Өдгөө 79 настай Луиса Ю сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн 193 оронд аялж, мөрөөдлөө биелүүлжээ. Тэрбээр бага залуугаасаа л үргэлж аялахыг мөрөөддөг байв. "Байгалийн үзэсгэлэнт газрууд, гол мөрөн, уулсыг киноноос хараад сэтгэл татагдсан. Тиймээс хэзээ нэгэн цагт эдгээр газруудаар аялна даа гэж боддог байлаа" гэж тэр хэлжээ.
Луиса Ю 23 настайдаа АНУ-д оюутан солилцоогоор ирсэн байна. Тэрбээр эхлээд эмнэлгийн технологийн салбарт ажиллаж байгаад сүүлд нь аялал жуулчлалын чиглэлээр ажиллах болжээ. Ингэснээр ажлын цаг нь уян хатан болж, аялах цаг өөртөө гаргасан байна. Улмаар НҮБ-ын гишүүн 193 оронд аялахаар шийджээ.
Сүүлийн 50 жилд тэр Ази, Европ, Африк, Ойрхи Дорнодын орнуудаар аялсан.
"Хэдийгээр зарим газар аюултай ч би өөрийн нүдээр харахыг хүсч байна. Учир нь тэнд маш их түүх, соёл бий шүү дээ" гэж Луиса Ю ярьжээ.
Тэрбээр 2023 оны арваннэгдүгээр сарын 9-нд НҮБ-ын гишүүн 193 оронд аялах зорилгоо биелүүлсэн. Серби түүний сүүлчийн орон болжээ. Сербийн нисэх онгоцны буудлаас гарч ирэхэд нь түүний дэмжигчид алга ташиж угтжээ.
Бусад хүнийг ч бас айдсаа давж, зоригтой алхам хийхийг Луиса Ю уриаллаа. "Бүү ай. Зүгээр л яв. Хэн нэгнийг бүү хүлээ, учир нь хүлээвэл ийм зүйл хэзээ ч болохгүй" гэж тэр хэллээ.
Эх сурвалж: NDTV
Холбоотой мэдээ