Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгөв

Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгөв

Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгөв

НЭМЭЛТ: 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2024.02.14/ мал аж ахуйн салбар дахь өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг хэлэлцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүргийг Улсын онцгой комисст өгчээ. Улсын онцгой комисс одоо үргэлжлүүлэн хуралдаж, холбогдох шийдвэрийг гаргах юм байна.

Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноор, 7 аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрсэн юм. 2024 он гарсаар 176 мянга гаруй мал хорогдоод байгаа тул Засгийн газар, Улсын онцгой комиссоос махны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд хивэг тэжээлийн экспортыг 2024 оныг дуустал хугацаанд хязгаарлах шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан. Мөн улсын нөөцөөс 21 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт 9,182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгосон.  Аймаг, сумын тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аж ахуй нэгжүүд орон нутгийн Засаг Даргын Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулан малын тэжээлийг үйлдвэрийн үнээр шууд нийлүүлсэн юм.

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал, Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Шинэ төмөр замын төслүүдийн ажлын явцын талаар зэрэг 25 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Базарвааний Хум пад 2024-02-14 203.98.76.4

Худалч хүнд сар болгон шахуу Улс даяараа, ГАВЪЯАТ, АЛТАН ГАДАС ОДОН, МЕДАЛЬТАНгууд вагон вагон-оор Салбар бүрээсТөрөх юм…….Харин Ард Иргэн бүр нь ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛТОЙ, ХАРИУЦЛАГАТАЙ, АЖИЛСАГ ГАРААС НЬ ЮМ ГАРДАГ , ХОТ СУУРИН ДОТОР НЬ ҮЕР БУУЛАА Ч ШИНГЭДЭГ, ГАЛ ДЭЛБЭРЭЛТ БАГА ШИГ ГАРДАГ, ЗАМ НЬ ТҮГЖИРДЭГГҮЙ, УТААГҮЙ, ХУЛГАЙ ХИЙДЭГҮЙ, ХУДЛАА ЯРИДАГГҮЙ Болмоор байнадааа Түм буман ГАВЪЯАТУУД Базарвааний ….УТАА, ХОГ , БОХИР, ТҮГЖРЭЛ, ДЭЛБЭРЭЛТ-ээ шийдэх, зохицуулах ГАВЪЯАТ байна уу Монголд

Avatar

Нэргүй 2024-02-14 213.87.138.39

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-14 202.55.191.130

Yoo minii tatvariin mungu uilaad bainaa! malchid aimar hainga! uursdoo uursdiinhoo umchiig hairlaj hyamagdahgui zunjin naadam hesch guigeed uvul bolohoor ingeed tusviin mungunuus zulgaagaad

Avatar

зочин 2024-02-14 66.181.166.196

Зун бага шиг шоудаж, өвлийн бэлтгэлээ олигтойхон базаасан бол одоо ингэж онцгой байдал зарлах дээрээ тулахгүй байсан байх аа, МАНгарууд ниргэсэн хойно нь хашгирах хэрэг юун, одоо гал унтраах маягаар онцгой байдал зарлаад онц нэмэргүй ш дээ, ямар ч нэмэргүй баахан төсвийн мөнгөөр тоглоод л дуусах байх даа, худлаа сенсацлаж онцгой байдал нэрээр мөнгө идэх арга ч байж болох

Avatar

Нэргүй 2024-02-14 202.55.191.130

65 саяас 176 мянга гэдэг хэвийн хорогдол биш үү?

0.3 хувь болж байна шүү дээ.

сонгуулийн шоу байна.

үгүй гээч.

Avatar

МАНин хулгайчуудын гай 2024-02-14 66.181.160.106

мал бол хувь хүний хөрөнгө, ер нь бол арчаатай арчаагүй ялгаа л гарч байгаа саахалт айл арчаагүй үргэлж зумын захиргааны манин дарга нараа тусламж авсан ч байгаа малаа үхүүлчихдэг байхад ямарч тусламж дэмжлэггүй өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаад хэдэн малаа онд оруулдаг байдал маш их. энэ тусламж нь эсэргээрээ бэлэнчлэх арчаагүй байдлыг дэмжиж хорлож байгаа үйлдэл

Avatar

Нэргүй 2024-02-14 202.126.91.54

Ниргэсэн хойно нь хашгирна гэгч л болжээ

Avatar

Нэргүй 2024-02-14 103.57.94.98

Малын тэжээлийн үнийг 50 хувь хөнгөлөлттэй худалдах ажилд аймаг сумын захиргаа хатуу хяналт тавих хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2024-02-14 103.145.234.47

Дандаа өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнө гэж, асуудал, аюул болсоны дараа л арай гэж арга хэмжээ авах юм. Яасан унхиагүй, тэнэг улс гэхээрээ ийм байдаг юм дээ

Avatar

Нэргүй 2024-02-14 202.179.3.131

Үхсэн малын тоо худлаа шүү манай хотныхон үхсэн малаа хаана бүртгүүлэхээ мэдэхгүй тоогоо алдаад л, тэрийг мэдээлэх завтай ч хүн алга даа

Avatar

Нэргүй 2024-02-14 103.57.94.98

Малын тэжээлийг 50 хувь хөнгөлөлттэй үнээр өгөх хэрэгтэй !

Avatar

Нэргүй 2024-02-14 202.179.3.131

50 % хөнгөлөлттэй малын тэжээл малчдад ирээгүй л байна. Манай сум хавар өгнө гээд дарсан юмуу бүү мэд. Хавар өгвөл мал нь үхээд дууссан байх тул оройтсон бороо гэдэг болох байх даа. Цас зудтай байгалийн давагдашгүй хүчинтэй нүүр тулгараад буй энэ цаг дор төр, орон нутгийн засаг захиргааны оновчтой мэргэн шийдвэр маш дутагдалтай байна. Малчдын нэрээр хандив аваад хэдэн лаа, чүдэнз өглөө. Одоо лаа, чүдэнз хэрэглэдэг малчин байхгүй болсон билээ.

Avatar

Нэргүй 2024-02-14 103.57.92.49

Зуун бус нутаг чинь хамаг малаа бараад бгаа дуулдах юм еерийгее л рекламдаад Женко шиг сурвалжлагч болж толоод суух юм Суулийн уед зурагтнаас салахаа байлаа бэлчээр суйтгэсэн олон малтай хумуусээ шагнахаа больдоо харин татвар сайн ав

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.182.42

харин ч сайн ажиллаж б аыгаа хүн дээ

Avatar

ЖИРИНОВСКИЙ 2024-02-14 43.242.243.143

Данхаа огцроочээ

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.160.106

өмхий хятадын тавиул хулгайчууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж