79 настай эмэгтэй 193 улсад аялжээ

79 настай эмэгтэй 193 улсад аялжээ

79 настай эмэгтэй 193 улсад аялжээ

Өдгөө 79 настай Луиса Ю сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн 193 оронд аялж, мөрөөдлөө биелүүлжээ. Тэрбээр бага залуугаасаа л үргэлж аялахыг мөрөөддөг байв. "Байгалийн үзэсгэлэнт газрууд, гол мөрөн, уулсыг киноноос хараад сэтгэл татагдсан. Тиймээс хэзээ нэгэн цагт эдгээр газруудаар аялна даа гэж боддог байлаа" гэж тэр хэлжээ.

Луиса Ю 23 настайдаа АНУ-д оюутан солилцоогоор ирсэн байна. Тэрбээр эхлээд эмнэлгийн технологийн салбарт ажиллаж байгаад сүүлд нь аялал жуулчлалын чиглэлээр ажиллах болжээ. Ингэснээр ажлын цаг нь уян хатан болж, аялах цаг өөртөө гаргасан байна. Улмаар НҮБ-ын гишүүн 193 оронд аялахаар шийджээ.

Сүүлийн 50 жилд тэр Ази, Европ, Африк, Ойрхи Дорнодын орнуудаар аялсан.

"Хэдийгээр зарим газар аюултай ч би өөрийн нүдээр харахыг хүсч байна. Учир нь тэнд маш их түүх, соёл бий шүү дээ" гэж Луиса Ю ярьжээ.

Тэрбээр 2023 оны арваннэгдүгээр сарын 9-нд НҮБ-ын гишүүн 193 оронд аялах зорилгоо биелүүлсэн. Серби түүний сүүлчийн орон болжээ. Сербийн нисэх онгоцны буудлаас гарч ирэхэд нь түүний дэмжигчид алга ташиж угтжээ.

Бусад хүнийг ч бас айдсаа давж, зоригтой алхам хийхийг Луиса Ю уриаллаа. "Бүү ай. Зүгээр л яв. Хэн нэгнийг бүү хүлээ, учир нь хүлээвэл ийм зүйл хэзээ ч болохгүй" гэж тэр хэллээ.

 

Эх сурвалж: NDTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-09 202.21.107.98

манай хөгшчүүдийн тэтгэвэр утай гүмбэнгийн өмхий шавар байшин эсвэл улаан үүдийн үхсэн ламын хүүр л үзэж хүрвэл их юм.

Avatar

Нэргүй 2024-02-09 46.114.155.248

Үнэн хэлжээ. Одоо би 50 шахаж явна. 20-иод насандаа анх Энэтхэгт курст сурч байхдаа ёстой хамаа намаагүй явдаг байж. Зөндөө л адал явдалтай учирч байв. Одоо бодохоор яасан ч бөх зүрхтэй байгаа вэ гэж гайхдаг шүү. Дараа нь ганц удаа Бээжин үзэхдээ л бөөн адал явдал. Одоо Германд ажиллаж амьдарч бга ч цөөн хэдэн орноор очиж үзсэн, онцгой гоё сайхан санагдаагүй, ганцхан Вэнэц л сайхан дурсамж үлдээж дээ.

Avatar

Нэргүй 2024-02-09 202.9.46.209

Агуу зоригтой юмаа

Avatar

Нэргүй 2024-02-09 59.153.114.126

Баярлалаа, мөрөөдөж аяланаа, амжилтанд нь баяр хүргэе!

Avatar

Нэргүй 2024-02-09 213.87.130.60

! Халуун охид таныг хүлээж байна – – – —- – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-09 142.114.7.224

МАНАЙXАН МАН-АН ДАА САНАЛАА ӨГӨӨД Л БАЙ НЭГ Л ӨДӨР 193 ОРНООР АЯЛАНА ДАА ккк ккк

Avatar

Нэргүй 2024-02-09 78.174.210.199

Тэтгэвэр, цалин нь хүрэлцээтэйсэн бол монгол хөгшчүүд ч хэнээс ч дутахгүй л дээ.

Avatar

Нэргүй 2024-02-09 66.181.177.18

mgld irehedni tsug yavj bailaa

Avatar

Нэргүй 2024-02-09 202.126.91.5

мөнгөө.өгчих.ангарагруу аялаад.ирие

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж