Сурвалжлага: Гандантэгчинлэн хийдийн ном засал 500-200.000 төгрөгийн үнэтэй

Сурвалжлага: Гандантэгчинлэн хийдийн ном засал 500-200.000 төгрөгийн үнэтэй

Сурвалжлага: Гандантэгчинлэн хийдийн ном засал 500-200.000 төгрөгийн үнэтэй
Гандантэгчэнлин хийдэд засал номоо хийлгэхээр ирсэн иргэд.

“Хилэнт эх” хэмээх модон луу жил айлчлан ирж, хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор номоо уншуулахаар ирсэн сүсэгтэн олны хөлд сүм хийдүүд дарагдаад байна. Сар шинийн засал номыг заавал хийлгэх ёстой юу, засал хийлгэх нь ямар утга учир, бэлгэ дэмбэрэлтэй болох талаар дараах сурвалжлагыг бэлтгэн хүргэж байна.


Сар шинийн баярын дараахан Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны хөлд дарагддаг. Тухайн жилийнхээ засал номоо бичүүлэх гэсэн иргэдийн олонх нь ахмад настангууд. Тэд үр хүүхэд, гэр бүлийнхээ жилийн засал номоо хийлгэхээр дугаарлан зогсоно. Зарим нь нэг үеэ бодоход Гандантэгчинлэн хийдэд засал номоо бичүүлэхэд амар болсон байна гэдгийг онцолж байв.

Шинээр байгуулсан "Батцагаан" дуганы үүдний хэсэгт 15 лам хувраг иргэдийн уншуулах номыг компьютер дээр шивж, түргэн шуурхай үйлчилж харагдав. Нөгөө хэсэг нь зурхайч ламд жил, насаа шинжүүлэн ямар засал хийлгэхээ асуухаар сууж байлаа.

"ЗАСЛАА ЦАГААН САРЫН ДАРАА БОЛОН ЗУРГАДУГААР САРЫН 22-НООС ӨМНӨ БАГТАН ХИЙЛГЭЖ БОЛНО"

Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд очиход гартаа цаас барьсан хүмүүс зурхайч ламын өрөөний үүдэнд дугаарласан байлаа. Засал номоо бичүүлэхээр дугаарлан зогсч буй Н.Энхтуяа "Би жил бүр гэр бүлийнхээ засал номыг хийлгэдэг. Энэ жил Ганданд оочер дугаар харьцангуй бага байна. Ихэнх засал ном нь 1000 төгрөгийн үнэтэй байна. Гэр бүлийн нэг хүнд 3-4 ном уншуулна гэхээр ойролцоогоор ам бүлээрээ 30-40 мянган төгрөг болж байна” гэв.

Монголчууд хаврын эхэн сарын шинийн эхний 15 хоногийг ихэд бэлгэшээдэг заншилтай. Гэтэл зарим хүмүүс тухайн жилийнхээ засал номыг шинийн 15-ны дотор хийлгэхгүй бол хэцүүдэх юм шиг ойлгодог.

Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Ч.Очирбат тайлбарлахдаа "Ер нь эрэгтэй хүн жилээ угтаж, эмэгтэй хүн жилээ дагаж заслаа хийлгэдэг гэдэг. Эрэгтэй хүн арванхоёрдугаар сарын 25-наас шинийн 15-ны дотор заслаа хийлгэвэл сайн. Жишээлбэл, 37-ны жил нь орж буй эрэгтэй хүний мэнгэ нь голлож байгаа учраас цагаан сарын дараа хавар цагт болон зургадугаар сарын 22-ноос өмнө багтаж заслаа хийлгэж болно. Бусад ном судраа зургадугаар сарын 22-ноос хойшоо хийлгэх боломжтой. Тусгайлан хийлгэх ёстой заслаа одоо бичүүлээд яаралгүйгээр зургадугаар сарын 22-ноос өмнө нэг удаа хийлгэж болно. Намрын улиралд дахин хийлгэвэл бүр сайн.

Шинийн 1-нээс 15–ны өдрүүдэд бурхан багшийн Их дүйчин өдөр тохиодог учраас энэ хугацаанд хийсэн буян мянга түмээр арвиждаг. Тэр утгаараа иргэд хүрээ хийдээр явдаг байх.

Төв Гандантэгчинлэн хийд өдөр бүр иргэдэд үйлчилдэг. Өнөөдөр бичүүлсэн ном засал маргаашаас нь олон лам нар уншиж эхэлдэг. Хүний бичүүлсэн ном заслыг уншихгүй үлдээсэн гэх асуудал байхгүй" гэсэн юм.

Бурхан багш тэртээ 3000-гаад жилийн өмнө заларч, тэрсүүдийн зургаан багш тэргүүтэй буруу үзэлтнүүдийг дарж, их номын хувилгааныг үзүүлсэн тухай бурхны ном сударт тэмдэглэсэн байдаг аж. Тиймээс ч цагаан сарын шинийн 1-нээс 15-ны өдөр буюу их дүйчин өдрүүдэд буян хийвэл түм бумаар арвиждаг гэлцдэг тул сүм хийдүүд энэ өдрүүдэд хөл хөдөлгөөнд дарагддаг. Эсрэгээрээ нүгэл, хилэнц хийвэл бас тэр хэрээр арвиждаг гэнэ. Гэхдээ буян үйлдэх ч санааных, нүгэл үйлдэх ч санааных гэдгийг лам хуврагууд хэлж байна.

Гандантэгчинлэн хийд энэ жил 10 гаруй дацанд ном хурж, нийтийн засал номыг хүлээн авч, үйлчилж байгаа аж. Энэ жилийн хувьд ихэнх ном нь 500-1000 төгрөгийн тарифтай байгаа бол хамгийн үнэтэй ном нь үйлс түргэн бүтээх, гарз хаах, лус савдагийн хорлолыг арилгах зэрэгт уншуулах “Жинсрэг” 200 мянган төгрөг, хүн, малын гарз, хараал жатгыг харуулах, ажил үйлсийг бүтээх  "Жавши" болон "Дарь эхийн чивэл", "Ширнэн дүддог" зэрэг ном 50 мянган төгрөгийн үнэтэй байв.

Гандантэгчинлэн хийдэд засал номоо уншуулахаар хүүтэйгээ явж байна. Энэ жил оочер дугаар бага байна. Гэр бүлийнхнийхээ засал номыг шинийн 15-ндаа багтаж, хийлгэхийг зорьдог. Модон луу жил монгол түмнийг ивээсэн сайхан жил гарах байх" гэдгийг Ц.Мэндбаяр хэлж байв. Түүний дэргэд суусан Д.Пунцагийн хувьд Эрдэнэтээс золголт хийхээр хотод иржээ. Тэрбээр хотод ирснийх жилийнхээ засал номоо хийлгэхээр Гандантэгчинлэн хийдэд ирсэн тухайгаа ярьсан юм.

Дэлхий дээр христийн, буддын шашин гээд 40 гаруй цаг тооны бичиг мөрдөгддөг аж.

Тиймээс улс орны иргэд ч цаг тооны бичгийнхээ дагуу шашныхаа зан үйлийг хийдэг болохыг Монгол Улсын их сургуулийн Философи шашин судлалын багш С. Дэмбэрэл хэлсэн байдаг. Шинэ жил эхэлж байгаа болохоор урьд жилдээ би ямар алдаа гаргаж байснаа ухаарч, гэмшиж, илүү нигүүлсэнгүй байж, хүн амьтанд туслах сэдэл санааг бий болгох зорилгоор засал номыг хийж иржээ.

"37, 97-НЫ ЖИЛ ХАТУУ ОРДОГ УЧРААС ТУСГАЙЛАН ЗАСАЛ НОМОО ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ"

Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Ч.Очирбат:

-Сүсэгтэн олон шинийн 4-нөөс эхлэн тухайн жилийнхээ засал номоо хийлгэж байна. Энэ жилийн хувьд 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97, 109-ний жил орж байна. Эдгээр хүмүүс жил орсны заслаа хийлгэнэ. Мөн харш жил гээд нохой жилтэнгүүд их харш жилийн засал хийлгэх бол хонь жилтэнгүүд бага харш жилийн засал хийлгэнэ. Харин бич, хулгана жилтэн ивээл жилийн засал гээд тус тусын заслыг хийлгэвээс гариг эрхсийн нөлөөлөл, жилийн барцад саадаас хол байна. "Луу могой хоёр орооцолдох" хэмээх тул огторгуйд ургаж буй энэ луу жилд могой жилтэй хүмүүс цагаан жилийн засалтай.

Сэтгэл санаа хямрах, бие тавгүйдэх гэм буй тул Их Манал, 1000 цагаан ногоон дарь эх, 10 хангал тахиулах тэргүүтэн уншиж засал хийлгэх нь зүйтэй.

