Луу жилд хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2024.02.10-нд нийтлэгдсэн

Луу жилд хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Луу жилд хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Пүрэв гаригт ОХУ-ын дарга Владимир Путинтэй утсаар ярьж, ирж буй луу жилд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээ тунхаглав.

Ши Жиньпин Путинд хандан "Хоёр тал стратегийн зохицуулалтаа бэхжүүлж, тус тусын улс орныхоо үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой" гэж хэлснийг Хятадын Гадаад харилцааны яамны мэдээнд дурджээ.

Мөн "дотоод хэрэгт нь гадаадаас хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэх ёстой" гэж Ши Жиньпин хэлэхдээ, барууны засгийн газрын үйл ажиллагааны талаар хоёр удирдагчийн нийтлэг хардлагыг илт иш татсан байна.

“Бид (өнгөрсөн хугацаанд) олон сорилт, зовлон зүдгүүрийг хамтдаа туулсан. Ирээдүйг харахад Хятад, Оросын харилцааг хөгжүүлэх шинэ боломжууд тулгарч байна" гэж Ши Жиньпин  хэлэв.

Удирдагчид мөн Ойрхи Дорнод зэрэг хэд хэдэн бүс нутгийн нөхцөл байдлын талаар санал солилцож, Украины "одоогийн нөхцөл байдлын" талаар хэлэлцсэн гэж Кремлиэс мэдээлэв.

Ойрхи Дорнодод "Орос, Хятад хоёр улс Палестины асуудлыг олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хүрээнд улс төр, дипломат аргаар зохицуулахыг дэмжиж байна" гэж Кремлийн мэдэгдэлд дурджээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж