Шилийн богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа

Шилийн богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа

Шилийн богд руу зорчихгүй байхыг анхаарууллаа

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Шилийн богд хайрхан руу зорчихгүй байхыг анхаарууллаа. Учир нь, тус аймгийн хэмжээнд цас их орсноос зам даваа хаагдсан байгаа аж.

Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Сүх­баатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд хайрханд мөргөж хийморио сэргээх, шинийн 8-ны нарыг харах зорилгоор аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгд­дэг байна. Иймд орон нут­гийн холбогдох байгуул­лагуудаас  сэрэмжлүүлэг гаргажээ.

Улсын онцгой комиссын мэдээгээр өчигдрийн байдлаар А0305 улсын дугаартай Ховд-Өлгий чиглэлийн Бураатын давааны ПК 80-95 дах км-ийн авто замын цас цэвэрлэсэн юм. Уг ажлыг "Жол” ХХК гүйцэтгэсэн.

А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн автозамын Хашаатын даваа, А14 дугаартай Манхан-Булган-Улсын чиглэлийн Бага улаан даваанд үүссэн хунгар цасыг зайлуулж хөдөлгөөнийг хэвийн болгох ажлыг хийсэн байна. Зам гаргах ажлыг “Ховд АЗЗА” ТӨХК гүйцэтгэжээ.

А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа орчимд 397-398 дах км-ийн хооронд хүчтэй цасан шуургатай, авто замын нөхцөл байдал хүнд болсон тул онцын шаардлагагүй бол тус чиглэлд зорчихгүй байхыг мөн анхааруулаад буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-13 213.87.158.210

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-13 59.153.87.54

цахиур төмөр, царцаа намжил, тогос Чүлтэм, Чүлтэмийн улаан, улаантны Энхбаяр сонсоо , харснаа хулгайлна, хажуудахаа мурина…. их одон жилийн өмнө баабар бичсэн байж билээ. хүмүүс иймэрхүү шүлэг уншаад хулгайн замдаа ордог гэх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж