Зөвлөлтийн хөшөөг буулгах гэж оролдоод эрэн сурвалжлагдав

Хуучирсан мэдээ: 2024.02.14-нд нийтлэгдсэн

Зөвлөлтийн хөшөөг буулгах гэж оролдоод эрэн сурвалжлагдав

Зөвлөлтийн хөшөөг буулгах гэж оролдоод эрэн сурвалжлагдав

Эстонийн ерөнхий сайд Кажа Каллас ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас тодорхойгүй эрүүгийн хэргээр эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад оржээ. Түүнийг Зөвлөлтийн үед баригдсан Дэлхийн хоёрдугаар дайны хөшөө дурсгалуудыг буулгах оролдлого хийснийх нь төлөө эрэн сурвалжилсан гэж "AP" агентлаг мэдээлэв. Энэ талаар Оросын хараат бус мэдээллийн хэрэгсэл "Mediazona" Мягмар гаригт анх мэдээлжээ. Гэхдээ Кажа Каллас хэдэн сарын өмнөөс жагсаалтад орсон байсан бололтой.

Жагсаалтад Кажа Калласаас гадна Балтийн бусад орны олон албан тушаалтан, хууль тогтоогч багтжээ. Үүнд, Эстонийн Төрийн нарийн бичгийн дарга Таймар Петеркоп, Литвийн Соёлын сайд Симонас Кайрис зэрэг албан тушаалтан багтана.

Харин Кажа Каллас үүнийг "Москвагийн дасал болсон айлгах тактик" гэж нэрлэв. "ОХУ хуурамч баривчлах тушаал гаргаснаар Эстонийг дуугүй болгоно гэж бодож байж магад. Би дуугүй байхаас татгалзаж байна. Би Украиныг дэмжиж, Европын хамгаалалтыг бэхжүүлэхийг уриалах болно" Кажа Каллас хэлжээ.

Эстони болон Латви, Литва улсууд Зөвлөлтийн үеийн хөшөө дурсгалуудыг хүсээгүй өв гэж үзэн нураасан байна. ОХУ-аас Украинд бүрэн хэмжээний эзлэн түрэмгийлэл эхлүүлсний дараахан Польш, Чех улсууд Улаан армийн цэргүүдийн дурсгалд зориулсан олон тооны хөшөөг буулгасан. Эдгээр хөшөө дурсгалыг олон ч хүн өнгөрсөн үеийн дарангуйллын бэлгэдэл гэж үздэг.

ОХУ энэ үйлдлийг нь Зөвлөлтийн дайчдын дурсгалыг гутаан доромжилсон явдал гэж үзэж байна.

Тус улсын Дотоод хэргийн яам анх удаа гадаадын удирдагчийг эрэн сурвалжлах жагсаалтад оруулсан нь энэ юм.

ОХУ-д дайны дурсгалыг гутаан доромжлохын эсрэг хууль байдаг. Энэ хүрээнд тус улсын Мөрдөн байцаах хороо, Эрүүгийн мөрдөн байцаах дээд агентлагт "түүхийг хуурамчаар үйлдэх", "нацизмыг сэргээн засварлах" зэрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байдаг бөгөөд дайн эхэлснээс хойш үйл ажиллагаа нь улам эрчимжжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж