна шдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж