Монголын цагаан сар…

Монголын цагаан сар…

Монголын цагаан сар…

Тусгаар тогтнол, төр улсаа 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр сэргээн мандуулсан монголчуудын 1912 оны 2 дугаар сард тэмдэглэсэн Цагаан сар урьд урьдынхаас тэс өөр болжээ. Монгол хүн бүрийн нүдэнд оч гялалзаж, нүүрэнд баярын мишээл тодрон гэрэл гэгээ сацруулсан Усан хулгана жилийн цагаан сар Богд хааны зарлигаар 1912 оны 2 дугаар сарын 19-нд болсон байна.

Энэ жил 2024 он. Төр улс, тусгаар тогтнолоо 1911 онд сэргээн мандуулсаны дараа болсон Цагаан сараас хойш 112 жилийн дараа монголчууд Цагаан сараа мөн л 2 дугаар сард тэмдэглэж байна. Уг нь энэ жилийн Цагаан сар жил жилийнхээс их л өөр илүү баярын мишээл дүүрэн болох учиртай. Учир нь туулай жилд олон жил монголчуудын хүслэн болсон Аравдугаар дүрийн Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг элдэв саад бэрхшээлийг туулан олны өмнө ил гарч, Дээрхийн гэгээнтэн Далай лам дэлхий нийтэд даяар олноо зарласан билээ. Энэ бол Монголын түүхэнд 267 жилийн дараа Монголын бурханы шашны тэргүүнээр Монгол хүн тодорсон түүхэн үйл явдал юм. Тиймээс эл жилийн Цагаан сар монголчуудын хувьд онцгой хэмээн үзэж буй билээ.

Чухамдаа тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсан монголчуудын хувьд цагаан сараас илүүтэй баяр ёслол, тэмдэглэлт өдөр үгүй байсан хэмээн хэлж болно.

Баруун өргөө буюу гал голомт Өргөө нь эртний Монголын төрийн гал голомтоо хүндэлдэг ѐс заншил хүндэтгэлийг залгамжлан авч, Монгол төрийн галыг бадраан, зулыг асааж бидний үед уламжлуулсан ажээ.

Хамгийн их хүндэтгэл бүхий Чингис хааны удам Автай сайн ханы өвөг удам нь болох их эрх мэдэл бүхий Түшээт хааныхан Баруун Өргөөний хурал ном, ѐслол хүндэтгэлийг эрхлэн гэрийн мод бүрээс хэрэгслийг шинэчлэх, засч сэлбэх, зоог шүүсний бүх зардлыг гаргадаг байжээ.

Битүүний үдэш Түшээт ханыхаас Баруун Өргөөнд ширээ засч идээ шүүс тавин будаалга хийхдээ төмөр зуух хэрэглэдэггүй эртний заншлаар гурван чулуу тулсан тулганд гал асаан ѐслол хүндэтгэл үйлдэнэ. Цагаан сарын шинийн нэгний өглөө наран ургах цагт Өргөөний гол дахь гурван чулуу тулсан тулганд Түшээт ханы алтан ургийн нэгэн тайж хатны хамт ирж, хэт цахиж гал асаан “Хаан аавын цахиж асаасан, хатан ээжийн үлээж хөгжөөсөн гал голомт” гэж хэлэхэд хатан нь галаа бадрааж, хуран цугласан хаад ноѐд, төрийн сайд, түшмэд золголт хийж, шинэлэх ѐсны баяр эхэлдэг байжээ хэмээн Позднеев тэмдэглэсэн буй.

Жил бүрийн Цагаан сарын шиний нэгний өглөө Түшээт ханы төлөөний хүн ирж, “хаан эцгийн цахиж асаасан гал, хатан эхийн үлээж хөгжөөсөн голомт” хэмээн хэлж хэт цахиураар гал асаадаг байсан нь Эзэн Чингисийн гал голомтыг тасралтгүй авч явааг илэрхийлсэн утгатай байв.

1911 онд Монголын тусгаар тогтнол, төр улс дахин сэргэж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны эрдэнийн суудалд залсан билээ. Үүнээс хойш Богд хаан, эх дагинын хамт жил бүрийн Цагаан сарын шинийн нэгний өглөө Баруун өргөөнд ирж, гал асаадаг болсон байна. Энэ бол эзэн Чингисийн төрийн залгамж, уламжлалыг хадгалж буйг илэрхийлсэн хэрэг юм.

Улмаар Богдын Засгийн газрын гишүүд, сайд, түшмэд цөм Цэргийн яамны дэд сайд, бэйс Насанравжих, Гадаад яамны дэс түшмэл Сөстэй нарын санал болгож, Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэд Богд хаантанд айлтгаснаар Нийслэл Хүрээний Баруун өргөөний Улаан сахиусны өмнө тангараг өргөсөн байна.

Хожим 1920 оны 1 дүгээр сард Хүрээний нууц бүлгэмийн гишүүд болох С.Данзан, М.Дугаржав, Д.Догсом, Ө.Дэндэв, Д.Сүхбаатар нар мөн л Нийслэл Хүрээний Баруун Өргөөний улаан сахиусны өмнө тангараг өргөж байжээ.

1912 онд Монголчууд Цагаан сарын баяраа хэрхэн тэмдэглэсэн тухай Норвегийн аялагч Оскар Мамен бээр сонирхолтой зүйлс тэмдэглэснийг эрхэм уншигч танаа хүргэж байна.


ЦАГААН САР

Монгол тооллоор жилийн эхний сарыг Цагаан сар гэх бөгөөд цаг  хугацааны "Цагаан сар" буюу илүү оновчтойгоор тэнгэр эрхсийн "Цагаан саран" гэсэн утгатай юм. Басхүү уг нэршлээр зөвхөн шинэ сарын эхний өдөр буюу шинэ жилийн өдрийг нэрийднэ. Тусгайлан жилийн эхний сар буюу саранг хүндэтгэлтэйгээр ийнхүү нэрлэх ба бусад сарыг хоёр, гурав, дөрөв гэх мэтээр дуудна. Манай шинэ жилтэй адилавтар энэхүү "Цагаан сар" нь хамгийн хүйтэн улирлын дунд үеэр тохиох бөгөөд хэдий Цагаан сарын үеэр Монгол газар нутаг цасан хучлагаа гээж орхиод жавар ноёнтон цан хүүрэгт бууралтсан хамар хацрыг таалж, үстэй малгайн чих цан хяруунд цайран бүрхэгдэхүй дор нар салхинд зүдэрсэн царай нь орог саарал харагдавч нэр нь үлэмж зохицсон гэлтэй.

Цагаан сар голдуу Хятадын шинэ жилийн дараа болох ба чингэхдээ нэг өдрийн хойно тохионо. Гурван жил тутам нэг сарын дараа болно. Тиймээс 1912 онд Хятадын шинэ жил 2 дугаар сарын 18-нд, Цагаан сар 2 дугаар сарын 19-нд, 1913 онд Хятадын шинэ жил 2 дугаар сарын 6-нд, Цагаан сар дараагийн өдөр нь тохиож, харин 1914 онд Цагаан сар 2 дугаар сарын  25-ны өдөр тохиосон нь Хятадын шинэ жилээс бүтэн нэг сарын дараа болсон хэрэг байв.

Шашны үүднээс илүү чухал тэмдэглэлт өдрүүд байдаг хэдий ч Цагаан сараас илүүтэй баяр ёслол, тэмдэглэлт өдөр үгүй нь илэрхий байдаг…

Харин Цагаан сар тэдний бэлгэшээлт төрсөн өдөр буюу хүн бүрийн аз жаргалтай өдөр нь билээ. Цагаан сар нь монголын бусад тэмдэглэлт өдөр, баяр ёслолоос хавь илүү бэлтгэл ажил,  мөнгө цаас болон амьдралын элдэв зүйлсийн бэлэг сэлт шаардсан баяр болдог юм.

Зул сар болон шинэ жилийн баяртаа бэлтгэх дийлэнх барууныхны адилаар монголчуудын цагаан сарын бэлтгэл ажлыг хоол ундаа зэхэх, гэр орноо цэвэрлэж цэгцлэх, бэлэг сэлт солилцох гэсэн гурван үндсэн хэсэгт хувааж болох юм.

Шуудангаар харилцан мэндчилгээ зурвас илгээдэг барууны заншлыг монголчууд үл мэдэх ба тийн үйлдэж буй гадаадынхныг анзаарсан нэгэнд их л сонин санагдах ажээ. Гадаадад багагүй амьдарсан нэгэн монгол оюутантай ярьж суутал ярианы сэдэв баярын мэндчилгээ болон өөрчлөгдөхөд тэрээр "Миний бодлоор илгээж байгаа хүндээ ил захидал, шуудангийн зардлаас цаашгүй, хүлээн авч байгаа хүн нь олныг авч байж баярлах ёстой юм шиг нэгэн зүйлийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг аятай, утгагүй хачин заншил" гэж хэлсэн юм. Тэр оюутны зөв мэтээр бодогдох үе олонтоо тохиож байлаа.

Цагаан сарын бэлгэнд хэм хэмжээ гэж огт үгүй. Үнэ цэнэтэй хуйлаа торго, гадаадын үнэтэй ангийн буу, нагаан буу, хурдан гар буу, янз бүрийн үслэг эдлэл, хурдны морь, хятад болон гадаадын төрөл бүрийн тавилга, гэр ахуйн бараа, цаг гэх мэт олон зүйл Цагаан сарын өмнөхөн шинэ эзэндээ хүрнэ. Нэг удаа манай гэрийн эзний ноёд түшмэдэд илгээж байсан бэлгийн дунд унадаг дугуй байсан бөгөөд тэр дугуйг нь морьтой хоёр хүн дундаа урт саваа модноос бэхлээд авч явж байлаа.

Миний хувьд харилцаа холбоотой байдаг монгол найз нөхөд, ноёд түшмэд бүгдээс нь Цагаан сарын бэлэг хүлээн авах тул хариуд нь нэлээд бэлэг өгөх хэрэгтэй болдог байв. Монголчууд надтай өөриймсүү хандахыг бүхий л талаар хичээж байгаа нь илэрхий байсан бөгөөд Монголын энэ байдал надад юу юунаас илүүтэй таалагддаг байсан юм….

Орой нь тахилын цөгцнүүдийг шинэ идээ ундаагаар сэлбэн дүүргээд зулын голыг шинээр ороон цөгцийг нь шинэхэн тосоор дүүргэнэ. Айл өрх тахилын ширээгээ аль чадах чинээгээрээ өнгөлөн сэргээж, ерөнхийдээ гэрийнхээ сахиус буюу "бурхан" залсан гууг томхон шиг "хадгаар" бүтээсэн байна. Бараг л айл бүр бурхан тахилынхаа өмнө томхон тавагтай чанасан мах тавьсан нь хаалганы баруун тал руу бага зэрэг хажуудсан янзтай байх бөгөөд мөн л том хадаг нөмөргөсөн байх ажээ. Ихэнх тохиолдолд авдар саваа ухаж, зарим нэг эртний ховор нандин "бурхны" хуйлмал танка гарган гэрийн хойморт хүндтэй газраас өлгөсөн харагдана. Гууль, ган буюу мөнгөн чимэглэл бүхий гоёмсог зэс цайны домбо, бас бус зэс сав суулга байдгаараа гэрэлтэн гялалзана. Авдар сав, жижиг ширээ бүгд цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байх бөгөөд харсан хэн бүхэнд жилийн сүүлийн үдшийн хиргүй тунгалгийг аргагүй санагдуулна.

Ингээд Цагаан сарын бүх зүйл бэлэн болно…

Хуучин оноос шинэ он руу шилжих шөнө лам нарын хувьд баярлаж суух бус үүрэг хүлээх цаг юм. Битүүний өдөр лам нар зүг бүрээс ирцгээж, шөнийн турш хурал ном хурахаар тус тусын хийд дээр орой нь цугларна. Олны бүдүүн баргил хоолой сэтгэлд нийцтэйхэн нэгэн жигд өнгөөр хүнгэнэн залбирал үйлдэхүйд үе үе хэнгэрэг, дамар дүнгэнэж, заримдаа цан цангинан завсарт нь хөгжмийн зэмсгүүд уухилсаар бүгдийн анхаарлыг аргагүй татна. Олон янзын хэнгэрэг цан, хүний дунд чөмгөний ясан ганлин бүрээний гаслах дуун, басхүү арван хоёр тохой гаран урттай их бүрээ тэргүүтэй лам нарын хурал номын хэрэгт хөг нэмэх бүхий л зэмсгүүд хангиналдаж, шөнийн цагаар алс хол сонстоно. Хааяахан хийдээс гарах дуу чимээ хэсэг зуур намжих бөгөөд лам нар энэ үеэр түр амсхийн манз цав барина. Голдуу манз төдийхнийг зооглодог бололтой байдаг юм. Гэвч нам гүм завсарлага нь цөөн хийгээд хоорондох зай нь холхон лам нар үүр цайтал зогсолтгүй хурна.

Оскар бээр цааш нь Сайн ноён ханд "Америк зуух" өгсөн тухай, монголчууд банш хэрхэн хийдэг, битүүний өдөр долоогоос багагүй удаа зоог барьдаг монгол заншилын тухай зэрэг олон сонирхолтой зүйлсийг өгүүлсэний зэрэгцээ гэрийн эзэн Лувсанжанцан бэйсийн хамаатан болох Манзушир хутагтын ах Лувсандоржийнд мориор Богд уулыг даван очиж, шинэлсэн тухайгаа дэлгэрэнгүй бичсэн бий.

Оскар Мамен цааш өгүүлэхдээ:

Цагаан сараар Өргөөд байх миний хувь олон ч удаа тохиожээ. Монголчууд эр эмгүй өвөл цагийн бүхий л гоёлын хувцас зүүсгэлээ өмсөхөөрөө гайхалтай сайхан харагдана. Тэдний дунд урт удаан амьдрахын хэрээр ганган дэгжин хувцасласан байхыг нь харж дассан хэдий ч ямарваа нэгэн байдлаар энэхэн биеэ гайхамшигтай болоод мөрөөдлийн үлгэрийн нэгээхэн хэсэг болсон мэт бодол сэтгэл минь хэзээд үл замхарна. Цагаан сарын бэлтгэл ажлыг удаа дараа нүдээр үзэж, гар бие оролцон басхүү өөрийн хүмүүстээ хийх ажлыг нь зааж хэлдэг болов. Би энэ бүхний гүнд нэвтэрч, дотоод мөн чанарыг нь бүхий л талаар ойлгон хуваалцах болсон бөгөөд монголчууд, цөмөөрөө, тиймээ Богд хаанаасаа эхлээд харц ядуу хүн нь хүртэл сэтгэлийг минь ойлгож, чин сэтгэлээсээ талархаж байсан гэдэгт би одоо хэр итгэлтэй байдаг юм.

Оскар Мамен бээр монголчууд бэлгийнхээ "үргэлж хамгийн үнэ  цэнэтэйг Богд хаандаа өргөн барихыг мэдүүлэх нь олзуурхууштай сайхан зан чанар" хэмээн үнэлснийг өнөөгийн монголчууд бид эргэн тунгаахад илүүдэхгүй биз ээ.

Түүнчлэн "Богд хаан өгснөөс минь илүүтэй их бэлгийг надад байсныг хожим би ухаж мэдсэн юм" гээд "Эл учир нэгэн удаа Цагаан сараас арваад хоногийн өмнө хааны сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг төрүүлэх санаатай элдэв бэлэг сэлтийг орос дөрвөн дугуйт морь тэргийг дүүртэл ачлаа", "Хэдэн цагийн дараа гэрийн эзэн болон бусад нь буцаж ирвэл сүйх тэрэг нь хоосон авч бүгдээс баярын инээмсэглэл тодорно. Лувсанжанцан баярласандаа хөл газар хүрэхгүй болоод надад хандан мэлмий нь булингартах болсон Богд хаан бээр бэлэг сэлтийн нарийн ширийнийг таалан болгоож, шадар хүмүүс нь нэг бүрчлэн тайлбарлан өгөхөд сэтгэл хөгжин улам нь сэргэж байсаныг хэлсэн юм" хэмээн бахдан тэмдэглэсэн нь содон харагдана.

БОГД ХААНЫ БЭЛЭГ

Цагаан сарын өдрүүдийн нэгэнд Богд хаанаас элч заран Оскар Маменд бэлэг хүргүүлсэн байна. Гадаад, дотоодын хэн бүхний сонирхлыг ихэд татсан Богд хааны бэлгийн талаар тэмдэглэснийг сонирхоцгооё.

Богд хааны түшмэл "хадгаа" гар дээр минь тавиад Богд хааны хишиг, ерөөлийг тосон авахыг хүсэмжлэв… Түшмэл намайг гэртээ байхад таарсандаа баяртай байгаагаа илэрхийлж, бэлгийг шууд надад хүргэж өгөх хатуу зарлиг авсан учир өглөө эртийн цагаар ирсэн болохоо хэлсэн юм. Удалгүй зочдыг цай, боовоор дайлав. Мөн би хатуухан юм санал болгосон ч тушаал гүйцэтгэж яваа Богдын албат уух учиргүй хэмээн мэдэгдээд цөмөөрөө уухаас татгалзав. Харин бүгд тамхи татацгааж, мордоход нь би нэжгээд тамхи ахиухан өгч билээ.

Энэ удаад хүлээн авсан бэлэг маань миний сэтгэлийг хөдөлгөж, сонирхлыг төрүүлсэн юм. Бэлгийг үзвэл дээд зэрэглэлийн үнэгний найман арьс, ялангуяа дөрөв нь гайхалтай хар үнэгний арьс, хэн хүний сэтгэлийг булаах хосгүй сайхан сорлог үстэй асар том шилүүсний хоёр арьс болон өнгө төгөлдөр хар булганы хоёр арьс байсан юм. Богд хааны элч нарыг дөнгөж явахтай зэрэгцэн манай хашааны бүх хүн, түүний дотор гэрийн эзний гэр бүлийнхэн, түүгээр ч зогсохгүй ойр дотны олон монгол хөрш маань цөмөөрөө Богд эзнээс нь хүртээсэн бэлгийг харахаар яаран орж ирцгээсэн юм. Бүгд л бэлгийг маань гайхан бишрэхийн сацуу хүндэтгэлтэй басхүү болгоомжтой хандаж байв.

Тэд эдгээр арьсны зах зээлийн үнэ ханшны талаар нэлээд үг булаалдсан авч хэн нь ч бодит үнийг нь тааж чадаагүй юм. Хожим би булганы арьсаа одоо хэр нь хүзүүний ороолт хийн зүүж байгаа нэгэн хатагтайд бэлэглэсэн бөгөөд тэрээр энэ арьс элэгдэх нь үгүй хэмээн хэлж билээ. Үлдсэн арьсыг бүхэлд нь монголчуудын хэлсэн хамгийн өндөр үнэлгээнээс хавьгүй дээгүүр үнээр зарсан юм. Би дотроо Богд хаан надад ийм бэлэг илгээснээс хойш намайг эх оронд нь үлдэхэд татгалзах зүйлгүй байх хэмээн бодож билээ.

