Б.Лакшми: Үнэгүй олдсон бяслагныхаа төлөөсийг бүгдээрээ эргэж төлнө

Б.Лакшми: Үнэгүй олдсон бяслагныхаа төлөөсийг бүгдээрээ эргэж төлнө

Б.Лакшми: Үнэгүй олдсон бяслагныхаа төлөөсийг бүгдээрээ эргэж төлнө

Эдийн засагч Б.Лакшмитай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улс 2024  онд хамгийн өндөр төсөв баталсан. Эдийн засгаа нэлээд өсөлттэй байх өөдрөг төсөөлөлтэй байгаа.Он гарснаас хойш Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзвэл ямар дүр зураг ажиглагдаж байна?

-Монгол Улсын хувьд 2023 оны арванхоёр дугаар сарын сүүл үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзэхэд нэлээд таатай байлаа. Учир нь цар тахлын эрсдэлтэй холбоотойгоор хилээ хааж 2023 оны нэгдүгээр сараас нээсэн. Хоёрдугаарт, геополитикийн  хувьд АНУ болон Австрали болон БНХАУ-ын хооронд өрнөж байгаа худалдааны дайнтай холбоотойгоор экспортын таатай нөхцөл бий болсон. БНХАУ Австралиас импортлодог байсан нүүрснийхээ хэмжээг бууруулж, Монголоос авдаг нүүрсний хэмжээгээ өсгөсөн. Энэ нөхцөл байдлаас үүдэн Монгол Улс түүхэндээ анх удаа 2023 оны төгсгөлд 66.7 сая тонн нүүрс экспортоллоо. Нүүрсний экспортыг дагаад Монгол Улсын гадаад валютын албан нөөц өсч 4,9 тэрбум ам долларт хүрч, эдийн засгийн өсөлт 6.9 хувиар өслөө.

Түүнчлэн инфляци 7.9 хувьтай буюу нэг оронтой тоонд орсон. Эдгээр таатай нөхцөл байдал нь эргээд төгрөгийн ханш чангарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Төгрөгийн ам.доллартой харьцах ханш тогтвортой  байгаа нь эдийн засгийн хувьд таатай нөхцөл байдлыг бүрдүүлсэн. Жилийн эцсийн нөхцөл байдлыг аваад үзэхэд эдийн засгийн ийм таатай үзүүлэлтүүдтэйгээр 2024 оныг угтсан.

Он гарснаар энэхүү эдийн засгийн таатай нөхцөл байдал хэвээр хадгалагдаж байна. Хэдий тийм боловч  богинохон хугацаанд бий болж байгаа эдийн засгийн энэ таатай нөхцөл байдлыг ашиглаж хуримтлал үүсгэж, цаашид бий болж болзошгүй эрсдэлтэй  нөхцөл байдлын үед захиран зарцуулах бодлого баримтлах нь зүйтэй. Гэтэл улсын төсөв ашигтай гарсан, экспортын хэмжээ нэмэгдэж, валютын албан нөөц нэмэгдсэн нөхцөл байдлыг ноогдол ашиг тараахад чиглүүллээ.

-Ноогдол ашиг тараах нь зүйтэй гэж үзэх нэг хэсэг байхад томоохон бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэж үзэх иргэд ч байна. Таны бодол энэ асуудал дээр ямар байна?

 -Ногдол ашиг тарааж байсан цаг хугацааг судлаад үзэхээр дандаа сонгуулийн жил ноогдол ашиг өгдөг жишиг тогтчихлоо. Энэ бол маш буруу үзэгдэл. Хэрвээ иргэд үнэхээр ЭТТ хувьцаат компанийн хувьцааг эзэмшиж байгаа бол жил бүр тус компанийн орлогоос ноогдол ашиг хүртэх ёстой. Гэтэл ноогдол ашгийг сонгуулийн жилд зориулсан өгөөш байдлаар тарааж байна. Мөн тус компанийн мэдээллийг нь харахад ил тод байдал алга. ЭТТ компанийн 2022 оны ноогдол ашиг болох 350 гаруй тэрбум төгрөгийг иргэдэд олголоо.

Монгол Улсын нийт 3.4 сая иргэн ойролцоогоор тус компанийн  29-30 хувийг эзэмшиж байна.  Тэгэхлээрээ үлдэгдэл 70 хувь болох 650  гаруй тэрбум төгрөгөөр “Юу хийсэн бэ” гэдэг асуулт гарч ирж байна л даа. Тухайн мөнгөний зарцуулалт дээр хяналт тавих ёстой.  Түүнчлэн ноогдол ашиг тарааснаар зах зээл дээр их хэмжээний бэлэн мөнгө нийлүүлэгдсэн. Ялангуяа монголчуудын үндэсний томоохон баяр болох сар шинийн өмнө зах зээлд бэлэн мөнгө нийлүүллээ.

Гэхдээ энэ нь шууд утгаараа инфляцад нөлөөлөхгүй. Учир өмнөх сарын инфляцийг дараа сард нь гаргадаг.  Тиймээс хоёрдугаар сарын эхээр нийлүүлэгдсэн бэлэн мөнгөний инфляцийн нөлөө нь тоон үзүүлэлтээр нэг сарын дараа л гарна гэсэн үг. Ирэх гуравдугаар сард инфляци өсөхийг үгүйсгэхгүй. Бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлж арга хэмжээнүүдийн үр дүнд 2-3 сарын дараа гардаг.

Тоон үзүүлэлтүүдийг харахаар инфляци өсөөгүй байгаа мэт боловч иргэдийн амьжиргаанд шууд мэдэгдээд эхэлдэг. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нь огцом нэмэгдэхгүй 10-50 төгрөгөөр бага багаар өсөж байгаа нь эргээд нийлбэр дүнгээрээ томорч иргэдийн амьжиргаанд нөлөөлнө.

-Ирэх дөрөвдүгээр сард цалин, тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ. Мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ноогдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ олгох магадлал өндөр байна. Эдгээр бэлэн мөнгөний нийлүүлэлт инфляцид хэрхэн нөлөөлөх бол?

-Цалин, тэтгэврийг дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэх асуудлыг оны өмнө төсөвт суулгачихсан.  Харин он гарснаас хойш гэнэт "Эрдэнэс Тавантолгой" ХК 2022 болон 2023 оны ноогдол ашиг тараах асуудал хөндөгдөж байна. Цалин мөнгөний нэмэгдэл, хоёр удаа их хэмжээний ноогдол ашиг тарааж бэлэн мөнгөний эдийн засагт эргэлдэх энэ эргэлт урсгалыг нэмэгдүүлж байна.  Үнэгүй юм гэж байдаггүй. Тиймээс эргээд төлбөрийг нь төлнө. Харин хэрхэн, яаж, юугаар гэдэг нь л сонин.  Сонгуулийн дараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ их хэмжээгээр өснө.

Нэг ёсондоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр эргээд төлбөрийг төлж байгаа гэдгээ ойлгох ёстой. Үнэгүй олдсон бяслагныхаа төлөөсийг бүгдээрээ эргэж төлнө.

Нэг талаас ашигтай ажилласан учраас ноогдол ашиг тараах гэж байгаа ч юм шиг. Нөгөө талаас  "Эрдэнэс Тавантолгой"компанийн  удирдлагуудын хэвлэл мэдээллээр өгч байгаа мэдээллийг нь харахаар өр ихтэй учраас дампуурах  гэж байгаа ч юм шиг хоёр үзүүртэй мэдээлэл өгч байгаа.  Тиймээс компанийн ил тод байдлыг хангаж өгөх ёстой.

-Сонгуулийн дараа нийгэм, эдийн засгийн хувьд ямар эрсдэл бий болж болохоор байна?

-Монголбанкны бодлогын хүү сүүлийн хоёр жилийн хугацаанд 13 хувьтай байна. Бодлогын хүүг бууруулахгүй байгаа нь Монгол Улсын эдийн засаг сэргэх нөхцөл байдалд хараахан бүрдээгүй, тодорхой хэмжээний эрсдэлүүд байна гэсэн үг. Бодлогын хүүнээс хамаарч арилжааны банкуудаас зээл гарна. Эдийн засгийн цусны эргэлт гэж ойлгож болно. Гэтэл зээлийн хүү тогтвортой нэг түвшинд хоёр жил хадгалагдана гэдэг бол зах зээл рүү гарах цусны эргэлтийг боогдуулж байгаа хэрэг.  Хоёрдугаарт, ААН-үүдийн хувьд эдийн засаг сэргэхгүй, шинээр ажлын байр бий болгохгүй, эдийн засгаа тэлэхгүй,  шинэ төслүүд эхлүүлэхгүй, хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн сэтгэлгээ рүү шилжүүлж байдаг. Өнгөрсөн хугацаанд нэг талаасаа эдийн засгийн үзүүлэлтүүдийг харахад  сайн байгаа юм шиг мөртлөө хангалттай хэмжээнд шинэ ажлын байр бол бий болоогүй л байна. Компаниудын хувьд шинээр хөрөнгө оруулалт хийх, шинэ ажлын байр бий болгох, бизнесээ тэлэх гэх мэт нөхцөл байдлаа сайжруулах боломж хумигдсан хэвээр байна.  Тиймэээс сонгуулийн дараа үүсэх томоохон эрсдэлүүд тодорхой харагдаж байна.

Сонгуулийн тойрогтой холбоотой асуудлууд тодорхой бус байна. Нэг талаас тойргоо томосгож бүсчилсэн тойргоор хуваасан боловч энэ асуудал Үндсэн хуулийн Цэц /ҮХЦ/дээр унах магадлалтай байна.  Хэрэв ҮХЦ-ээс иргэдийн гаргасан гомдлыг хүлээж авсан тохиолдолд  дахиад сонгуулийн тойргоо шинээр өөрчлөх ийм эрсдэл үүсэж байна. Сонгууль болоход дөрвөн сар хүрэхгүй хугацаа үлдээд байхад сонгуулийн тойрог тодорхой бус байна гэдэг нь нэлээн том эрсдэлүүдийн нэг.

Нэг ёсондоо тоглоомынхоо дүрмүүдийг тодорхой болгож чадаагүй байна. Сонгуульд зориулж их хэмжээний мөнгө эдийн засагт нийлүүлж байгаагаас сонгуулийн дараа эдийн засагт томоохон эрсдэлүүд бий болно. Үүнээс үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, ифляци өсөх, үүнтэй холбоотой айл өрхүүдийн амьжиргаа дордох нөхцөл байдал үүсэхээр харагдаж байна. Гэтэл энэ жилийн төсвөө эрх баригчид өөдрөгөөр төсөөлчихсөн. Тухайлбал, 60 сая тонн нүүрс экспортолхоор төсөөлсөн энэ хэмжээндээ хүрэхгүй байх,  чадахгүй байх магадлал өндөр байна. Магадгүй 40 сая тонн нүүрс экспортлоход алдагдлаа хэрхэн нөхөх вэ л гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс энэ нь эргээд эдийн засагтаа дахиад сөрөг нөлөө үзүүлж, дахиад төсөвтөө тодотгол хийх шаардлага гарна. Төсөвт  тодотгол хийхийн тулд зардлаа танах хэрэгтэй болно гэх мэт олон асуудлуудыг дагуулна.

-Эцэст нь Монголын эдийн засаг 2024 онд ямар байх талаар дүгнэлт хэлэх боломжтой юу?

-Олон улсын түвшинд  2024 оныг их шийдлийн жил гэж бол тодорхойлсон. Дэлхий дээр байгаа ардчилсан улс орнуулын 50 хувь нь сонгуультай байна. Энэ дотор Монгол Улс ч багтсан. Сонгуулийн жилтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч, дотоодын бизнес эрхлэгчид ч шинээр төсөл, бизнес эхлүүлдэггүй.  Аль нам, эвсэл ялалт байгуулахыг хүлээж байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын экспорт бүх л зүйлсэд бол нөлөөлөхөөр харагдаж байна. Бид энэ асуудалд болгоомжтой хандах ёстой.

Монгол Улсын хувьд геополитикийн нөхцөл байдал нэлээн хүнд байна. ОХУ Украйны асуудал энэ он дуустал бол шийдэгдэхгүй нь тодорхой байна.

Түүнчлэн БНХАУ Тайванийн хоорондын асуудал нэлээн хүндрэлтэй байна. Тиймээс БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хэр байх вэ гэдэг  томоохон асуултын тэмдэг, тодорхойгүй байдлыг дагуулж байна. Саяхан БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн томоохон тоглогчид нь дампуурсан. БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлыг энэ онд өөдрөгөөр төсөөлөхгүй байна. Хүссэн ч эс хүссэн ч Монгол Улсын гол одоо экспортлогч орон маань БНХАУ.  Тиймээс экспортын хэмжээ энэ оны төсөөлсөн хэмжээндээ хүрэх эсэх нь эргэлзээтэй. Энэ оны хоёрдугаар хагаст эдийн засгийн хувьд жаахан сэргэх болов уу гэсэн найдлага байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-13 76.220.74.140

Эндээс харахад хуучин л тeхнологи хэвээрээ энэ тогтолцоо явахгүй Монгол улсын хөгжил тушаатай хэвээр харагдаж байна доо. Хэн ч гарсан адил байх шинжтэй.

Avatar

Нэргүй 2024-02-13 43.242.242.247

Гайгүй юм болов уу гэсэн Женкожоод алга болсон доо. Мөнгөнд нь явсан биз, оросын санхүүжилт.

Avatar

Нэргүй 2024-02-13 124.158.64.179

Эдийн засагч биш бидний мэдэж ойлгодог зүйл ярих юм. Ерөнхий биш илүү нарийн мэдээлэл байвал зүгээр л байна. Хүү яг хэзээ буурах байна гэх мэт.

Avatar

Зураач Лондон 2024-02-13 90.208.245.113

Хайран мөнгө, идэж уугаад л дуусгаж байна доо! Уулан дээр баахан ул бов хаядаг гээ биз дээ. нэг ч болтугай төсөлд өгөхгүй дээ.

Avatar

Хахаха 2024-02-13 202.131.225.197

Бяслаг уул нь авъя гээгүй л юмсан.

Avatar

Нэргүй 2024-02-13 43.242.243.172

тэр ч харин үнэн үг дээ

Avatar

Нэргүй 2024-02-13 213.87.158.210

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-13 66.181.188.72

tegeed darga nar huvaaj indeed irged mahiigaad l baihuu

Avatar

Нэргүй 2024-02-13 66.181.186.85

Чи хулгайч юм чинь би хулгайч болно гэдэг нь ухамсарын доройтол.

Avatar

zochin 2024-02-13 103.57.92.234

Lahshmi ch goy huuhen shu. Bugsuur ni amtalmar bna

Avatar

Зочин 2024-02-13 122.201.31.75

Энэ Элбэгдоржийн жиргээниы хариу шүү: Иди ты на хубандера.. Би монгол хүн орос хүмүүс нэг нэгнийгээ зүгээр л нэг алж байхад зүрх минь өвдөж байна. яНовшоо.

Avatar

Зочин 2024-02-13 103.140.10.203

бяслагийг дарга нар ш****г.

Avatar

Нэргүй 2024-02-13 202.9.46.195

Иймэрхүү их мэдэгч нар олон байна аа.

Avatar

бат 2024-02-13 202.70.37.119

Эдийн засгийг төр статик судалгааны үндэстэй төлөвлөдөг. Хувийн үзэл бодлоор ханддагаа хэзээ болих вэ? ДНБ-ыг 36 их наядаас 63 их наяд хүртэл өсгөсөн төр бодлогыг үгүйсгэж болно гэж үү? Эрхэм эдийн засагч гуай.

Avatar

Нэргүй 2024-02-13 139.5.219.199

юу ч гэж хуцаад байгаан гөлөг минь

Avatar

иргэн 2024-02-13 66.181.188.101

Эргүү бүдүүлэг мал

Avatar

Нэргүй 2024-02-13 188.162.254.21

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид тэдний хамсаатнууд тэрбум их наяадаар нь авч болно !!!!!! харин жирийн иргэд ямарч монго авч болохгуй гээд л байх юм !!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-02-13 202.21.107.112

Unen l helj

Avatar

Эгэл 2024-02-13 66.181.182.62

иргэнд наалддаггүй элдэв өсөлт ,онолоо хогийн саванд чулуудаад Монгол хүнд наалдах судалгаа хийвэл дээргүй юу?

Avatar

Зочин 2024-02-13 202.126.91.43

Асуудал нэгэнт шийдэгдсэн.Одоо зөвхөн ажиллах л шаардлагатай.Эрх тушаал булаацалдах,төлөвлөсөн ажилд саад хийх шиг хортой зүйл манайд одоо алга. Урьд өмнө энэ байтугай хүнд зүйлийг даван туулсан.Энэ оны хувьд ч бас тэгээд л даван туулна.Хамгийн гол нь бүгд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай.Төрд үл бүтэх хүмүүсийг гаргаж болохгүй. Хөрш орнуудтай харьцаагаа хэрхэвч хүйтрүүлж болохгүй

Avatar

Нэргүй 2024-02-13 66.181.184.34

ЗАСАГ ТӨРИЙГ НООГДОЛ АШИГТАЙ ХОЛБОХ ГЭЖ ОРОЛДОХ НЬ ГЭМТ ХЭРЭГ ШҮҮ.

Avatar

Би 2024-02-13 122.201.31.115

Зүгээр олдсон биш Монгол Улсын иргэний эрхийн дагуу авсан. Нийтийн эрхэд халдах муухаы

Avatar

Нэргүй 2024-02-13 66.181.184.227

Үнэгүй олдсон биш олгосон

Avatar

Нэргүй 2024-02-13 66.181.184.97

зах зээлийг төлөвлөдөггүй,үл үзэгдэгч гар удирддаг гэдэг мунхруулганд хүмүүжсэн энэ мэтийн эдийн засагч нэртэй юмнууд юугаа мэдэх вэ дээ,үндэсний статистикийн газрыг соц үеийнх шиг ажиллуулж,үнэн мэдээлэл дээр үндэслэн,тодорхой төлөвлөгөөтэйгээр эдийн засгаа удирдсан нөхцөлд л амжилт олох боломжтой???статистикийн газар жил бүр хүмүүсийн цалин нэмэгдэж байгаа мэт худлаа тайлан гаргаад удлаа ядаж үнэн зөв мэдээлэл хэрэгтэй байна,мал маллах малчдын тоо буурсаар байхад мал нь өсөөд гайхмаар???

Avatar

Нэргүй 2024-02-13 202.55.191.130

Цалин муу байвал цалин сайтай ажил олж хий. Цалин нь гологдоод ажиллах хүн олдохоо байхаар цалин нэмэгдэнэ. Энэ мэтээр явах хэрэгтэй. Төрийн албыг цомхотгоод хэмнэсэн мөнгөөрөө цалингаа нэмэх хэрэгтэй. Юу ч хийхгүй, үр бүтээл нь өсөхгүй байхад цалин нэмээд юмны үнэ л өснө. Социализм гэж солиорохоо боль.

Avatar

Нэргүй 2024-02-13 202.55.188.122

тайван толгойг татан буулгах ёстой гэж ойлголоо эдийн засагт жаахан мөнгө нийлүүлж үнийг хөөрөгдөл үүсгээд байгаа бх нь

Avatar

Нэргүй 2024-02-13 202.21.107.63

Taraasan mongiig irged zeelee toloh bolon hadgalamj hiihed l zartsuulval inflyatsi uusehgui. TTiimees irgediin uhamsar shiidne

Avatar

ЗОЧИН 2024-02-13 103.57.93.148

ИХЭНХИ НЬ ИДЭЖ УУГААД БААГААД ДУУСГАЖ БАЙГАА ШҮҮ ДЭ. УХАМСАР БҮХ МАСС ДЭЭР ХАРАГДАХГҮЙ.

Avatar

Нэргүй 2024-02-13 158.59.146.30

chi haana baacan beeeeee
chi haana baacan beeeeee
chi haana baacan beeeeee
chi haana baacan beeeeee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж