Нуранги дор 60 цаг гацсан хүүхдийг аварчээ

Нуранги дор 60 цаг гацсан хүүхдийг аварчээ

Нуранги дор 60 цаг гацсан хүүхдийг аварчээ

Филиппиний өмнөд хэсэгт хөрсний гулгалтын улмаас гурван настай охин нурангид дарагджээ. Охиныг 60 цагийн дараа аварсан тухай "BBC" агентлаг мэдээллээ.

Минданао муж дахь Масара тосгоны ойролцоо Мягмар гаригт хөрсний гулгалт болжээ. Албаныхны мэдээлснээр 28 хүн нас барж, 77 орчим хүн сураггүй болсон байна.

Сураггүй алга бологсдыг нас барсан байх магадлалтай гэж үзсэн. Харин гурван настай охин олдсон нь гайхамшиг гэж Гамшгийн албаны ажилтан Эдвард Макапили хэлжээ. "Энэ нь аврагчдад итгэл найдвар төрүүлж байна. Хүүхдийн тэсвэр хатуужил ихэвчлэн томчуудынхаас бага байдаг. Гэсэн ч энэ хүүхэд амьд үлдэж чадлаа. Бид илүү олон хүнийг аварч чадна гэж найдаж байна" гэж тэр хэлжээ.

Филиппиний Улаан загалмайн нийгэмлэг Баасан гаригт охиныг аварч буй бичлэгийг нийтэлжээ. Охиныг ойролцоох Маваб хотын эмнэлэгт хүргэсэн байна.

Филиппиний ихэнх нутаг дэвсгэр уулархаг. Түүнчлэн их хэмжээний хур тунадас, уул уурхайн олборлолт, хууль бус мод бэлтгэл зэргээс болж хөрсний гулгалт байнга болдог аж. Олон өдөр үргэлжилсэн аадар борооны улмаас Минданао мужид хөрсний гулгалт болсон. Гэвч Бямба гаригт 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноор аврагчид аврах ажиллагаагаа түр зогсоохоос өөр аргагүйд хүрчээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-11 59.153.114.109

dandaa l ohin 2 ohin sdaa

Avatar

Монгол хүн 2024-02-11 59.153.113.62

Ус уух тавилантай л хүүхэд байж. Ум ма ни бад ми хум.

Avatar

Нэргүй 2024-02-11 213.87.152.194

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж