Онцгой байдлын байгууллага сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ. Энэ хугацаанд гамшиг, осол, аюулт үзэгдлийн нийт 84 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1041 иргэний аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Мөн 288 автомашиныг татан гаргаж, төөрсөн, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд олжээ Зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж, нэг хүн нас барсан харамсалтай хэрэг болсон аж.
Онцгой байдлын байгууллага гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласнаар давхардсан тоогоор 1540 орчим алба хаагч, 640 гаруй нэгж тусгай зориулалтын автомашинтайгаар үүрэг гүйцэтгэжээ.
Нэргүй 2024-02-14 213.87.138.39
Харуулах боломжгүй.