“Үндэсний эвсэл” нь Германы мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар боллоо 

“Үндэсний эвсэл” нь Германы мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар боллоо 

“Үндэсний эвсэл” нь Германы мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахаар боллоо 

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр хоёрдугаар сарын 12-ны өдөр ХБНГУ-ын “Drees & Sommer” компанийн төвд зочилж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хот төлөвлөлт, дэд бүтцийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “Drees & Sommer” нь 50 гаруй жилийн түүхтэй, Германы Штутгарт хотод төвтэй компани юм. Тус компани нь эдийн засгийн үр ашигтай, тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, инновац шингээсэн хот төлөвлөлт, дэд бүтэц, инженерийн төлөвлөлтийн төслүүд хэрэгжүүлдгээрээ олон улсад танигдсан юм. Лондон дахь “BBC” агентлагийн төв оффис, Итали дахь Ламборгини үзэсгэлэнгийн танхим, Шанхайн Пудон музей, Утрехт хотын орон сууцны дүүрэг гэхчлэн дэлхийн 60 орчим байршилд бүх төрлийн хот, барилга төлөвлөлт, инженерийн бүтээн байгуулалтыг уг компани гүйцэтгэжээ.  

“Үндэсний эвсэл” нь “Drees & Sommer”-тай хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар ба Эрдэнэт, Дархан, Чойбалсан хот болон бүсчилсэн хөгжлийн төлөвлөлттэй уялдан аймгийн төвүүдийн шинэ төлөвлөлт болон евро-стандартаар гүйцэтгэлийг хэрэгжүүлэх зэрэг шийдлийг хамтран боловсруулахаар болжээ. Мөн санамж бичгийн хүрээнд ойрын хугацаанд “Drees & Sommer” компанийн инженерүүд Улаанбаатарт ирж хотын агаарын бохирдол, нийтийн тээвэр, гэр хороолол болон орон сууцны хөтөлбөр зэрэг хотод тулгамдсан олон асуудлын шийдэл дээр монгол мэргэжилтнүүдийн хамт ажиллах юм.  

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын хувьд Германд суралцаж инженер, бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсны хувьд тус компанитай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд монгол залуусыг Германд сургах боломжийн талаар уулзалтын үеэр ярилцлаа.  

Мөн гадны компаниудтай хамтран ажиллах, чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, чаддагаар нь хийлгэх буюу хотын хөгжлийг асуудлыг гадаадын компаниудтай хамтран шийдвэрлэх нь нэн чухал гэдгийг Н.Номтойбаяр тэргүүн уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-02-13 66.181.180.238

Герман улс хамгийн шударга бүтээлч хөдөлмөрч ард түмэн

Avatar

Герман Монгол мандтугай 2024-02-13 46.135.78.78

Германчууд бол хамгийн мундаг ажилсаг тооцоотой соёлтой агуу улс.би Германыг бишрэн хүндэлдэг.

Avatar

Нэргүй 2024-02-13 172.58.167.206

iim gadnii hulgaich nariig songoj alab gazar tuunii doorhi baylagiig ard tumen umchilunu gesen huultai heden ger bul mafia ezemshih utgaggui undsen huuli zurchij ba ot gadnii hurungiin bridge deer zarah huuli zurchij baigaa bayr elbeg baabar enhsaihan geed heden hujaagiin gai

Avatar

Нэргүй 2024-02-13 213.87.158.210

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-02-13 66.181.160.27

"Эвсэл " юм бол бусад нь хаана байгаан.. Хэрэв Номтойбаяр ганцаараа асуудал шийдэж байгаа юм бол " Эвсэл " энээ тэрээ гэж нэрлэх хэрэг юун..

Avatar

Нэргүй 2024-02-13 66.181.188.9

Санамж бичиг нь санамж бичиг хэвээрээ битгий үлдээсээ. Ажил хэрэг болгож энэ хотын түгжрэл, бохирдол зэрэг түмэн бэрхшээлээс гаргахад тус болоосой гэж хүсч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж