Путины ярилцлагаас онцлох эшлэлүүд

Путины ярилцлагаас онцлох эшлэлүүд

Путины ярилцлагаас онцлох эшлэлүүд

Владимир Путины Такер Карлсонтой хийсэн дуулиант ярилцлага 30 гаруй минутын түүхийн хичээлийн лекцээр эхэлжээ. Хоёр цаг үргэлжилсэн энэхүү ярилцлагыг "Fox News" сувгийн хөтлөгч асан Такер Карлсон "Х" платформд нийтэлсэн байна. Ярилцлагын үеэр Путин Оросын VIII зуун хүртэлх түүх, Орос, Украины түүхийн талаар үргэлжилсэн лекц тавьсан талаар бид өмнө нь мөн мэдээлсэн билээ.

Такер Карлсон түүхийн талаарх сунжирсан яриаг няцаах зорилгоор "Энэ ямар хамаатай билээ, ерөнхийлөгч өө?" гэж асуусан ч Путин "Хоёулаа нухацтай ярилцах юм уу, зүгээр шоу хийх юм уу?" гэж сөргүүлжээ.

Нэг үгээр хэлбэл энэ ярилцлага Путины шоу болжээ. Тэр өмнө нь Адольф Гитлерийг Польш руу дайрахаас өөр аргагүй болсон гэж ярьж байсан удаатай. Энэхүү ярилцлагын үеэр ч бас Польшийг дурдаж, дэлхийн хоёрдугаар дайныг өдөөхөд хүргэсэн гэж буруутгажээ. Мөн "Украин бол Сталины хүслээр бий болсон хиймэл улс" гэжээ. Энэ үгээрээ тэр "Яг л Гитлерийн нэгэн адил Украинд арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрсэн" гэсэн утга илэрхийлсэн байна.

Путины ярилцлагаас онцлох таван агуулгыг "The Telegraph" хуудас онцолжээ.

Юун түрүүнд, Такер Карлсон ОХУ-ын шоронд нэг жил хоригдож буй америк сэтгүүлч Эван Гершковичийн тухай асуужээ. Путин түүнийг суллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн байна. Ингэхдээ Чеченийн тэрс үзэлтнийг хөнөөсөн хэргээр бүх насаар хорих ял эдэлж буй Вадим Красиковыг дурдаад, хоригдол солилцоо хийхэд нээлттэй гэжээ. Эван 2023 оны гуравдугаар сараас хойш Оросын алдарт Лефортово шоронд хоригдож байгаа бөгөөд дэлхий ертөнцөөс бүрэн тасарсан гэхэд болно. Тэрбээр өдрийн 90 хувийг жижиг өрөөнд өнгөрөөдөг.

Хоёрдугаарт, хэрвээ АНУ цэргүүдээ Украинд байрлуулбал Дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэлтэй гэж Путин хэлжээ. "АНУ дотоодын асуудалдаа илүү их анхаарал хандуулах ёстой. Танайд өөр хийх сайн үйлс байхгүй гэж үү? Танай хил дээр шилжилт хөдөлгөөний асуудал байна. 33 их наяд гаруй ам.долларын өрийн асуудал чинь байна" гэж Путин хэлсэн байна.

Путины хэлсэн дараагийн онцлох эшлэл бол "Элон Маскийг зогсоох боломжгүй" гэдэг үг байлаа. Тэрбээр үргэлжилсэн түүхийн лекцийнхээ дараа хүн төрөлхтөний ирээдүйн талаар ярьж эхэлжээ. Карлсон түүнээс "Хиймэл оюун ухаант гүрэн хэзээ бий болох вэ?" гэж асуухад Путин өөрийгөө шинжээч биш гэдгийг онцлоод, Элон Маскад бодсон зүйл байгаа байх гэв.

"Хүн төрөлхтөн генетик судлаачдын улмаас олон аюул заналхийлэлтэй тулгараад буй. Ер бусын супер хүнийг бүтээх боломжтой болчихлоо. Ямар нэг чиглэлээр мэргэшсэн хүн шүү дээ. Генетикийн хувьд инженерчлэгдсэн тамирчин, эрдэмтэн, цэргийн хүн. Элон Маск хэдийнэ хүний тархинд чип суулгасан гээд мэдээлээд буй. Элон Маскийг зогсоох арга үгүй. Тэр боломжтой гэж харсан бүхнээ хийнэ. Эдгээрийг зохицуулахын тулд олон улсын хэмжээний гэрээ хэлэлцээр шаардлагатай" гэж Путин хэлжээ.

Дөрөвдүгээрт, Путин "Хойд урсгал" хийн хоолойн хорлон сүйтгэх ажиллагааны ард АНУ-ын Тагнуулын төв газар байгаа гэж хэлэв. Хийн хоолойн дэлбэрэлтэд эхлээд ОХУ-ыг, дараа нь Украиныг дэмжигч бүлэглэлийг буруутгасан. Карлсон ярилцлагынхаа үеэр энэ талаар асуухад "Гарцаагүй та биз дээ" гэж Путин хариулжээ. Харин Карлсон "Би тэр өдөр завгүй байсан" гэж хошигносон байна.

Путин түүнийг залуудаа АНУ-ын тагнуулын байгууллагад элсэх гээд бүтэлгүйтсэн гэж хошигножээ. "Миний ойлгож байгаагаар таны нэгдэхийг хүссэн байгууллага биз дээ. Тэд чамайг хүлээж аваагүйд бид бурханд талархах ёстой" гэж Путин хэлсэн байна.

Эцэст, Путин Украин дахь дайн үргэлжилсээр байгаагийн нэг шалтгаан бол Борис Жонсон гэж хэлжээ. "2022 оны хавар Туркийн туслалцаатай байгуулсан энхийн хэлэлцээрийг Борис Жонсон сүйтгэсэн. Украиныг энхийн хэлэлцээнд оролцоход Их Британийн ерөнхий сайд асан тэрбээр Байдены засаг захиргааг төлөөлж саад болсон" гэжээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
9
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-13 66.181.183.179

энэ тэнэг мал дайны хэнээ тусчээ. үхээсэй билээ муу гахйа нүдэт Пүтин

Avatar

Нэргүй 2024-02-13 118.221.209.8

ukrain hool, duu bujig , ulger , zan zanshil geed oor yum zondoo. teheeree ertnees baisan uls gej unen

Avatar

Үнэн 2024-02-13 202.21.126.82

Энэ хүн дэлхийн дайн өдөөчих гээд л ядаад байна. Хойдууд, Иран, Палестин, Хятад гээд л бүх л комплекстэй гаруудыг турхирч үзлээ, Хамас нь хөдлөөд арчууллаа. Израйлуудын загатнасан газар нь майжаад Газын зурвасыг авхыг хүсч байсан хүслийг нь бараг гүйцээж өглөө.

Avatar

Зочин 2024-02-13 202.55.188.43

ЭЛБЭГДОРЖ ТҮҮХЭН ГАЗРЫН ЗУРГИЙГ ДЭЛГЭСНЭЭР БИД ТҮҮХЭН ГАЗАР НУТГАА Л АВАХ ГЭЖ БНА ГЭСЭН ПҮТЭНИЙ ХУДАЛ МЭДЭЭЛИЙГ ИЛЧИЛЖ ОРХИВ. МӨН ӨНӨӨГИЙН ОХУ-ЫН ДИЙЛЭНХ НУТАГ ДЭВСГЭР ОРОСЫН ТҮҮХЭН ГАЗАР НУТАГ БИШ, ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ ОРНУУДАА ХЭРХЭН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЖ БАЙСНЫГ ТҮҮХЭН БАРИМТААР НОТЛОН ХАРУУЛЖЭЭ. ЦААШЛААД, ХЭРВЭЭ ТҮҮХИЙН ЯВЦАД ЭЗЛЭН БСАН УЛСУУДАА ӨӨРИЙН ТҮҮХЭН ГАЗАР НУТАГ ГЭЖ ЗАРЛАЖ БОЛДГЫН БОЛ ОРОСЫН ГАЗАР НУТАГ Ч ГЭСЭН МОНГОЛЫН ТҮҮХЭН ГАЗАР НУТАГ БОЛНО ШҮҮ ДЭЭ ГЭЖ ПҮТЭНИЙ АМЫГ ТАГЛАЖЭЭ

Avatar

Нэргүй 2024-02-13 103.57.94.98

Путин на хуй түүхэн газар нутаг гэж солиорохоор бусад улс гүрнүүдийн удирлагчид дуурайгаад хөдөлбөл ёстой дэлхийн дайн үүсэх юм бишүү ?! Чекистүүдийн чин хүслэн тэр л юм бөйхдаа !!!

Avatar

Нэргүй 2024-02-13 213.87.158.210

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-13 78.187.120.177

Аливаа улс түүхээ хүндлэлгүй яахав. Ямар ч ард түмэн дуурсах зүйлтэй. Харин манайх тийм агуу байсан гээд л, эртний үеэ хэтрүүлвэл юу ч биш л болно. Ер нь эртний агуу гүрнүүдэд хэдхэн л ард түмэн хамрагддаг. Дэлхий мэднэ. Тэр нь эртний, дундад зууныг л ихэвчлэн хамардаг, бас далайн хөгжилтэй ч уялддаг. Ер нь дэлхийн хөгжилд ямар хувь нэмэр оруулсан гэдгээр нь л үнэлдэг юм билээ. Харин Польшийн тухайд дайны үнэн түүх нь 1939 онд 2 талаас нь 1941 онд хоорондоо байлдсан 2 улс довтолсон…

Avatar

Нэргүй 2024-02-13 15.235.165.120

занөг писда

Avatar

зочин 2024-02-13 66.181.160.27

Түүхийн маргаан бол эрдэмтэдийн л хийдэг ажил …Улс бүхний удирдагч нар түүх яриад л маргалдаад унавал гарцаагүй дэлхийн дайн дэгднээ гэсэн үг… Путин иймхэн юмийг л ойлгохгүй байгаа хүн дэ …Яаж яваад ийм том гүний удирдагч болчихвоо ?..Орос орныг ойрын 100 жилдээ сайн нэр сонсохгүй болгоод хаячихлаа шүү.. Угаасаа ч өөдтэй нэртэй байсан биш ..

Avatar

зочин 2024-02-13 202.126.91.43

Харин чиний л хэлж буй зүйл мал шиг байна. Чам шиг малууд дэлхийн том гүрний ерөнхийлөгчийн хэлсэн зүйлд дүгнэлт өгдөггүй юм. Ядаж хирээ мэдэж чалчиж сур. Ичиж сур

Avatar

ЦОГ мн 2024-02-13 103.57.95.91

ЧИ ОЙЛГООД Л ПУТИН ОЙЛГОХГҮЙ БГААЗ.
ЕӨК БОЛОХ ЧИНЬ ЯАСЫН

Avatar

Нэргүй 2024-02-13 202.131.245.243

Эшлэл биш ишлэл, иш татах гэж бичдэг юм шүү дээ. Эш үзүүлэх гээд шашны хутагтуудын хийдэг зүйл. 😂😂😂

Avatar

Түвшии 2024-02-13 66.181.182.139

цэрэг байрлуулах ба дайтах хоёр ялгаатай шүү, барууны цэрэг дайтах талаар ярьсан шүү…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж