Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин 2024 он гарснаас хойш 359 Шахед камиказе дроныг устгасан гэж Ерөнхийлөгч Владимир Зеленский хоёрдугаар сарын 11-нд мэдэгджээ.
Орос улс 2022 оны есдүгээр сараас хойш Украины хотууд руу довтлохдоо Ираны зохион бүтээсэн Шахед загварын зэвсгийг ашиглаж байгаа бөгөөд энэ нь энгийн иргэдийг байнга хохироож байна.
Зеленскийхэлсэн үгэндээ “Манай агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслийн нарийвчлал, цахим байлдааны системийн ажиллагаа, түнш тус бүрээс үзүүлж буй дэмжлэг нь олон хүний амийг авардаг” гэж мэдэгдэв. Тэрбээр хэлэхдээ, Украин улс явуулын буудлагын бүлгүүдийн үр нөлөөг нэмэгдүүлэх, илүү олон бүс нутгийг электрон байлдааны системээр хангахаар ажиллаж байгаагаа онцолжээ.
Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэгт хүчнийхэн нэг шөнийн дотор Украин даяар 40 ширхэг Шахед нисгэгчгүй онгоцыг устгасан гэв. ОХУ нь Крым хойгоос хоёрдугаар сарын 11-ний өглөө хөөргөсөн 45 нисгэгчгүй онгоцоор Украин руу довтолсон тухай Агаарын цэргийн хүчин мэдээлэв.
Бүрэн хэмжээний дайралт эхэлснээс хойш Оросын арми эзлэгдсэн Крым болон Украины бусад эзлэгдсэн газар нутгийг Киев рүү дайралт хийх бүс болгон ашиглаж ирсэн. Агаарын довтолгоог няцаахад зенитийн пуужингийн анги, хөдөлгөөнт буудлагын бүлгүүд, байлдааны электрон техникүүд оролцсон гэж мэдээлэв. Нисгэгчгүй онгоцуудыг Киев, Винница, Житомир, Кировоград, Николайев, Черкасск, Одесса, Днепр, Херсон мужуудад устгасан байна.
ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