Насны гүймиг, суудлын гүймиг, мэнгэний гүймиг гэж байдаг. Насны гүймиг гэдэг нь есөн жилийн давтамжтай явдаг. Энэ нь хүүхэд эхээс төрөөд билгийн насаараа 9, 18, 27, 36, 45 гэж явдаг. Энэ нь цааш явсаар 81 насан дээр ирдэг. 81 настай ахмадууд насны гүмэг заслыг онцгойлон анхаарч хийлгэх хэрэгтэй. Суудлын гүймгийг ес, 17, 25, 33, 41, 49, 57, 65,  73, 81 настай хүмүүс хийлгэнэ. Мөн 13, 73-ны жил орсон хүмүүс хүй махбодьтой учраас сэтгэл санаа хямарна. Тиймээс Нанжид, Банзрагч, Лхамын ганшиг, Жадамба уншуулах хэрэгтэй. Бас 25, 85-ны жил орсон хүмүүс нөхөр махбодьтой учраас Доржнамжим, Цэнд, Доржнамжимын жавтий зэрэг ном уншуулах хэрэгтэй. Хатуу ордог жил бол 37, 97-ны жил. Эдгээр хүмүүс мэнгэний засал хийлгэж, тусгайлан засал номоо хийлгэх шаардлагатай. Мөн 49, 61-ний жилтэй улсууд Цэнд тэргүүтэй заслуудыг хийлгэх хэрэгтэй. Шинийн 15-ны дотор Бурхан багшийн дүйчин өдөр тохиодог учраас гандан хийдэд засал номоо хийлгэх боломжтой" гэсэн юм.

Ивээл жил: Бич, Хулгана жилтэй хүмүүс ивээл жил нь гарч байгаа учир ивээл жилийн засалтай алс явах, их үйл хийхэд анхаарууштай. Жанцанзэмүүбүнжин, олон гурван гүрэм, Жанаг гагдаг ном уншуулбал зохилтой.

Харш жил: Хонь, үхэр бага харш, нохой жилтэн их харш 7, 19, 31, 43, 55, 67, 79, 91, 103 нас харш тохионо. Ажил үйл алинд ч саад тотгор тохиолддог тул анхаарууштай.

Бага харш жил: Төрсөн жилээс дээш, доош дөрөв тоолж гаргадаг. Догсом, Юмжаврэндүйсүн, Сундуй, Ширнэн, олон гурван гүрэм, Жадамба ном уншуулбал зохилтой.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Togsgol ni 2024-02-14 124.158.67.25

ee huu mini emee ni uchiraa helsen shuudee gesen chini rashaan deeree us hiigeed arivladag ym. artsandeetee arts nemene gelee. daanch dee 100 nastai eejiigee rashaan deeree us nemeerei gej yaj heleh ve dee. bi 8 hund 263 myngan togrogoor nom bichuulsen ym. arai ch dee gelee. harin nom bichig bsan lam urdaasaa/ 2 dahi hun/ hurdan shuurhai uilchilseniig heliee /belen mongoor bichij baisan/

Avatar

Urgeljilel ni: 2024-02-14 124.158.67.25

garch yvaddaa 2 nudnii mini nulims ursaad daanch yav daa 3 huniih ni neriig helchihgui dee bi ene zuzaan nomiig duustal ni umshuulah geegui shuu dee gej gomdloo. nulimsaa archaad deesh garch arts huj ogdog gazaraas ni 8 hunii nom ymaa hodoo gadaa yvuulah ym gej uchiraa helsen chini 2 sh arts 2 sh rashaan ogov

Avatar

Urgeljilel ni 2024-02-14 124.158.67.25

suugaad umshuulah ym bolood emee ni utasniihaa bichdeg ymiig asaagahay geed asaalaa. Dotroo mash ih sujiglej zalibarch suulaa. nogoo lam maani ehluuleed l boldog ymaa jiliin tursh unshigdana gelee. bi uuniig ni medene l dee. tegeed 5 hunii ner helehees 2 iig ni l heleed nomoo umshlaa. 1 hun orj ireed suulaa. mogoo lam maani za odoo bolloo gev. bi ta humuusiinhee neriig guitseej helsengui shuu dee gesen chini helsenshdee gev. tegeed shuud ter hunii toloniig avlaa. 20 myngan tog ogood garlaa.

Avatar

Ondor nastan 2024-02-14 124.158.67.25

Bi ondor nastai hun/80 nastai/ Shinii 2 nd ochij huuhduudiinhee bolon 100 nastai eejiinhee zasaliig hiilgeheer 8 hund 263 myngan tot iin nom bichuulsen ym. Nom bichsen hunii zovlosnoor gazariin davhart ni orj 1 hund 5 tolonoo ogood Altan ganjuur unshuulah ym gelee. tegsen nogoo lam maani unshih toloniig maani avaad ta suuj bai gesenee genet boliod haduugiin lamdaa tolonuudiig mini ogood ta ene huneer unshuul geed yvaad ogov

Avatar

.... 2024-02-14 202.9.40.180

Яасан тэнэг гарчиг өгдөг юм бэ

Avatar

Нэргүй 2024-02-14 158.59.146.30

pee bvv uzegd peee bvv uzegd, chuham l zugeer eneren niguulseed maidag burhanii olon shavi nartai gazar yadarsan irgediinhee karmaag ingej segserch boloh uu,

