Нийслэлийн онцгой комиссоос халиа тошин, шар усны үерийн эрсдэлтэй холбоотой мэдээлэл өнөөдөр /2024.02.14/ хийлээ.
НОК-ын даргын 2024 оны нэгдүгээр сарын 9-ний халиа дошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай албан даалгаврыг холбогдох мэргэжлийн байгууллага, дүүргүүдэд хүргүүлсэн байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер 18 заалт бүхий “Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа дошин үүсч, айл өрх, ус мөсөнд автахаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж батлуулж, холбогдох мэргэжлийн байгууллага, дүүргүүдэд мөн хүргүүлжээ.
Мөн албаныхан хоёрдугаар сарын 15, 16-нд нийт нутгаар буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төвийн аймгууд, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар огцом дулаарч, өдөртөө нэмэх хэм хүрнэ. Харин энэ сарын 17-ноос ихэнх нутгаар хүчтэй цасан шуурч, 15-20 хэмээр огцом хүйтэрнэ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд Сэлбэ гол дагуух Баянзүрх дүүргийн нэг, хоёрдугаар хороо болон 23, Сүхбаатаар дүүргийн нэгдүгээр хороо, АНУ-ын Элчин сайдын зүүн талд халиа дошингоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн Дэнжийн мянга орчмын нэг, гуравдугаар суваг, Толгойтын суваг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны сувагт нийт 9000 м.куб мөсийг 3000 м.куб суваг татаж, далан босгосон. Мөн 1200 м.куб мөсийг зөөвөрлөж, 33 байршилд халиа дошин үүссэн. Албаныхан далан хаалт босгож, мөс зөөх ажлыг хийж байгаа гэв.
Нийт 2316 нэгж талбар, 341 хашаа байшин шар усны үер, халиа дошинд өртөх эрсдэлтэй байгааг албаныхан онцолсон юм. Тодруулбал, 2316 нэгж талбарын 544 талбар нь захирамжгүй, 76 хувь нь захирамжтай гэсэн юм.
Сэлбэ гол дагуух аж ахуйн нэгж байгууллагуудыг буулгаад эхэлсэн. Лаг шаврыг авах ажлыг цаашид хийнэ. Халиа дошин үүссэн мөсийг хагалж, зөөвөрлөх гэнэ.
зочин 2024-02-14 192.82.64.167
Шар усны үер тийм ч аюултай биш сувагчилаад л шийддэг, энэ бол шоу талдаа л яваад байна шү, Сэлбийн үерийн аюулыг арилгах талаар юу ч хийсэнгүй
Нэргүй 2024-02-14 213.87.138.39
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-14 198.178.224.153
Мөс зөөх төдий ч биш л дээ. Ус хэвгийгээ л дагаж урсна дoнгионуудаа
Нэргүй 2024-02-14 66.181.160.106
МАНингийн газрын наймааны дүнд жилийн 4 улиралын турш улаанбаатар гамшигийн байдалтай байдаг боллоо. псдаа. одоо ч дунд сэлбэ голын сав газрыг зарсан хэвээр туулын бургасыг хядсан хэвээр, гуу жалгыг шороогоор дүүргэн газар олголт нэртэй наймаа хийсэн хэвээр л байна. псдаа
Нэргүй 2024-02-14 103.57.92.49
Уерээр далимдуулаад дураараа буусан айлуудаа зайлуулаад аваачээ