Дэлхийн хамгийн хүнд ажил

Дэлхийн хамгийн хүнд ажил

Дэлхийн хамгийн хүнд ажил

Оросын Алс Дорнод дахь усан онгоцны үйлдвэрийн ажилчид дэлхий дээрх хамгийн хүнд нөхцөлд ажилладаг. Тэд Сибирийн хүйтэн цаг агаарт аварга том хөлөг онгоцоо бүрэн бүтэн авч үлдэхийн тулд агаарын хэм 0-ээс доош байсан ч тасралтгүй ажиллаж байна. "Выморозка" буюу "хөлдөх" гэсэн орчуулгатай энэ ажил нь цельсийн хасах 50 хэмд хэдэн долоо хоногоор үргэлжилдэг.

Үйлдвэрийн усан онгоцнууд Лена голын эрэг дээрх Якутск боомтод өвлийн турш байрладаг. Ажилчид засвар хийх шаардлагатай газруудыг хайж олохын тулд усан онгоцыг бүрхсэн мөсийг хагалан зүсдэг аж. Якутск боомт нь зуны улиралд Сибирийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болдог.

ОХУ-ын хамгийн том бүгд найрамдах улс болох Якутын нутгийн иргэд "Выморозка"-г дэлхийн хамгийн хүнд ажлуудын нэг гэлцэнэ.

Гэсэн ч ажилчид нь үүнийг "Таны харах өнцөгөөс л шалтгаална" гэж тайлбарладаг аж. Тухайлбал, 48 настай Михаил Клус хэлэхдээ "Та тохиромжтой хувцасаа өмс, тэгээд л болоо. Байрандаа ирээд хувцасаа тайлахад биенээс уур гардаг. Би үүнийг хамгийн хэцүү ажил гэж бодохгүй байна. Үүнээс ч хэцүү ажил байдаг. Гэхдээ магадгүй хэцүү ажлуудын тоонд орох байх л даа" гэжээ.

Энэ ажил нь зөвхөн тэсвэр тэвчээр шалгаад зогсохгүй нарийн ур ухаан шаарддаг. Мөсийг хэт гүн зүсвэл хөлөг онгоцны доорх ус руу нэвтрэх аюултай. Угтаа бол цаг агаар хүйтэн байх тусмаа мөс илүү сайн хөлдөж, ажил илүү хурдтай жигдэрдэг ажээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-13 103.212.119.30

Хэнд хэрэгтэй мэдээ вэ

Avatar

Нэргүй 2024-02-13 202.126.91.40

orchuulna gj aljee

Avatar

Нэргүй 2024-02-13 213.87.158.210

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж