АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээнд хамрагдаж буй. Тэрбээр Ням гаригийн өглөөгүүр Уолтер Ридийн үндэсний цэргийн төв эмнэлэгт хэвтсэн ч орой нь эрчим эмчилгээний тасагт шилжжээ.
Ллойд Остин өнөөдөр /2024.02.13/ Брюссельд айлчилж, үргэлжлээд НАТО-ийн Батлан хамгаалахын сайд нарын ээлжит уулзалтад оролцох төлөвлөгөөтэй байв. Брюссельд хийхээр төлөвлөж байсан Украины Батлан хамгаалахын холбооны хурал цахимаар хуралдах болжээ.
Хэд хэдэн шинжилгээ, үнэлгээний дараа Остиныг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн байна. Мөн Ням гаригийн үдээс хойш Остины бүрэн эрхийг Батлан хамгаалахын дэд сайд Кэтлин Хиксэд түр шилжүүлжээ.
Эргэн сануулахад, Ллойд Остин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд эмчилгээний явцад олон хүндрэлийг даван туулж байна. Тухайн үедээ Остин хагалгаанд орсон ч долоо хоногийн дараа дахин эмнэлэгт хэвтсэн. Байдены засаг захиргааны албан тушаалтнууд түүний эрүүл мэндийн талаар анхандаа олон нийтэд мэдээлээгүй. Остин нэгдүгээр сарын 1-нд эмнэлэгт хэвтсэн ч 5-ны өдрийг хүртэл олон нийт, тэр бүү хэл Конгресс ч мэдээгүй аж. Хорт хавдрын эмчилгээний улмаас эмнэлэгт хэвтэх талаараа урьдчилж мэдэгдээгүйдээ Остин ерөнхийлөгч Байденаас уучлалт гуйсан байна.
Эх сурвалж: FOX NEWS
Нэргүй 2024-02-13 213.87.158.210
Харуулах боломжгүй.