Avatar

Нэргүй 2024-02-14 213.87.138.39

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-14 139.5.219.216

шар хувалзнуудад өгөх мөнгөө өвчин зовлонтой хүмүүсд хандивлах хэрэгтэй

Avatar

Зочин 2024-02-14 59.153.114.139

ийм их мөнгийг шар хувалз онуудад алдаж байснаас ядууст хандив болгоод өгвөл бодит буян болноо

Avatar

asdf 2024-02-14 219.100.37.246

ara

Avatar

Ард түмэн 2024-02-14 202.9.46.18

мухар сүсэгт автахаа боль ганцхан ном уншуулаад өвчлөхгүй, үхэхгүй, элдэв осол гэмтэлт орохгүй болчихно гэж юу байсан юм.тэнэгтэхээ больцгоо

Avatar

иргэн 2024-02-14 59.153.84.210

Ганданд ном уншиж бгаа лам нар бол бас хүн тэд ажлаа хийж цалин авдаг тэд бас татвар төлдөг, хүн сүсэг бишрэл итгэл үнэмшлээрээ очиж адис авч доторх сэтгэлээ засдаг юмаа, сүсэгтнүүдийн хандив төлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг, дэлхийн бусад шашны үйл ажиллагаа явуулдаг сүм хийд бүгд л ийм хандивын зарчмаар явдаг, бурханы шашныг албаар муухай харагдуулах бодлого сүүлийн үед их гаарсан шдээ шинэ Хамба маань их өөрчлөлтийг хийж чадах бхаа гэж найдаж байна

Avatar

заваарсан сэжгийн гаж урсгалыг хориглох цаг болсон буддын шашинг шашин талаас шүтэх ёстой 2024-02-14 66.181.160.106

буддын шашинг агуулга гүн ухаан талаас нь шүтэж амьдралын хэвшил болгож тэр хэрээрээ нийгэм нь хүн ёс, соёл хүндлэл, ёс суртахуунтай болж хөгжиж байгаа улсууд дэлхийд япон солонгос тайван тайланд гээд байна. энэ элий балай түвд шүлэг уншсан элийрэлд монгол түвд манж гээд улсууд живсэн үүний үр дүнд манж нь ч монгол нь ч ү****ц дорой болж дэлхийг донсолгосон дайчин байдлаа алдаж нэг нь хятадад уусаж нэг нь хятадаас хараат болсон.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.160.106

энэ элий урсгал дэлгэрснээр зөвхөн хятадад л ашиг ирсэн одоо түвд гэж байхгүй манжтай адил. 300 жил энэ новшын гаж урсгалыг дагаад монгол үргэлжлэн уруудан доройтсоор л байна. энд оочирлон мөнгөө өгч байхаар аль нэг хандивын байгууллагад өгөөд эмнэлэг эмчилгээ хэрэгтэй нэгэнд нь тусалсан нь буддын сургаалиар бол илүү буян болох байх. япон солонгосын сүмүүдээр орж үзхэд тэнд лам мөнгө аваад байж байхтай огт тааралдаж байгаагүй, иргэд жилд 600 гаруй тэрбум төгрөгийг энэ лам нэртэй гажигт зарж бна

Avatar

Нэргүй 2024-02-14 207.253.219.130

Энэ нээрээ биед зовлонгүй сайхан бизнес шүү. Хэн ч ойлгохгүй баахан юм бувтнаад л мөнгө

Avatar

OCS- 2024-02-14 50.169.173.10

jorlon tygjij umchilj

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

lock -oo lock -oo

Avatar

2015 -12- 2024-02-14 50.169.173.10

acyycan

Avatar

fk ali dancryy opson-;##ss 2024-02-14 50.169.173.10

tulsun syngalt + drshyyrgani orson baisan xaasanW-1 dxariltsagch?

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.185.223

✌🏻✌🏻 байхгүй.

Avatar

Нэргүй 2024-02-14 66.181.168.8

МУХАР СҮСЭГТ МУНХАГ ХҮМҮҮС ТАТВАРАА САЙН ТӨЛӨӨД БАЙЖ ДЭЭ

Avatar

Бадарч тахар 2024-02-14 103.57.94.240

Мухар сүсэгт автсан энэ Монголд одоо Гандангийн бизнёс их орлоготой байна ! Орлогын нь тооцож багцаалж татвараа аваач балайгуудаа ! Хуучин төвд рүү урсдаг байсан одоо швёйцарийн банк ру явж байгаа байх ! Архи тамхины дараа хоёрт жагсдаг бизнёс шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж