Дэлхийн хамгийн том нисдэг лаборатори ажиллаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2024.02.11-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том нисдэг лаборатори ажиллаж эхлэв

Дэлхийн хамгийн том нисдэг лаборатори ажиллаж эхлэв

Агаарын бохирдолтой тэмцэх, урьдчилан таамаглах зорилготой дэлхийн хамгийн том нисдэг лаборатори Ази тивд ажиллаж эхэллээ. Уг лаборатори нь НАСА-тай хамтран ажиллаж байна.

Сая сая хүний нас баралт агаарын бохирдолтой холбоотой байдаг. Тиймээс нас баралтын шалтгаан, бусад хүчин зүйлийг тодорхойлох нь нэн чухал ажил юм.

Филиппинд энэ долоо хоногоос эхлэн "DC-8" лабораторийн онгоц нисч эхэлсэн байна. Ингэхдээ нэг удаад найман цагийн хугацаатайгаар газраас 15 метрийн зайд нисэх аж.

Агаарын чанарыг урьдчилан таамаглах ажлыг ихэвчлэн газрын станцууд болон хиймэл дагуулын агентлагууд хийдэг. Гэхдээ бохирдуулагч бодис агаарт хэрхэн тархаж байгааг харах боломжоор дээрх хоёрын аль аль нь хязгаарлагдмал байдаг. Нисдэг лабораторийн олж авсан мэдээлэл нь энэ цоорхойг нөхнө гэж үзэж байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж