Луу жил Монголын түүхэнд нэгэнт тодоор үлдэх нь тодорхой болжээ. Хилэнт эх хэмээх Луу жилд иргэдийг тайтгаруулах гэсэн эрх баригчдын удаа дараагийн ухвар мөчид үйлдэл эдийн засагт нэгэнт сөргөөр нөлөөлөх нь тодорхой болов. Дөрөвдүгээр сарын 1-нд цалин, тэтгэврийг нэмэхээр төсөвт тусгасан бөгөөд хэрхэн, ямар эх үүсвэрээр нэмэх нь тодорхойгүй байна. Эдийн засагчид энэхүү нэмэгдэл нь сайнаасаа илүү саарыг дагуулж, эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдгийг дуу нэгтэйгээр урьдчилан анхааруулж буй. Түүнийг дагасан үнийг өсөлт буюу төгрөгийн уналт улам л худалдан авах чадварыг унагах нь тодорхой ч сонгуулийн өмнө ирсэн болохоор гарах үр дүн нь бус сонгогчдын санаа бодлыг саармагжуулах нь л чухал болжээ.
Монголчууд дөрвөн жилийн өмнө яг ийм нөхцөл байдлын өмнө зогссон бөгөөд эрх баригчид мөн л адил бэлэн мөнгө тарааж, Ковид-19-ийг Монголд алдаагүй баатрын дүрд тоглож байсан. Дэлхийн хөгжилтэй орнуудаас ч илүү арга хэмжээ авсан талаараа сурталдаж, дэлхийнхэн биднээс туршлага судлахаар баримтат кино хийхээр ирсэн талаар бахдам ярьж, хилээ хааж, эдийн засгаа гацаасныг гайг бид одоо хэр нь амсаж байна. Зах зээлийн жамаараа хөгжиж явсан худалдааны салбарт үүссэн нөлөө одоо хэр нь арилаагүй л байна. Хэрэвзээ МАН-аас өөр хүчин төрийн эрхийг барьж байсан бол балрах байсан талаар тухайн үед хүчтэй пропоганда хийсэн бөгөөд түүнд нь итгэснийхээ гайг өнгөрсөн дөрвөн жилд монголчууд хүртэв.
Хаданд хальтирдаггүй баатрууд сонгуулийн дараа халдвар алдаж, алдах алдахдаа зуун жилийн намынхаа баярын балгаар тусгай эрх эдлэн баярласнаас улам гааруулсан. Хамгийн шившигтэй нь хангалттай туршигдаагүй харийн үйлдвэрлэгчдийн хийсэн вакцин болгоныг гуйж, үнэ төлбөргүйгээр өөрсдийн иргэдийн эрх мэнд, амь насаар нь туршилт хийснийг бидний ойр тойронд өнөөдөр болж буй зовлон сануулсаар байна. Вакцины нөлөөгөөр цус өтгөрсөн, элдэв харшилтай болсон, тэр ч бүү хэл цэл залуухнаараа яваа залуус орой унтаад өглөө өндийгөөгүй эмгэнэлт явлууд гарах болжээ. Халдвар авч байгаагүй хэр нь ийм шинж тэмдэгээр энэ хорвоод орхигсод вакцины нөлөөгөөр нас бараагүй гэдгийг албаныхан үгүйсгэвч бодит байдал дээр тэрхүү үгүйсгэлээ баталсан баримт бас л алга. Өнөө хэр нь энэхүү өвчний үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд зарцуулсан тайланг эрх баригчид ил болгосонгүй. Болгохгүй байгаа шалтгаан нь бидний амь нас, эрүүл мэнд тэдэнд хэр үнэ цэнэтэй гэдгийг харуулах төдийгүй бас хэрхэснийг ч үзүүлэх учраас тэр…
Луу жилд шатахууны, эрчим хүчний хомсдол хэвээр үргэлжилсээр байхыг сануулах мэт шатахуун түгээх цэгүүд алдаг оног ажиллаж эхлэв. Урин цаг наашилсан ч урьдаас таамаглахын аргагүй гэнэтийн үйл явдлууд биднийг Луу жилд хүлээж байна. Эрх баригчдын авлигатай хийсэн тэмцэл, 5ш ажиллагааны үр дүнд төсөөллийн индексээр таван байр ухраасан бөгөөд ардчилсан улсын эгнээнээс гаргаж, ардчилалгүй улсын тоонд ороход хүргэжээ.
Гэтэл дуулсан, хуурдсан, цэцэрхсэн мэндчилгээг тэд дэвшүүлж, хөгжлийн манлайд хүрсэн мэтээр цаасан малгай өмсгөв.
Шуудхан хэлэхэд тэд амласнаа биелүүлэлгүй өдий хүрсэн бөгөөд түүнийгээ биелүүлсэн болгож харагдахын тулд ямар ч тоог яаж ч өөрчилж мэдэх бөгөөд түүнд нь итгээгүй хүн болгоныг дайсан болгоход бэлэн яваа. Анх удаагаа парламентын 126 гишүүнтэй болох сонгуульд урьдын адил МАН бас бусад намууд гэсэн тулаан өрнөх нь тодорхой болсон бөгөөд бусад намуудын эгнээнд байгаа этгээдүүд дотор МАН-ын өвөрт орсон, өөриймсөж дассан нөхөд бишгүй харагдана. Монголчууд Хилэнт эх хэмээх Луу жилийг дор бүрнээ онцгой жил гэж хүлээн авсан бөгөөд зурхайн ухаан төдийлөн оошоодоггүй залуус хүртэл эшлээд буй нь "Хаадын тоглоом" хэмээх цурвалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ жилийн хувьд яг л тэрхүү кинонд гардагчилан тулаан улстөрчдийн дунд өрнөх бөгөөд хэзээний уянгалаад эхэлсэн гэдгийг хэлэх илүүц биз.
Ганц тодорхой зүйл гэвэл иргэд саналаа худалдахгүйгээр зогсохгүй худалдан авахыг хүсэгчдэд луу унжиж, өнгөрсөн он жилүүдэд бидний толгой дээр зайдагнасан этгээдүүдийг ирээдүйд хэрхэхийг сайтар эргэцүүлэх жил өмнөөс айсуй. Хэрэвзээ урьдын адил худал үгэнд хууртаж, хатуу үгнээс халгавал дараагийн жилүүдэд даан ч хэцүүхэн өвөлтэй золгож, өлдөж, үгүйрэх л зам үлдэх вий.
Нэргүй 2024-02-13 213.87.158.210
Харуулах боломжгүй.
Эмээ 2024-02-13 202.21.107.131
Өөр хэнийгээ сонгох вэ дээ. Улсаа дампуурууочихгшй байх хүчин өөр харагдахгүй байна
Зочин 2024-02-13 103.212.117.104
МАН 103 жил төр барьж байгаа. Ийм л суртал нэвтрүүлэг хийдэг. Монголын өнөөгийн бүх болохгүй, бүтэхгүй, бузар булайгийн эх нь МАН. Энэ жил МАНгас л биш бол алийг нь ч сонгосон болно. МАНгас Монгголыг 103 жил самарсан, харин бүх бузар булайгаа бусдад тохдог. Харин МАНгас өөрийгөө тэнгэрт тултал магтдаг Мафи…
Нэргүй 2024-02-13 59.153.113.144
пропогонда биш пропаганда баймаар юм гадаад орос хэл мэддэг болох гээд өөрийгөө бүү гутаа.үнэнийг бүү гуйвуул.
Нэргүй 2024-02-13 103.212.117.109
Өөр сонголт харагдахгүй бна
Нэргүй 2024-02-13 202.126.90.51
Хуучин хүмүүсийг нэгийг ч сонгож болохгүй. Бүгд хулгайчууд гэдгийг баттай мэдэх болсон. Ойрын бодолтой байвал холын злвлон их шүү. Цоо шинэ хүмүүс байх ёстой.
S 2024-02-13 66.181.178.49
SEKSDI80955877
иргэн 2024-02-13 66.181.188.197
яг үнэн бичсэн байна.саналаа худалдаад байвал энэ амьдрал хэвээр үргэлжилж хулгай луйвар улам гаарах болно шүү
Нэргүй 2024-02-13 202.179.11.230
Demduu 1 talaas ni bishjee. Aldaa onoo 2-uulaa bailaa. Mash ih hulgaig ilruullee, Ih olon avilgachid shiitguullee, gehdee medeej dutuu shiitguulsen.
Бадарч тахар 2024-02-13 103.57.94.240
Хилэнт эх гэхээр нэг юм хэлж байгаа биз ! эхчүүд ядуураад хилэгнээд босвол хичнээн Данх Хүүк байгаад нэмэргүй шүү !!! маныхаан !
Нэргүй 2024-02-13 203.98.76.4
Монголын Хүн Ардууд нь АМАА ХАМХИАД АЖЛАА Л ХИЙВЭЛ БҮХ ЗОВЛОН ААНДАА АМИРЛАНАДАА ….ам хэлний үйл лай их үйлддэгээс Аж Амьдрал нь Урагшлахгүй Дандаа Урагшгүй Юмс ярьж сууцгаадаг
Зочин 2024-02-13 202.55.188.123
10 -р богд чинь ингэж айлдав уу ?
Нэргүй 2024-02-13 202.55.180.162
Иргэдийн орлогоо хар болж өгвөл цалин хэдэн ч удаа нэм. Харин Оюун-Эрдэнийн засгийн газар олон хулгай луйвар илчиллээ ард иргэд бид хэн гэдэг хулгайч хэдэн тур бумаар иддэгийг мэдсэн. Өөр ерөнхий сайд ингэж зарлаж байсан гээд хэлэлдээ. Мэдээж хариуцлагын асуудал яригдана гэхдээ Засгийн газар бол шүүх биш. ЗГ шүүх болвол нөгөө диктатор тогтож та маргааш өөрөө золиос болно
Нэргүй 2024-02-13 64.119.29.144
Энэ 126-гаар бага хурал байгуулаад орон нутагт нь байлга. Нутгийнхаа хегжлийн асуудлаар хууль гаргаад сууг. Харин энэ сонгуулийн дунгээр 3%-ийн босго давсан намуудаар 11-17 гишуунтэй хууль батлах уурэгтэй Их хурлаа байгуул.
Нэргүй 2024-02-13 43.242.243.50
Энэ нэг мулгуу Данхаас л салмаар байна. Аль нам засаглахын нь сонин биш. Тэнэгүүдийг төрийн толгойд залах нь жинхэнэ аюултай юм байна. Хүрэлсүх ээ нэг хоногийн өмнө ч болсон наад малаа зайлуулаарай. Чадахгүй бол хөтлөлцөөд зайлж эх орондоо буян болж хайрлаач