Өргөөд Цагаан сарын өглөө хамаг сайхнаараа гоёж гангалсан монголчуудыг харахын тулд баруун хотын алтан ганжууртай хийдийн ойр тойронд очих хэрэгтэй болно. Хийдийн орчимд тоймгүй олон лам нар бултаараа цоо шинэ эвсэл шинэ шахуу сайхан дээл, малгай, гуталтай алхалж явна. Тод янзтай улаан, шар өнгө нэлэнхийдээ тунаран мэлмэрч, завсрын өнгө үзэгдэх нь үгүй. Хаа сайгүй нэлийх тод улаан, шар өнгийн дүр зургийг мартах аргагүй билээ. Ингээд өглөөтэй золгоход энгийн олны хөл нэмэгдэж, лам нартай харьцуулахад илүү чамин хээнцэр бүр үл ялиг хэтрүүдүү ч гэмээр хувцаслах бөгөөд наад зах нь эрэгтэй, эмэгтэй хэн хэнийх нь дээл хувцас өнгөний хувьд олон янзаар алаглах ажээ.

Лам нарын доод хот дахь алтай оройтой хийдээс урагш голын хөндий дэх Богд хааны ордон хүртэлх замыг тэмдэглэн хаан ширээнд залах ёслолын нэгэн адил Амьд бурханыг морилох үеэр цэргүүд үргэлж хоёр эгнээ болон жагсана. Өглөө арван цагийн үед Богд хаан, хатан хоёр хаан ширээнд залах ёслолын адилаар сүйх тэрэг болон дагалдах хүмүүсийн хамтаар эдгээр жагссан цэргүүдийн дундуур морилон өнгөрөх ажээ. Тэр бүртээ мөнөөх хоёр шар сүйх тэргээр залрах бөгөөд тэргийг хэдэн морьтой лам нар залж, цэргүүд цувааг өнгөртөл өвдөг сөгдөн сууна. Богд хаан дуганд хүрээд хэдэн цаг болох зуур хол ойрын ноёд түшмэд түүнд орж бараалхана. Гадаа нь янз бүрийн ангийн олон тооны монголчууд хүйтэнд тэвчээртэй хүлээж, эцэст нь Богд хаан ирсэн ёс жаягийн дагуу ордны зүг морилох үед хийд болон замын ойролцоох зон олон өвдөг сөгдөцгөөнө.

Өдөр нь хээнцэр ганган хувцасласан хүмүүс айлаас айлд орж, сүйх тэрэг, мориор зүг бүртээ явцгааж харагдана. Орой хэрд элдэв зүйлийн ундаагаар дайлуулж, багавтархан халамцсан эсвэл улаан зээрд болсон харчуул цөөнгүй болох бөгөөд үе үе морьтой ер бусын урлагийн үзүүлбэр нүднээ тусна….

Ийнхүү 1911 он, мөн Монголын хувьсгалын эхний үе шат өндөрлөв. Монгол улс ямар ч байсан Хятадын засаг захиргааг халж, эзэн хаанаа хэлэлцэж тогтож, Хятадыг энэ хэр тоглоомоос гаргав. Энэ хүртэл миний бичсэн бүхэн бидний Өргөөд нүдээрээ харж, чихээрээ сонссон зүйл мөн билээ хэмээн Норвегийн аялагч Оскар Мамен бичсэн нь үнэхээр сонирхол татах ажээ.

Цагийн эхэн хаврын тэргүүн сар гарч, Монгол нутагт хавар ирлээ. Монголын Цагаан сар болж байна. Монголоороо байх буй за. Сайныг бодож, сайхныг өгүүлэх Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Монгол Улсын төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
78
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-10 194.85.9.14

Их сайхан мэдээлэл бна. Бурханы шашины гун сургаалыг ойлгож, ухаан сетгел биеин ариун байдлыг сахин 10-р Богдоо унэлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-10 66.181.182.195

Батсайхан гуай чи сүүлийн хэдэн жил тархи угаалт мундахгүй их хийж энэ олон түмний сэтгэхүйг замхруулж байна эрдэмтэн гэж дээ түүхийг тэгш зөв нийтэллдээ

Avatar

Нэргүй 2024-02-10 202.21.107.63

Odoo bogd tovdiin taviul jalganii hutagtuudiig darah heregtei.

Avatar

Хөх монгол 2024-02-10 202.126.91.117

манжууд удирдагчгүй болгох гэж ийм хөөрхөн арга сэдсэн билээ тэнэг монголчууд дараах төрлийн богдод итгээд муйхарлаад банди г*** болоод байлдах байтугай хийж бүтээх шинээр сэтгэх ямар ч сонирхолгүй хорвоогоос таслагдан хөмөрсөн тогоонд амьдрах болно… шарын шашин бол ертөнцийн хамгийн гаж секс огиудас хүргэм балиар заваан түвэд номлол мөн

Avatar

Zochin 2024-02-10 202.126.89.23

10 р богд минь урт наслаж удаан жаргаж,монгол туургатнаа ивээж хайрла.бурхан ивээх болтугай .хурай хурай хурай..

Avatar

Нэргүй 2024-02-10 202.21.107.98

Далай лам Төвөдийг ивээж хайрласны хүчинд тэр улс Хятадын нэг хэсэг болж, мань амьд бурхан өөрөө Энэтхэг рүү зугтсан түүх бий. Одоо энэ нэг хүүхэд өсч том болоод дараагийн далай лам, панчин ламыг тодруулна гэж өвчигнөнө, ингээд манай Хятадууд Монгол руу цэргээ оруулах сайхан далим гарна.

Avatar

-byryygyi-; 2024-02-10 216.38.195.74

U

Avatar

S 2024-02-10 103.212.119.128

DYYDLGN SEKSEER80955877

Avatar

Jariga.mn 2024-02-10 124.158.65.107

Энд хүний алаг үрийг харааж зүхэж байгаа хүмүүс ханасан бол орондоо Чимээгүйхэн унтаад мөнх нойр соод өг.Алишү

Avatar

Нэргүй 2024-02-10 122.201.31.116

Хэрвээ мөрөөрөө байдагсан бол яалт ч үгүй хүний алаг үр. Гэтэл наада алаг үр, алагхан үр чинь хэдхэн жилийн дараа чиний хүзүүн дээр гараад шимигчилж өгнө дөө. Тэгэхэд чи хэнийг хүзүүн дээрээ суулгаснаа ойлгоно оо гайгүй. Чойжамц гуайг хар л даа. Ямархуу овтойхон хувалз байсныг. Би ингэж боддог. Ямраар байх нь хамаагүй, өнгөрсөнд гээгдсэн бүхнийг сэргээх гэж оролдох нь яг л үхдэлийг булшнаас нь босгоод амилуулахыг оролдох мэт шал хэрэггүй үйлдэл болдог юм байна. Өөртөө лай тарихаас өөр шидгүй.

Avatar

Зочин 2024-02-10 122.201.31.116

Түвдийн буддизмын өнгөрсөн цагийг богдыг сэргээгээд тахиадахаар үндэстний ухамсар сэргээд арван цагаан буяныхаа замаар ордог юм биш. Хар л даа. Бид өнөөдөр хутагтуудаар дутаа юу? Бүгдийг нь шахуу Данзанжамц гуай батламжилсаныг ч хэлэх үү. Гэтэл тэдгээр асман хутагтууд чинь яаж байна? Дөнгөж сая бид худалч, хулгайч догшин хутагттай байснаа мэдлээ шүү дээ. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ. Маргаашдаа итгэ. Маргааш юутай ч өөр өдөр байна. Бид тэр өдөр элдэв эсийн хутагтгүйгээр өөрсдөө амжуулж чадна.

Avatar

Нэргүй 2024-02-10 202.21.107.98

Одоо хэддүгээр зуун билээ? Элэрсэн баларсан богд могд тодруулмааргүй байна аа. Төвөдийн ламын шашин тийм ид шидтэй, хүнд хэрэгтэй эд юм бол Төвөдүүд бурхандаа мөргөөд Хятадаас өөрийгөө аварчих нь яагаав? Шинжлэх ухаан, боловсролын хүртээмж чанар, эдийн засгийн үр ашиг ярьмаар байна, хөгжмөөр байна, урагшилмаар байна.

Avatar

Нэргүй 2024-02-10 78.174.210.199

"жил жилийнхээс их л өөр илүү баярын мишээл дүүрэн болох учиртай" гэж мөн хуцав аа. Шарын шашны сүсэгтэнгүүд л тэгдэг юм байгаа биз. Бүгдэд бүү нялзаа. Нэг бяцхан хүүхдийг Богд гэж өргөмжлөө л биз. Тэр нь сайн, муу ямар хүн болох нь одоогоор огт тодорхойгүй зүйл. Батсайхан жирийн зүйлийг "улс төржүүлээд" маанагтахаа боль.

Avatar

Нэргүй 2024-02-10 139.5.219.24

1924 онд Хаант ёсыг халж, бүгд найрамдах засаглалыг тунхагласан. Хүн бүр үндсэн хуулиар тэгш эрхтэй болсон. Мухар сүсэг, мунхруулга, юмжирдулам, осоржамаа нарт автсан тэнэгүүд буцаад бурангуй ёс, ихэс дээдэс гэх юмыг сэргээх гэх юм. Дуртай бол өөрсдөө очиж өлмийд нь сөгдөж, оюун санаагаа боолчлуул. Духаа цоортол зуу зуун жил мөргөөд баян болохгүй. Наад шар хувалз чинь улам бүдүүрч, язрана. Улс төрийн ашиг хонжоо хайж, ийм жаахан хүүхдээ тахилд өргөдөг дүүрцэн эцэг эх, эмээ бол доо.

Avatar

Ард түмэн 2024-02-10 202.9.46.56

Бид Богдоор тэр тусмаа энэ богдонцороор бүрр ч дутаагүй

Avatar

S 2024-02-10 139.5.219.225

SEXSEER TAICHI80955877

Avatar

Зочин 2024-02-10 122.201.31.116

Сайхан баримтат нийтлэл. Харин толгой зургийн тухайд жаахан илүүдэж. Бид элдэв хувалзнуудаар дутаагүй. Сэтгэлгээгээ эрүүл чөлөөтэй байлгаж материаллагийн гэхээс илүү оюуны хөгжил дэвшил рүү тэмүүлцгээе!

Avatar

Зочин 2024-02-10 126.36.206.241

Нүдээр харсан хүний бичиж үлдээсэн зүйлийг олны сонорт хүргэж байгаад баярлалаа. Маш сонин байна. Үргэлжлүүлэхийг хүсье.

Avatar

Нэргүй 2024-02-10 78.174.210.199

Цагаан сар бол шашны баяр биш шүү, Батсайхаан. Богд могдыг хамаатуулаад байхаа боль. Тухайн үед нэг улсын хаан болох хүсэлтэй нэг төвөд ламын сонирхол нь монголчуудын эрх чөлөөний хөдөлгөөний зорилготой давхцаа л биз. Хувьсгалчид сүсэгтнүүдийн доторх тэр төвөдийн нэр хүндийг ашиглаж, хэрэг зорилгоо биелүүлсэн. Гэтэл хэдийг нь дараа нь цааш нь харууллаа. Гаминг оруулж ирээд өөрөө бас балрах шахаж байхад нь цагаантан Барон авраа биз дээ. Ингээд яривал но их бий шүү.

Avatar

Судлаач 2024-02-10 66.181.177.223

Баримт эхсурвалж сайн болжээ Баярлалаа

Avatar

Зочин 2024-02-10 66.181.183.149

Тоглоомын хүүхэлдэй. Яана даа яана

Avatar

Нэргүй 2024-02-10 213.87.139.163

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-10 202.126.88.66

Шашин төрийг хослон баригч богд эзэн хаан түм наслаг

Avatar

Нэргүй 2024-02-10 47.227.179.89

битгий Гуц

Avatar

Нэргүй 2024-02-10 61.126.195.147

сайн ч тэмдэглэж, сайхан ч хөрвүүлж. Богд бол тусгаар тогтнолтой байгаа гэдгийн нэг бэлэгдэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж