АНУ-ын Ореган мужийн эрүүл мэндийн албан тушаалтнууд гэрийн тэжээвэр муурнаас гаралтай байж болзошгүй булчирхайн тахлын тохиолдол бүртгэгдсэнийг мэдээллээ. Энэ нь сүүлийн найман жилийн хугацаанд анх удаа хүний булчирхайн тахал бүртгэгдэж буй тохиолдол юм. Халдвар авсан өвчтөн Орегон мужийн хамгийн том хот Портлэндээс 320 км зайд орших Десчутес хошуунд амьдардаг.
Эхний ээлжинд ойрын хавьтал болсон иргэд болон тэдний гэрийн тэжээвэр амьтдыг олж тогтоон, урьдчилан сэргийлэх эмнэлзүйн арга хэмжээ авчээ.
Энэхүү халдвар нь агаар, хоол хүнсээр дамждаг. Түүнчлэн өвчилсөн мууртай харьцсан тохиолдолд халдвар авна. Энэ удаагийн тохиолдлыг эрт шатанд нь илрүүлсэн тул олон нийтэд харьцангуй аюул багатай аж.
Халдвартай амьтантай харьцсанаас хойш 2-8 хоногийн дараа хүнд тахлын шинж тэмдэг илэрдэг. Ингэхдээ халуурах, дотор муухайрах, ядарч сульдах, булчин өвдөх, жихүүдэс хүрэх, тунгалагийн зангилаанууд илт томрох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Эрт илрүүлж, арга хэмжээ авахгүй бол цусны халдвар, уушгины халдвар болох эрсдэлтэй. Энэ тохиолдолд үхэлд ч хүргэж болзошгүй аюултайг эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулж байна.
Эх сурвалж: USA TODAY
Нэргүй 2024-02-13 66.181.189.235
Ийм мэдээлэл хаа ч байхгүйн байна лээ шүү. Гаргасан Англи хэлээр нь эх сурвалжтай нь тавиарай. Манайхан юмны учир ойлгодоггүй хар масс ажил төрөлгүй залхуу шууд утгаар нь хүлээж авч амьтнаа тамлана шүү. Энэ нүгэл шүү. Ёсой 20-30 % нь учрыг ойлгодог энийг нь улс төрчд ашиглаад улс хөгждөггүй.
Нэргүй 2024-02-13 66.181.176.242
АМЬТАН ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ ЮМНУУД ЗОВООЖ БАЙХААР БОЛЬЧИХ ХЭРЭГТЭЙ.
НОХОЙГ БОЛ ЯДАЖ ХОШУУВЧ ЗҮҮЖ САЛХИЛУУЛАХ ГУДАМЖ ТАЛБАЙ БОХИРДУУЛАХГҮЙ БАЙХ ТАГТАН ДЭЭРЭЭ ДААРУУЛЖ ХУЦУУЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
Би 2024-02-13 193.179.60.155
та нар амьтантай холбоотой мэдээллээ цензуртэй хандаж бичиж байгаач.сэтгэхүйн доройтолтой заримдагууд өө тэгээ юу ямар аймаар юм бэ гд хувиа хичээсэн бодлогогүй зангаараа тэжээмэл амьтнаа шууд гудамжинд гаргаж хаяж мэднэ.Би үхэхээр чи үх гэдэг шиг
Нэргүй 2024-02-13 213.87.158.210
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-13 66.181.185.171
заа хувь тавилан л шийднэш дээ! Нэг их сүржигнээд яахав дээ
Иргэн 2024-02-13 66.181.189.235
Ийм юмнууд л байдаг.
Иргэн 2024-02-13 103.57.93.161
Амьтан тэжээх гэдэг маш их хариуцлага , өөрсдөд нь бас бусдад маш их эрсдэлийг дагуулж байгааг ойлгох л хэрэгтэй. Манайд орон сууцанд амьтан тэжээгсэд эзэд маш бүдүүлэг, харгис байдгийн илрэл нь хошуувчгүйгээр авч явдаг байдал . Бусдыг хазуулах , айлгах , баас шээсээр нь лифт , орц, гудамжийг бохирдуулж байгаа нь шинэ хуулиар зохицуулагдана гэж найдаж байна .
Нэргүй 2024-02-13 202.21.107.28
Энэ балай сайт муур, нохой, амьтны тухай сөрөг мэдээ байнга гаргадаг балай
Нэргүй 2024-02-13 124.158.119.70
Манайд саяхан хүүхдээ согтуудаа хөхүүлж байгаад унтаад дараад алчихсан хэрэг гарсан даа. Анхандаа гэрийн муур нь идчихсэн мэтээр яриад, тэрийг нь сэтгүүлчид авч шуурснаас болоод муураа а**х, гаргаж хаяах бараг их аян өрнөсөн байх аа. НАРАНЖАРГАЛ МАНДАХ сэтгүүлч хэдхээн хандалтын зөрүүн дээр албаар оркуудыг турхирсан шинжтэй clickbait гарчиг өгөх шаардлага байсан уу?
Иргэн 2024-02-13 66.181.189.235
Монголд болсон юм шиг гарчиг өгөөд нөгөө үхэр монголчууд амьтан тэжээж чадахгүй байж шалтаг хайж гудманд гаргаж тамлах нь дийлдэхээ болино. Гүйцэд унших 15% л байвал их . Ихэнх юуч ойлгодоггүй хов бичээд сууж байдаг ажилгүй хар масс байдаг.
Нэргүй 2024-02-13 124.158.69.254
тийм шүү. Би хүртэл гарчигийн хараад гүйцэд уншиж байж тайвширлаа ш дээ. муур тэжээдэг би айх гэж…. дээ. Энэ их ханиадны хажуугаар бас юу билээ гэж бодлоо ш дээ. Охины маань хөл дор муур нь унтдагийн хэлэх үү юу билээ гэж бодож сууна …
Зул 2024-02-13 59.153.115.180
Америкт гарсан халдвар Монголд байгаа мууранд ямар хамаа байна. Мал минь чамтай адилхан малнууд зүгээр байгаа амьтадыг гаргаж хаях бүр алчихвал яанаа адгууснаас дор н**ш