О.Чулуунбилэгийн AI ашигласан мэндчилгээ шинэлэг байлаа

О.Чулуунбилэгийн AI ашигласан мэндчилгээ шинэлэг байлаа

О.Чулуунбилэгийн AI ашигласан мэндчилгээ шинэлэг байлаа

Сар шинийн мэндчилгээ дуусахтай зэрэгцээд гэгээн хайрын мэндчилгээ сошиал ертөнцийг дүүргэж байна. Модон луу жилийн сар шинийн мэндчилгээнүүдээс хамгийн их шүүмжлэл дагуулж буй нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгынх байлаа. Тэрбээр мэндчилгээндээ "… эх оронтойгоо үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай жил" гэсэн нь олон хүнээс шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл хамгийн  өвөрмөц, шинэлэг нь АН-ын гишүүн О.Чулуунбилэгийнх байлаа. Тэрбээр хиймэл оюун ухаан ашиглан БНСУ-ын алдарт жүжигчин, супер стар Ма Дон Сок хамт сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн дуулж буй бичлэг хийсэн нь олон нийтийн сүлжээнд багагүй хандалт, шейр авсан юм.  Учир нь, улстөрчдийн уйтгартай, нэгэн хэвийн, ижил мэндчилгээнүүдээс өвөрмөц, шинэ үеийн технологи ашигласнаараа шинэлэг байж чадсан.

Сүүлийн жилүүдэд монголчууд AI буюу хиймэл оюун ухаан ашиглан зургаа зуруулж, бас дүрс бичлэг хийх болсон.  Шинэ жилийн үеэр хиймэл оюун ухаан ашиглан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлж байгаа мэт хуурамч бичлэг хийсэн хэрэг ч гарсан билээ.  Энэ мэт компьютерийн дэвшил, хиймэл оюун ухаан зэрэг  технологийн салбарын хөгжил нь  хагас зууны өмнө боломжгүй байсан зүйлсийг бидний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болгож байна.

Түүний мэндчилгээг сонирхоё гэвэл https://www.facebook.com/61553290060120/videos/198770086626025-ээс үзнэ үү.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-14 203.98.77.114

ӨӨрийн ПР аа бодож хэний нүүрийг ч урж мэдэх нохдууд гараад иржээ, Энэ Чулуунбилэг удахгүй хүний нүүр төрхийг өөрийн ПР таа ашигласан гээд олон улсын түвшинд хариуцлага тооцогдох байх, цаашид иймэрхү зүйл гаарах ёсгүй, Энэ мэдээ тавьж буй нь ч өөрөө цаана нь байгаа

Avatar

Нэргүй 2024-02-14 213.87.138.39

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-14 193.218.118.91

АН-ын гишүүн О.Чулуунбилэг гэж бага залуудааТөв аймагт байхдаа гэмт хэрэгт холбогдоод нэрээ сольж байсан гар гэж сонсож бсан да.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.186.85

16 наснаас хойш нэр солихыг хориглодог хуультай болмоор байна.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.186.186

Х.БАТТУЛГА ЧИ СҮРЖИГНЭХЭЭ Л БОЛЬЧИХ. НААД ХАР ПИАР ЧИНЬ АМЬТНЫ ЗЭВҮҮН ХҮРГЭЖ БАЙНА. МОНГОЛ УЛС ГАЗАР НУТГАА ГАДААДАД АЛДДАГ ҮЕ АЛЬ ХЭДИЙН ӨНГӨРСӨН. НЭРТЭЙГЭЭР НЬ ХЯТАДЫН ТАНКУУД ОРЖ ИРЭЭД МОНГОЛЫН НУТГИЙГ ЭЗЛЭЭД АВЧИХНАА ГЭЖ ХЭРЭЭ ШИГ ГУАГЛААЧ.
ХЭЗЭЭ, ХААНА, ЯМАР ХЭМЖЭЭНИЙ ГАЗРЫГ ГАДНЫХАНД ЗАРЧИХСАН БАЙГАА ЮМ БЭ ДЭЭ. ТОДОРХОЙ БАРИМТ ГАРГААД ИРЧИХЭЭД ДАРАА ГӨЛӨГ ШИГ ХУЦМОЙ

Avatar

иргэн 2024-02-14 202.131.227.82

БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ АГСАНЫ МЭНДЧИЛГЭЭ ЕР НЬ ҮНЭН ШҮҮ. ГАЗАР НУТГАА НИЛЭЭД ХУВИЙГ НЬ ЗАРСНААС АЛДЧИХААД БГАА ЮМ БИШ ҮҮ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж