Макрон Украинд хийх айлчлалаа хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2024.02.12-нд нийтлэгдсэн

Макрон Украинд хийх айлчлалаа хойшлуулав

Макрон Украинд хийх айлчлалаа хойшлуулав

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёрдугаар сарын 13-14-нд Украинд хийхээр төлөвлөсөн айлчлалаа хойшлууллаа.

Францын ерөнхийлөгчийн засаг захиргаа энэхүү шийдвэрийг аюулгүй байдлын үүднээс гэж тайлбарлав.

Макронтой хамт Киевт айлчлахаар төлөвлөж байсан “MEDEF International”-ийн Франц-Украины бизнесийн зөвлөл мөн айлчлалаа цуцаллаа.

Макрон Киевийг зорихын өмнө францчуудын бүтээн байгуулалтад тусалсан Одесса хотод "бэлэгдлийн айлчлал" хийх ёстой байв.

Макроны айлчлалын хэлэлцэх асуудлын жагсаалтад Украины сэргээн босголттой холбоотой эдийн засгийн чухал хэлэлцүүлэг багтаж байв. Францын ерөнхийлөгч 200 сая еврогийн сан байгуулж, Украинд Францын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хэрэгжүүлж буй иргэний төслүүдэд зарцуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн Францын хөгжлийн агентлагийг Украинд үзүүлэх Францын тусламжийн зохицуулагчаар томилсоноо албан ёсоор зарлах  байв.

ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж