Крис Жонес: Монголд хувцсаа гараараа угаадаг байлаа

Крис Жонес: Монголд хувцсаа гараараа угаадаг байлаа

Крис Жонес: Монголд хувцсаа гараараа угаадаг байлаа

Монголын сагсан бөмбөгийн үндэсний супер лигт тоглож байсан шилдэг легионеруудын нэг болох Крис Жонес өдгөө Евролигийн Валенсиа Баскет багт хүчин зүтгэж буй. Сагсан бөмбөг сонирхогчид түүнийг Төв Ургац багийн бүрэлдэхүүнд гайхалтай тоглолтыг үзүүлж, уулга алдуулам үзүүлэлтийг толилуулж байснаар нь санаж байгаа биз. Тэгвэл өдгөө 29 настай тэрбээр Испанийн Валенсиа Баскет багтай гурван жилийн гэрээ байгуулж, NBA-ийн дараа орох томоохон лиг болох Евролигт тоглож байна. Шинэ багтайгаа нэгдсэнийхээ дараа Крис Жонес Монголд тоглож байсан үеэ эргэн дурсчээ.

Крис Жонес 2015-2016 оны улирал Монголд тоглож байсан талаараа "Гайхалтай байсан. Үнэхээр өөр. Байгаа зүйлсээ улам нандигнан хайрладаг болсон. Монголд бол заалныхаа шалыг ч арчаагүй байхад дарааллаад тоглолтууд болдог байлаа. Тийм учраас байгаа зүйлсээ санагалздаг юм байна лээ" гэв.

Түүнээс сэтгүүлч Монголд хэрхэн амьдардаг байсан талаар нь асуухад "Байр бол том байгаагүй ээ. Бид гурвуулаа хамтдаа нэг орон сууцанд амьдардаг байсан. Нэг угаалгын өрөө дундаа хэрэглэдэг. Хувцсаа гараараа угааж, хатаах гэж өлгөдөг байлаа. Хэцүү байсан шүү" гэж инээн ярьжээ.

Харин Испанийн Валенсиа Баскеттай нэгдсэн талаараа "Одоо энд, ялангуяа Валенсиа бол надад NBA шиг санагдаж байна. Энэ бол миний NBA. Баг маань Евролигт үлдэхийг хүсч байгаа. Энэ бол бидний зорилго. Бид Евролигт үлдэхийн төлөө бүтэн улирал хичээлээ. Зарим тоглолт санаснаар болсонгүй. Хэн ч бидэнд итгээгүй гэж хэлж болно. Харин нэг, хоёрдугаар сард манай багийг плей-оффын төлөө дайралт хийж байгааг сонссон биз" гэсэн юм.

Крис Жонес Евролигийн эхний улиралдаа 23 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 13.7 оноо, 2.2 самбараас бөмбөг авалт, 4.4 ашигтай дамжуулалт дунджилжээ.

Гэхдээ тэрбээр Монголд байсан цаг үедээ талархаж, их зүйл ухааруулсан гэдгийг тодотгож байлаа. Жонес "Туулсан замаа өөрчлөхгүй ээ. Туулсан бүхэн маань л өнөөдрийн намайг бүтээсэн. Надад олдох бүх боломжуудын давуу талыг нь эрэлхийлнэ" гэв.

Түүнээс Монголд тоглох гэж буй америк тамирчдад ямар зөвлөгөө өгөх вэ гэж асуухад "Өөртөө итгэ. Хөдөлмөрлө. Чиний цаг гарцаагүй ирнэ. Магадгүй хүссэнээс чинь хожим ирж магадгүй. Чамд боломж олдвол зүгээр л ашиглаарай" гэж захижээ.

Крис Жонес үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын "MVP"-ээр тодрохдоо 30.4 оноо, 8.8 самбар, 8.1 дамжуулалт, 4.4 бөмбөг таслалтыг дунджилж байлаа.

Валенсиа Баскет баг энэ улирал Испанийн лигтээ 13-9 гэсэн амжилттай долдугаар байрт яваа бол Евролигт 13-13 гэсэн амжилттай есдүгээр байрт явна. Крис Жонес өдгөө Жастин Андерсон, Семи Ожелей, Жаред Харпер зэрэг NBA-д данстай явсан залуустай хамт тоглоод зогсохгүй багийн лидерийн үүргийг гүйцэтгэж байна.

Ингээд харахаар Крис Жонес Монголын лигээс Евролигт хүрсэн гэхээр үнэхээр өндөр түвшний сагсан бөмбөгийн тамирчин байсан гэдэг нь харагдаж байгаа биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

s 2024-02-13 59.153.113.75

Mongoliig hund hetsuugiin jishee bolgoj yarisan chine baharhaashh ….

Avatar

Нэргүй 2024-02-13 101.53.36.46

mongoliig mun sanaj bagaa bahdaa. uhernuud neeh manj ugend durtai. mongoliig fck greel yavsan bgaa, ter ni ch zuv

Avatar

Нэргүй 2024-02-13 213.87.158.210

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-13 66.181.185.171

Өөрийнхөө зорилго, сэтгэлд ингэсэн гайхалтай залуу байна! Гар хөдөлвөл ам тостно гэж үүнийг хэлнэ дөө! Залуучууд бид үнэхээр залхуу байна доо

Avatar

Нэргүй 2024-02-13 66.181.190.48

Хүлээн авсан баг нь муу байна л даа. Тамирчиддаа амьдрах нөхцөлийг олигтой хангаагүй байна. Бусад улсын гэрээг сонсож байхад ийм машинтай, орчуулагчтай, хамгаалагчтай, орон сууц нь тийм хэмжээтэй, дотор нь юу юу байхыг заагаад өгсөн байдаг. Зурагт, угаалгын машин, майкровэйв гээд зааж өгдөг

Avatar

Tulga 2024-02-13 101.127.144.29

Huush tengeriin amitan min busad ulsad yamar bdag bh ni end yamar hamaatain, busdiig duuraij daldganadag balai yumaa bolih heregtei, bgaa bolomjindoo taaruulaad l amidruulahad bolooshd yun mashin, hamgaalagch ene ter geed malaad bgaan chi

Avatar

Зочин 2024-02-13 202.126.91.88

Бусад улсуудад өөрсдөө биеэ дааж орон байраа шийдээрэй гээд шууд гудамжинд хаядаг юм. Мэдэхгүй байж битгий худлаа х**.

Avatar

Нэргүй 2024-02-13 43.242.242.59

харуудыг юунд нь дэмждэг юм

Avatar

Дундаж эсвэл дунджаас доогуур нөхөрт 2024-02-13 66.181.182.72

Үхэр монгол байна да чи

Avatar

zochin 2024-02-13 43.242.242.65

Mongold MVP bolohdoo uzuulsen stats n yamar aimar stats ve

Avatar

Нэргүй 2024-02-13 66.181.190.66

kkk yu yarisan muu har ve,2016 ond mongold huvtsasaa garaaraa ugaasan bol hohi ni sh dee, ter ued mongol ail bolgon ugaalgiin ,mashintai bsn shuu

Avatar

Нэргүй 2024-02-13 103.212.117.72

чам шиг хулгай хийгээгүй болохоор угаалтын машингүй муу өзөгний нүх минь

Avatar

Zocnin 2024-02-13 209.89.240.99

mongol ajild surgaj dee

Avatar

Зочин 2024-02-13 202.179.25.45

Шибэтэй оймс бабатай бандагаа бол гараараа л угаана ш дээ. Гайхах зүйлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж