"37-ны жил орж буй бол тусгайлан заслаа хийлгэх шаардлагатай"

"37-ны жил орж буй бол тусгайлан заслаа хийлгэх шаардлагатай"

"37-ны жил орж буй бол тусгайлан заслаа хийлгэх шаардлагатай"

Модон луу жилд ямар ямар жилтэй хүмүүс тусгайлан засал ном  хийлгэх шаардлагатай талаар Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Ч.Очирбатаас тодрууллаа.


Тэрбээр "Сүсэгтэн олон шинийн 4-нөөс эхлэн тухайн жилийнхээ засал номоо хийлгэж байна. Энэ жилийн хувьд 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97, 109-ний жил орж байна. Эдгээр хүмүүс жил орсны заслаа хийлгэнэ. Мөн харш жил гээд нохой жилтэнгүүд их харш жилийн засал хийлгэх бол хонь жилтэнгүүд бага харш жилийн засал хийлгэнэ. Харин бич, хулгана жилтэн ивээл жилийн засал гээд тус тусын заслыг хийлгэвээс гариг эрхсийн нөлөөлөл, жилийн барцад саадаас хол байна. "Луу могой хоёр орооцолдох" хэмээх тул огторгуйд ургаж буй энэ луу жилд могой жилтэй хүмүүс цагаан жилийн засалтай.

Сэтгэл санаа хямрах, бие тавгүйдэх гэм буй тул Их Манал, 1000 цагаан ногоон дарь эх, 10 хангал тахиулах тэргүүтэн уншиж засал хийлгэх нь зүйтэй.

Насны гүймиг, суудлын гүймиг, мэнгэний гүймиг гэж байдаг. Насны гүймиг гэдэг нь есөн жилийн давтамжтай явдаг. Энэ нь хүүхэд эхээс төрөөд билгийн насаараа 9, 18, 27, 36, 45 гэж явдаг. Энэ нь цааш явсаар 81 насан дээр ирдэг. 81 настай ахмадууд насны гүмэг заслыг онцгойлон анхаарч хийлгэх хэрэгтэй. Суудлын гүймгийг ес, 17, 25, 33, 41, 49, 57, 65,  73, 81 настай хүмүүс хийлгэнэ. Мөн 13, 73-ны жил орсон хүмүүс хүй махбодьтой учраас сэтгэл санаа хямарна. Тиймээс Нанжид, Банзрагч, Лхамын ганшиг, Жадамба уншуулах хэрэгтэй. Бас 25, 85-ны жил орсон хүмүүс нөхөр махбодьтой учраас Доржнамжим, Цэнд, Доржнамжимын жавтий зэрэг ном уншуулах хэрэгтэй. Хатуу ордог жил бол 37, 97-ны жил. Эдгээр хүмүүс мэнгэний засал хийлгэж, тусгайлан засал номоо хийлгэх шаардлагатай. Мөн 49, 61-ний жилтэй улсууд Цэнд тэргүүтэй заслуудыг хийлгэх хэрэгтэй. Шинийн 15-ны дотор Бурхан багшийн дүйчин өдөр тохиодог учраас гандан хийдэд засал номоо хийлгэх боломжтой" гэсэн юм.

Ивээл жил: Бич, Хулгана жилтэй хүмүүс ивээл жил нь гарч байгаа учир ивээл жилийн засалтай алс явах, их үйл хийхэд анхаарууштай. Жанцанзэмүүбүнжин, олон гурван гүрэм, Жанаг гагдаг ном уншуулбал зохилтой.

Харш жил: Хонь, үхэр бага харш, нохой жилтэн их харш 7, 19, 31, 43, 55, 67, 79, 91, 103 нас харш тохионо. Ажил үйл алинд ч саад тотгор тохиолддог тул анхаарууштай.

Бага харш жил: Төрсөн жилээс дээш, доош дөрөв тоолж гаргадаг. Догсом, Юмжаврэндүйсүн, Сундуй, Ширнэн, олон гурван гүрэм, Жадамба ном уншуулбал зохилтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kkk 2024-02-13 66.181.189.59

97 109 jilig oruulah ystoi yu

Avatar

Тэнэглэл 2024-02-13 202.21.127.142

Монголчууд бүр л мунхаг болоод байх юмаа. таны хувь заяа ламын биш, харин зөвхөн таны гарт

Avatar

Нэргүй 2024-02-13 213.87.158.210

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-13 66.181.177.218

Хүмүүсийн заслыг хагас дутуу хийдэг лам нараа цэвэрлэх нь ариун явдал байх оо төв га-д нь тийм харагдах ганц хоёр уншсан болоод боллоо засагдсан гэдэггүй байлгүй дээ онцгой засалтай бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж