Б.Болдбаатарын шийтгэл хэт хатуудсан гэв

Хуучирсан мэдээ: 2024.02.11-нд нийтлэгдсэн

The League

Б.Болдбаатарын шийтгэл хэт хатуудсан гэв

Б.Болдбаатарын шийтгэл хэт хатуудсан гэв

Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн плей-оффын өрсөлдөөн улам ширүүсч, зарим үед тамирчид, арын албаныхан хяналтаа алдаж буй тохиолдлууд цөөнгүй гарч байна. Битүүний өдөр болсон Бишрэлт Металл болон IHC Apes багуудын цувралын эхний тоглолтын төгсгөлд Металлын Силла "Apes"-ийн Т.Мэндбаярын гаргасан үйлдэлд дургүйцлээ илэрхийлэн түүнийг авч шидсэн. Улмаар Силлаг хоёр тоглолтоор, Т.Мэндбаярыг нэг тоглолтоор тус тус торгож, хэд хэдэн тамирчдад мөнгөн торгууль оногдуулж, сануулсан.

Тэгвэл өчигдөр/2024.02.10/ болсон Хасын Хүлэгүүд болон BCH Гарьд багуудын цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолтын төгсгөлд Гарьдын Б.Болдбаатар талбайн шүүгчийг цохисон нь шуугиан тарилаа. Б.Болдбаатарыг бөмбөгний төлөө үсрэх үеэрээ зохисгүй үйлдэл гаргасан гэж шүүгч Б.Тамир үзэн техникийн алдаа өгсөн. Үүнийг нь тамирчин эсэргүүцэж, шүүгчтэй хэрэлдсэний улмаас хоёр дахь техникийн алдаагаа авч, талбайг чөлөөлөх хэрэгтэй болов. Энэ үед уурссан Б.Болдбаатар шүүгчийг цохисон юм.

Удалгүй сагсан бөмбөгийн холбооноос Б.Болдбаатарын талбайд гарах эрхийг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хоригложээ. Угтаа Б.Болдбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан зохисгүй үйлдэл гаргасандаа харамсч, шүүгчээс уучлалт гуйсан мэдэгдлийг гаргасан аж.

Дээрх шийдвэрийн улмаас сагсан бөмбөг сонирхогчид цахим орчинд хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Тухайлбал, "Хүн авч шидсэн тамирчинг хоёр тоглолтоор торгосон атлаа шүүгчийг алгадсан шигшээ багийн тамирчнаа 2025 он хүртэл тоглохыг эрхийг нь хорилоо", "Сагсан бөмбөгийн холбоо асуудлыг судлан шинжлэхгүйгээр яарсан шийдвэр гаргалаа", "Б.Болдбаатарт арай хатуу хандлаа" гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж