Сар шинийн мэндчилгээ дуусахтай зэрэгцээд гэгээн хайрын мэндчилгээ сошиал ертөнцийг дүүргэж байна. Модон луу жилийн сар шинийн мэндчилгээнүүдээс хамгийн их шүүмжлэл дагуулж буй нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгынх байлаа. Тэрбээр мэндчилгээндээ "… эх оронтойгоо үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай жил" гэсэн нь олон хүнээс шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл хамгийн өвөрмөц, шинэлэг нь АН-ын гишүүн О.Чулуунбилэгийнх байлаа. Тэрбээр хиймэл оюун ухаан ашиглан БНСУ-ын алдарт жүжигчин, супер стар Ма Дон Сок хамт сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн дуулж буй бичлэг хийсэн нь олон нийтийн сүлжээнд багагүй хандалт, шейр авсан юм. Учир нь, улстөрчдийн уйтгартай, нэгэн хэвийн, ижил мэндчилгээнүүдээс өвөрмөц, шинэ үеийн технологи ашигласнаараа шинэлэг байж чадсан.
Сүүлийн жилүүдэд монголчууд AI буюу хиймэл оюун ухаан ашиглан зургаа зуруулж, бас дүрс бичлэг хийх болсон. Шинэ жилийн үеэр хиймэл оюун ухаан ашиглан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлж байгаа мэт хуурамч бичлэг хийсэн хэрэг ч гарсан билээ. Энэ мэт компьютерийн дэвшил, хиймэл оюун ухаан зэрэг технологийн салбарын хөгжил нь хагас зууны өмнө боломжгүй байсан зүйлсийг бидний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болгож байна.
Түүний мэндчилгээг сонирхоё гэвэл https://www.facebook.com/61553290060120/videos/198770086626025-ээс үзнэ үү.
Б.БАТ