Хунгарласан цасыг цэвэрлэн, автозамуудыг чөлөөлж байна

Хунгарласан цасыг цэвэрлэн, автозамуудыг чөлөөлж байна

Хунгарласан цасыг цэвэрлэн, автозамуудыг чөлөөлж байна

Өнөөдөр 11:30 цагийн байдлаар Солонготын давааны 397-398 дахь км-т хүчтэй цасан шуурга шуурч байгаа ч цасыг цэвэрлэн, авто замын хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж байна.

Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 185-195 дахь км-т орсон цасыг зам хариуцагч байгууллага цэвэрлэн, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 1-50 дахь км-т цасан шуурга шуурч байгаа тул замын үзлэг шалгалтыг хийж байгааг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Түүнчлэн, Өлгий-Ачит нуур Байрмын давааны Улаангом талаас 40-54 дэх км-т хүчтэй шуурганы улмаас хунгарласан цасыг 7 хүний бүрэлдэхүүнтэй баг цэвэрлэлээ. Мөн Өлгий-Цагааннуур улсын хил чиглэлд шуургатай байгаа тул шуурхай ажлын хэсэг 2 ковшоор хунгарласан цасыг зайлуулан, зам чөлөөлж байна. Ховд-Манхан-Булган-Хил чиглэлийн давааны цасыг цэвэрлэж, Хашаатын хөтөл 116-118 км-ын хооронд 6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-12 103.57.95.153

6

Avatar

Нэргүй 2024-02-12 59.153.114.189

төр захиргаа ингээд цасыг цэвэрлэж байх ёстой шүү. хүнийг явна явахгүй гэж ангилж болохгүй шүү

Avatar

Batdelger 2024-02-12 103.212.118.133

Замыг чөлөөлж байгааг баярлалаа.

Avatar

Нэргүй 2024-02-12 213.87.162.31

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж