Covid-19-өөс хойших анхны орос жуулчид Баасан гаригт Хойд Солонгосыг зорьжээ. Пёньян болон Масикрёнг цанын бааз хүрэх аялалд 97 орос жуулчин багтсан. Тасс агентлагийн мэдээлснээр тэдний аялал дөрвөн өдөр үргэлжилнэ.
Хойд Солонгос улс гурван жил зургаан сар хилээ хаасны эцэст өнгөрсөн оны наймдгаар сард нээсэн. Үүнээс хойш тус улсад нэвтэрсэн анхны жуулчид нь дээрх оросууд болж байна.
"Air Koryo JS-272" онгоц Баасан гаригийн 13:39 цагт Владивостокийн олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрчээ.
Эргэн сануулахад, ОХУ-ын Алс Дорнодын Приморийн хязгаарын захирагч Олег Кожемяко өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Пёньянд айлчилж, аялал жуулчлал, худалдаа, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хэлэлцээр хийсэн билээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