Даатгал хийлгээгүйгээс 30 гаруй иргэн хохирогч боллоо

Даатгал хийлгээгүйгээс 30 гаруй иргэн хохирогч боллоо

Даатгал хийлгээгүйгээс 30 гаруй иргэн хохирогч боллоо

Монгол Улсад 1.2 сая автомашин бүртгэлтэй ч дийлэнх нь тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдаагүйгээс гамшиг осолд өртөхөд нөхөн олговор авах боломжгүй байна.

Жишээ татвал, өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүрэгт газ тээвэрлэж явсан “Норд бенз” дэлбэрэх үеэр нийт 34 автомашин галд өртөж, шатсан. Гэвч эдгээр автомашинуудаас ердөө гурав нь тээврийн хэрэгслийн даатгалд хамрагдсан байсан тул нөхөн олговор авсан бол бусад тээврийн хэрэгсэл нь зөвхөн жолоочийн хариуцлагын даатгалтай тул хохирлоо даатгалын компаниар гаргуулах боломжгүй, хуулийнхныг хүлээх болж буй.

Учир нь, дээрх ослыг гаргасан буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх ганц гарц бий. Гэвч 30 гаруй автомашины хохирлыг барагдуулна гэдэг амаргүй. Шатсан автомашины хамгийн бага үнэлгээтэй нь 15 сая төрөг бол дундаж нь 50 сая төгрөгөөр яригдаж буй.

Дээр нь буруутай этгээд төлбөрийн чадваргүй бол эдгээр хохирогчдын хувьд хандах газаргүй болж хувирч байгаа юм.

Бас нэг асуудал байгаа нь монголчууд дийлэнхдээ автомашиныг зээлээр авдаг. Зээлээ төлж дуусаагүй байтал дээрх осолд өртөж, автомашин нь шатсан. Иймээс яаралтай буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулж авах нь хамгаас чухал байна гэдгээ хохирогчид мэдэгдэж буй ч хохирол барагдана гэх найдвар хомс байгаа юм.

Уг нь тэд автомашинаа тээврийн хэрэгслийн даатгалд хамруулж ирсэн бол нөхөн төлбөр авах бололцоо бүрэн байв.

Харамсалтай нь, монголчуудын олонх нь даатгалын утга учрыг төдий л сайн мэддэггүй, Монголд даатгалын салбар сул хөгжсөн, автомашин нь осолд өртлөө гэхэд хохирлыг нь барагдуулахдаа даатгалын компаниуд хойрго ханддаг зэрэг нь ч бас  тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулах сонирхлыг төрүүлдэггүй аж.

Уг нь Монголд өнөөдөр 14 даатгалын компани үйл ажиллагаа явуулж буй бөгөөд дийлэнх нь тээврийн хэрэгслийн даатгалын үйлчилгээг санал болгож байгаа юм. Тээврийн хэрэгслийн даатгалд автомашинаа хамруулснаар таны буруутай үйлдэл болон эзэн холбогдогч тогтоогдох боломжгүй нөхцөлд тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулна.

Үүнд дараах эрсдлүүд хамаарч байна.

  • Хөдөлгөөний үеийн осол
  • Бусад тээврийн хэрэгслийг мөргөх, шүргэх
  • Бусад тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, шүргүүлэх
  • Аливаа зүйлийг мөргөх, шүргэх
  • Элдэв биетэд цохиулах
  • Онхолдох
  • Байгалийн хүчний үйлчлэл
  • Хөдөлгөөний бус үеийн осол буюу зогсоол дээрх осол
  • Мөргүүлэх, шүргүүлэх
  • Элдэв биетэд цохиулах
  • Сантехникийн гэмтлээс болж усанд автах
  • Гал, дэлбэрэлт
  • Хулгай, дээрэм
  • Эд ангийн хулгай болон танхай сэдэлтэй үйлдэл
  • Бүтнээр хулгайд алдах
  • Жолоо шилжүүлэх эрсдэл
  • Жолоочийн гэнэтийн осол багтжээ.

“Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт гарсан дээрх осолтой холбоотойгоор даатгалын салбартай холбогдох эрх зүйн орчныг тодорхой болгож, шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэнийг Засгийн газар хүлээн зөвшөөрч, УИХ-ын хаврын чуулганаар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр төсөл боловсруулж эхлээд байна. Энэ ажилд Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран Даатгалын багц хуулийн төслийг боловсруулсан. Уг төслийг хаврын чуулганаар батлуулна. Даатгалын багц төсөл батлагдсанаар  нэгдүгээрт, төр хариуцах санхүүгийн ачаалал буурна, хоёрт хариуцлага хяналтын тогтолцоо сайжирна.Даатгалын санхүүгийн хүртээмж бааз суурь нэмэгдэнэ. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоо илүү боловсронгуй болно. Нэгдсэн санхүүгийн мэдээллийн сан бүрдэнэ” гэдэг мэдээллийг өгөөд байгаа.

Үндэсний статистикийн хорооны 2023 оны эхний хагас жилийн тайлангаар даатгалын хураамжийн орлого 2023 оны эхний хагас жилд 169.2 тэрбум төгрөгт хүрч,   өмнөх оны мөн үеэс 45.0 (36.2%) тэрбум төгрөгөөр, даатгалын нөхөн төлбөрт 53.4 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 5.0 (10.3%) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

Даатгалын хураамжийн орлогын 83.4 хувийг сайн дурын даатгал, 15.4 хувийг албан журмын даатгал, 1.2 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байгаа бол нөхөн төлбөрийн 65.4 хувийг сайн дурын даатгал, 32.7 хувийг албан журмын даатгал, 1.9 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал тус тус    эзэлсэн байна.

Мөн даатгалын нийт   нөхөн төлбөрийн 32.7 хувийг жолоочийн хариуцлагын даатгал,  32.6 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал, 20.5 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал тус тус эзэлжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-13 172.56.104.37

Тэр даатгалын мөнгийг чинь төлөхдөө мөнгө авч байгаа этгээдийн зургийг нь авах, яг ямар нөхцөлд худлаа ярихгүйгээр харилцан хүлээсэн үүргээ биелүүлэх талаар нь хэлүүлж, цаасан дээр давхар гарын үсгийг нь зуруулж авах хэрэгтэй.Даатгал хийчихээд мөнгө аваад бүх юмыг мартаж байгаа шүү яг үнэндээ

Avatar

Зочин 2024-02-13 172.56.104.37

Юуны өмнө даатгал гэж байгаад албан хүчээр даатгалын мөнгө гээд авдаг, даатгалгүй бол замд явуулахгүй гээд бүх талаар нь шахдаг биз дээ.Яг цаг дээрээ юу юу гээд дэмийрээд байгаа юм бэ? Авсан шигээ өгч сур л дааТэгээд тэр нь хичнээн олон төрөл гээч.Чадахгүй юм бол наад худлаа даатгалаа болиорой!!!

Avatar

Нэргүй 2024-02-13 139.5.218.34

Эрүүл мэндийн даатгалыг хувьд шилжүүлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-13 213.87.158.210

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-13 103.212.117.109

Дашваагжил бүх хор хохиролыг арилгах хуультай

Avatar

Шар 2024-02-13 202.9.41.19

Даатгал хийлгээгүй бол хорин болно шүү дээ. Даатгал хийлгэсэн нь төлбөрөө авсан Иргэдийн татварын мөнгөөр төлбөр барагдуулна гэж байхгүй шүү

Avatar

hahaha 2024-02-13 202.55.191.130

Alban jurmiin daatgal ni yaasiin teruugeeree tuluuldeg boloh heregtei hudlaa baahan mungu avna

Avatar

Нэргүй 2024-02-13 59.153.114.63

daatgalgui bol hohirood uldene gej buruu oilgolt turuuleh medeelel buhii garchig tavih denduu bna shuu

Avatar

Зочин 2024-02-13 103.140.10.203

элбэг, даш 2 хохирол барагдуулах арга олж барагдуулах ёстой.

Avatar

21 2024-02-13 202.55.191.130

AYULTAI ACHAAG HARIUTSLAGGUI ACHIJ YAVSAN COMPANY TULUKH EOSTOI NIILJ BAIGAAD SHUUHD

Avatar

Зочин 2024-02-13 203.23.199.2

Даатгал хийлгээд ч хэрэг байхгүй тэртэй тэргүй Даатгалын компаниуд ямар нэгэн аргаар өгдөгүйгээс хойш. Иргэдээс жинхэнэ хуулийн аргаар иргэдээ луйвардаж байгаа энэ албан жрумын гэдэг Даатгалаа зогсоовол таарна

Avatar

Нэргүй 2024-02-13 202.21.107.63

daatgal hiilgesen humuus hohiroloo toluulsen bna. teheer ingej bichih hereggui

Avatar

Зочин 2024-02-13 66.181.184.37

Олны анхаарал татсан онцгой тохиолдол болхоор л сурталчилгааны зорилгоор л гурваааааад машинд л хохирол барагдуулах биз даатгалынкан та нар хэ хэ

Avatar

Нэргүй 2024-02-13 188.162.254.91

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-02-13 202.55.188.110

бүгд албан журмын даатгалтай энэ даатгалаа нь жолоочоос шалгаалсан осол гэмтэлд хамаардаг

Avatar

Л БАЯР 2024-02-13 103.57.94.128

ЗЭЭЛЭЭР АВСАН МАШИН ДААТГАЛТАЙ БАЙДАГ Ш ДЭЭ

Avatar

S 2024-02-13 66.181.178.49

ANYSDN80955877

Avatar

ЗОЧИН 2024-02-13 122.201.23.83

Тээврийн хэрэгслийн даатгал гэж угаасаа авдаг биз дээ,Наад хүмүүс яагаад хийлгээгүй юм болдоо

Avatar

Маргад-Эрдэнэ 2024-02-13 202.55.191.130

Ослын шалтгаан нь жолооч. Тиймээс тухайн жолоочийн "Жолоочийн хариуцлагын даатгал"-аар бүх хохирлыг барагдуулах ёстой юм биш үү

Avatar

S 2024-02-13 66.181.178.49

SEKSDI80955877

Avatar

Нэргүй 2024-02-13 74.12.112.240

Энийг л xоxь нь гэдэг юм даа.Манайxаас өөр газар бол даатгалгүй явуулаxгүй шүү дээ !!!

Avatar

Нэргүй 2024-02-13 103.57.93.253

Ядарч явахад нь дэвслэх муухай даа. Дээр нь бид 8 тэрбум хүн дотор 3хан сая. Гэмт хэргийн улмаас хохирсон бол нэг сан байгаа даа хохирлыг барагдуулдаг. сайн хуульч энэ хүмүүстэй хамт байгаа.

Avatar

Зочин 2024-02-13 66.181.160.27

Их тавалж байнаа..Наад үгээ битгий мартаарай !!!Зовлон хэлж ирдэггүй хийсж ирдэг юм даа Чамдач бас уйлаад зогсож байх өдөр ирнээ хараарай

Avatar

Нэргүй 2024-02-13 202.9.46.7

Дээрх 2 комментоос жинхэнэ монгол оркууд гэж ямархуу хүмүүс байдгийг харж болно. Мэдлэг боловсролгүй, бүдүүлэг, үнэнийг хэлсэн хүнийг доромжилдог, занаж сүрдүүлдэг, асуудлын голыг олж харах, бодож эрэгцүүлэх чадваргүй, шууд л харааж зүхээд эхэлдэг гм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж