Кайри Уокер яагаад NBA-д драфтлагдаж чадаагүй вэ?

Кайри Уокер яагаад NBA-д драфтлагдаж чадаагүй вэ?

Кайри Уокер яагаад NBA-д драфтлагдаж чадаагүй вэ?

Бид өмнө та бүхэндээ Монголын сагсан бөмбөгийн лигээс гараагаа эхлүүлж, Евролигт хүрсэн Крис Жонесын талаарх нийтлэлийг хүргэж байсан. Тэгвэл энэ удаад ирэх жилүүдэд олон улсын томоохон лигт тоглох нөөц бололцоотой "IHC Apes"-ийн Кайри Уокерыг онцолж байна.

Кайри Уокер нь 2000 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр Жоржиа мужийн Атланта хотод мэндэлжээ. Түүний аав сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагч учир багаасаа л энэ спорттой ойр өссөн аж.

Наймдугаар ангидаа Кайри Уокер тохолт хийж буй бичлэгүүдээрээ олны анхаарлыг татав. Дунд ангидаа л Оакланд Солдиерс багийнхантайгаа ахлах сургуулийнхны "AAU"-ийн тэмцээнд орж байжээ. Тэрбээр ахлах сургуулийнхаа эхний жил 21.3 оноо, 6.5 самбар, 4.0 ашигтай дамжуулалт дунджилж, улмаар Финикс хотын "Hillcrest Prep" сагсан бөмбөгийн хөтөлбөрт хамрагдахаар шилжжээ. Учир нь аав Хари нь тус хөтөлбөрийн дасгалжуулагчийн багт нэгдсэн гэнэ. Гэвч 2019 оны аравдугаар сард ахлах сургуулиа төгсөх жилдээ хөтөлбөрөө орхиж, ахлах сургуульдаа дахин сагсан бөмбөг тоглоогүй аж.

Түүнд "NCAA"-ийн нэгдүгээр дивизоны хэд хэдэн их сургуулиас санал ирж, Кайри ч Аризона Стэйтийн их сургуультай тохиролцсон байсан ч шийдвэрээ цуцалж, өөр замаар NBA-д орохоор шийдэв. 2017 онд Кайри Уокер таван одоор үнэлэгдэж, 2020 оны үндэсний шилдэг таван тоглогчийн нэгээр нэрлэгдэж байсан ч 2020 он гэхэд дөрвөн одоор үнэлэгдэх болжээ.

Их сургуулийг сонгоогүй талаараа Кайри Уокер "Энэ шийдвэр олон хүнийг гайхшруулсаныг мэднэ. Драфтад бэлэн байх, бусдаас өөр хөгжлийг би хүссэн юм. Хэрэв би коллежид орвол ийм хөгжлийг олж авч чадахгүй байх гэж бодсон. Би зүгээр л улирлын 82 тоглолтод бэлэн баймаар байна" гэжээ.

Ийнхүү их сургуульд тоглохоос татгалзсан Уокер дасгалжуулагч Фрэнк Матрискианогийн "Chameleon BX" хөтөлбөрт хамрагджээ. Коллежийн сагсан бөмбөгөөр дагнан бичдэг сэтгүүлчдийн үзэж буйгаар Фрэнк Матрискианогийн хөтөлбөр Кайри Уокерын ирээдүйг балласан гэв. Матрискиано хөгжлийн лиг, Хятад, Австрали, Европын лиг ахлах ангийн сагсан бөмбөгчдийг сайжруулж, элит тамирчин болгож чадахгүй гэж сүржин ярьж, өөрийн хөтөлбөрийг санал болгосон гэж тэд үзжээ. Мөн аав Кайри нь хүүгээ цар тахлын үеэр коллежийн сагсан бөмбөг тоглуулах дургүй байв.

Их сургуулийн талаар Уокер "Хэрэв би их сургуульд сурсан бол Мемфист тоглох байсан. Пенни Хардавэй бол тамирчидтай тулж харьцдаг дасгалжуулагч. Тэр лигт тоглож, холбон тоглогч гэдгээрээ танигдсан" гэжээ.

Улмаар Кайри Уокер 2021 оны NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч багт сонгогдож чадаагүй юм. Үүний дараа Вашингтон Визардсын хөгжлийн лигийн багийн шалгаруулалтад орж тэнцжээ. Хөгжлийн лигт нийт 23 тоглолтод оролцохдоо 14 минутад 8.6 оноо дунджилсан үзүүлэлттэй.

Кайри Уокерын үеэл нь NBA-д олон жил тоглосон Жеррид Бэйлесс гэнэ.

Хөгжлийн лигт амжилт олоогүй Кайри Уокер өнгөрсөн жил Канадын элит сагсан бөмбөгийн лигт тоглож, дараа нь хөгжлийн лигт эргэн очсон ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд багаасаа хасагджээ.

Эцэст нь Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн "IHC Apes" багтай нэгдэж, плей-оффын хагас шигшээд шалгараад байна.

"Reddit" дээр Кайри Уокерын талаар "Тэр коллеж, хилийн чандад, хөгжлийн лигт тоглохыг хүсээгүй. Гэтэл түүний үеийнхэн бүгд дамжих ёстой шатаа дамжиж, өөрсдийгөө баталсан", "Жижигхэн тэмцээнүүдэд өөрөөсөө намхан залуусыг л илүүрхэж байгаа л бичлэгтэй залуу. Гял, цал бичлэгүүд чамайг драфтад оруулахгүй", "Хэн ч түүнийг нэгдүгээр тойргийн сонголт болно гэж төсөөлөөгүй. Түүний зохион байгуулалттай сагсан бөмбөг тоглож байгаа ямар ч бичлэг байдаггүй" гэх мэт сэтгэгдлүүд үлдээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-14 213.87.138.39

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-14 202.179.25.203

ГАЛЗУУ ХҮНИЙ ТЭМДЭГЛЭЛ

Avatar

Иргэн 2024-02-14 43.242.241.151

Золбин луйварчин эзэнтэй гэж бодохоор л Апес хол явахгүй ээ. Харин ч шилдэг дөрөвт үлдсэнд нь гайхдаг. Олон хүний хүч хөрөнгийг салхинд хийсгэсэн н**ш доо. Халтар Оюунгэрэл авгайн хүү, комедиан Идрээ гээд Мөнхжингийн хамтрагч нь гадагшаа зугатаад одоо болтол сураггүй.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.168.8

ЭНЭТХЭГ ЮМУУ?

Avatar

б 2024-02-14 103.57.93.16

пакистан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж