Улсын дугаарын үнэ хаданд гарч, авлигачид хөлжих үү?

Улсын дугаарын үнэ хаданд гарч, авлигачид хөлжих үү?

Улсын дугаарын үнэ хаданд гарч, авлигачид хөлжих үү?

Улаанбаатар хотод жил бүр шинээр бүртгэгдэж байгаа тээврийн хэрэгслийн тоо 50 мянгаар нэмэгдэх болсон нь цаашдаа тэг зогсолтод хүргэнэ гэх үндэслэлээр хязгаар тавих болоод буй.

Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан/НИТХ/-аас өчигдөр /2024.02.08/ Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн баталснаар улсын дугаарын үнийг хаданд гаргаж, авлигачид хөлжих боломж олголоо гэх шүүмжлэл дагуулаад байна.

Учир нь, Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өнөөдрийн байдлаар 700 мянгад хүрсэн бол энэ онд улсын дугаар олгох квотыг 730 мянгаар хязгаарласан нь 30 мянган дугаар шинээр олгох орон зай үлдсэн гэсэн үг юм.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот 2013 онд 325 мянган тээврийн хэргсэлтэй байсан бол өнөөдөр 700 мянга болсон. Замынхаа уртыг нийслэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд 25 хувиар нэмэгдүүлсэн бол автомашины тоо 2.5 дахин нэмэгдсэн.

Тийм учраас зовлонгийн шалтгааныг олж, ангижрах ёстой.

Импортын автомашины замбараагүй хэрэглээ түгжрэлийн гол шалтгаан болж байна. Улаанбаатарчууд амьдралынхаа нэг сарыг түгжрэлд зарцуулдаг. Жилд 50 мянгаас дээш тооны автомашин импортоор орж ирдэг. Энэ янзаар явах юм бол Улаанбаатар хотод 2025 онд ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй болж, өдрийн турш тэг зогсолт болно” гэж мэдэгдсэн.

Харин “Эко автомашин импортлогчдын холбоо” төрийн бус байгууллагын төлөөлөгчид “Хэрвээ НИТХ-наар дээрх зохицуулалтыг баталбал ард иргэд машин авах эрхгүй болно.

Журам батлагдсан өдрөөс улсын дугаарын үнэ 10 сая төгрөгт хүрнэ. Машиныхаа үнэтэй адил улсын дугаар худалдан авах болоод байна” гэж мэдэгдсэн юм.

Эл тайлбарт Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Шуналтай автомашины ченжүүд НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч нартай нийлэн ашиг орлогоо л бодож байна. Тэдэнд улс орны эрх ашгаас илүү өөрсдийнх нь ашиг орлого л чухал” гэж няцаасан.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2022 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад 1.2 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Үүний 56 хувь буюу 710 гаруй мянга нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Импортоор жил бүр хамгийн багадаа 50 мянга гаруй тээврийн хэрэгсэл орж ирж буй аж.

2012-2021 оны тоон мэдээлэлд үндэслэн тооцоход 2025 он гэхэд Улаанбаатар хот 840 мянга, 2030 онд 1 сая 129 мянга, 2035 онд 1.5 сая, 2040 онд 2 сая гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгдэх тооцоолол гарчээ. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт 1213 км. Нэг үгээр хэлбэл, жилээс жилд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг авто замын нэвтрүүлэх чадвар хангаж чадахгүй байгаа юм.

Иймээс зохицуулалт хийхгүй хэвээр үргэлжлүүлбэл  2040 он гэхэд Улаанбаатар хотын автозамын хурд 0 км/ц буюу бүтэн өдрийн турш түгжрэх дүр зураг буужээ.

Авто замын түгжрэл хамгийн их үүсдэг их тойруугийн бүсэд өдөрт 198-233 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог судалгаа гарсан байна. Энэ төвлөрлийн бүсийн авто замын урт нь 62 км. Энэ уртад тээврийн хэрэгслийн хурд, жолоочийн самбаачлах хугацаа, бүрэн зогсолтын урт, тээврийн хэрэгслийн урт зэргийг тооцоход автомашин 25 км/ц хурдтай явахад 85783 тээврийн хэрэгсэл л хөдөлгөөнд оролцох боломжтой юм байна. Харин 157 мянга тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно гэж тооцвол авто машин 9-24 км/ цагийн хурдтай л явах боломжтой аж. Иймээс дээрх зохицуулалт хийхээр журмыг батлуулсан нь эцсийн дүндээ улсын дугаарын үнийг өсгөж, авлигачид нь хөлжих боломжийг олгох вий гэдэг болгоомжлол төрүүлж эхлээд байна. Гэхдээ аливаа хуулийн үйлчлэлд хяналт тавих нь чухал.

Хяналт тавьж чадвал төрд алба хаших нэрээр аливаа зөвшөөрөл олголт дээр мөнгө хийж ирсэн төрийн авлигачдын үйлдлийг хязгаарлах боломж бий.

Иймээс тээврийн хэрэгслийн улсын дугаарын үнийг хаданд гаргахгүй байхад тал, талын хяналт чухал болж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-09 192.82.64.251

албаар ил цагаандаа гарсан үйл хийж ард олныг бухимдуулж хорлох зүйл биш үү.
Дундуур нь ашиг олох нь

Avatar

Мs. Batsukh 2024-02-09 66.181.188.27

Энд бид нэг л юмыг ойлгохгүй байна!!! Хүмүүс дурандаа машин авч дурандаа банкны өрөнд орон орон машин авч байна гэж бодож байна уу?!!! үгүй ш дээ….
1. нийтийн тээвэр бүдүүлэг бохир заваар битүү чигжээстэй дээр нь Нямбаатарын гаргасан шинэ шийдвэр үнэхээр дүб яагаад ядарч байгаа ард түмнийг 2-3 дамжлагаар ажил гэртээ очих цагыг утаатай гудамд уяж байгаа юм бэ!!!!!
2. өмнөх газар олгогч авлигачид явган хүний замыг барилга авто замынхаа дунд хавчаад тавьчихсан!!!!
??? үргэлжлэл бий

Avatar

zochin 2024-02-09 59.153.86.103

Түгжрэлийн зохицуулалт бол менежмэнтдээ байдаг болохоос биш машины тоондоо биш Тиймээс энэ журмын цаад зорилго нь утааны шийдэл шиг ээлжит нэг мөнгө хийх операци, ер нь нямбаатрын энэ албан тушаалд ирсэн зорилго нь ч мөнгө хийх

Avatar

Нэргүй 2024-02-09 66.181.188.156

МАН 2024 онд сонгуулийн шархаа машины дугаарын наймаагаар нөхөх болно. Дэмжиж байгаа хүмүүс нь энэ наймааг хийхээр зорих хүмүүс. Сингапурт 100000 ам дол аар машины эрх авдаг. Монголд удахгүй энэ бизнес цэцэглэнэ. Түүнээс түгжрэл буурахгүй.

Avatar

Xaxaxaxa 2024-02-09 202.55.188.42

ulsiin dugaariin naimaag tsetsegluuj dugaariin chenj bidend nuglaa gargah bollomj olgson hotiin dargdaa bayarlalaa tsaashdaa hamtarch ajilhad taatai bna 🤣🤣🤣🤣🤣

Avatar

Нэргүй 2024-02-09 66.181.180.61

энэ журмыг дэмжинэ ард түмэн

Avatar

Нэргүй 2024-02-09 192.82.64.251

машин ч бхгүй арчаагүй пда чамд хамаагүй

Avatar

zochin 2024-02-09 59.153.86.103

Хэрэв энэ журам хэрэгжвэл сонгуулиар ман нийслэлд унана,тэгээд ч хүний өмчтэй байх эрхэд халдсан учираас үндсэн хуулийн цэц дээр очоод бас унана.

Avatar

Иргэн 2024-02-09 59.153.86.38

Ардын намыг Нийслэлээс зайлуулья. тэдэнд сонгуулиар санлаа бүү өгөөрэй …

Avatar

Нэргүй 2024-02-09 59.153.114.189

5.2сая тонн нүүрс хулгайлсан мөнгийн аваачэ. хотын замаа хотоо тэлээд өргөжүүлээд дэд бүтцийг улс нүүрсний мөнгөөр хийх ёстой бсан хаана бн төрийн хөгжлийн бодлолго 2050 хол бн хуурхаа боль. дэлхий гэрлийн хурдаар хөгжиж бхад ар түмэнрүүгээ л дайраао2

Avatar

Иргэн 2024-02-09 202.126.90.4

машинтай тэмцээд алс хэтдээ худлаа л даа. уг сууриар нь буюу Монгол улсын хөдөө орон нутагт чиглэсэн хөдөлмөр эрхлэлт, дэмжлэг, бусад хотуудыг нэмэх асуудлууд ярих хэрэгтэй л юм даа

Avatar

Иргэн 2024-02-09 66.181.191.74

Улаанбаатарт амьдардаг машинтай больё гэж гэсэн залуучууд хохироол үлдэхшив. Ганцхан Нямбаатар шээсийн шийдвэрээр.

Avatar

Иргэн 2024-02-09 66.181.191.74

Авлигачидаа хяналт тавьж чадахгүй байгаа төр дугаар даа хяналт тавьж чадхуу!!! (машин худалдаж авах ч мөрөөдөл боллоо залуус аа)

Avatar

Дорж 2024-02-09 103.212.119.80

хэд2 доривтой шийдвэр гаргахгуй бол уб хот хэцуудэх юм ба улс ороно бодсон шийдвэр ургэлж эсэргууцилтэй тулгаран асуудалыг хавтгааруулах эсэргууцлийн ард тодорхой тооны улсууд бий тэднийг тас цохих хэрэгтэй дээр нь тэдний гар хөл болсон өнөрөө мэтийн хун хог болсон мулгуудуухан хэдэн сэтгуулч бий тэднийг ч шийтгэх хэрэгтэй тэд ургэлж улс төржуулж массыг хатгаж бдаг

Avatar

Зочин 2024-02-09 202.9.46.173

номер олголтоор авилгачид баяжих нь ойлгомжтой

Avatar

Нэргүй 2024-02-09 117.111.1.62

номер хувь хүний мэдэлд үлдэж бга нь маш чухал. үнэ хүрнэ үү яан уу ченжүүд та нар мэдэхгүй ээ. гол нь масс талдаа шийдвэр гарч бгад баяртай бна. чёнжүүд та нар зайлцгаа да.

Avatar

ZOCHIN 2024-02-09 101.189.22.137

BUH ASUUDAL .GOL N SHILEN BAI. IL TODOD AVILGAL IDEJ UUH N TODORHOISHDEE. ZUGEER L SHILEN BAI …BUGD IL TOD BVAL ASUU….YAGAAD GEJ ASUU…

Avatar

Эсэргүү 2024-02-09 103.254.123.178

Пялдага новшнууд ямар их байнаа. Машинтай нэгэндээ атаархсан хорссон улс л байх юм.

Avatar

Нэргүй 2024-02-09 213.87.130.60

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – —- – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-09 66.181.183.149

Хотод огт машин хэрэглэдэггүй гэр бүлүүд яах болж бна аа. Жинхэнэ ухамсартай хүмүүжилтэй бусдын эрхэнд хүлээцтэй ханддаг иргэд гэр бүлүүд ингээд дамын үнээр улсын дугаар авах болж бгаа юм уу. Ингээд зөв явсан нь хохироод үлдэж бгаа юм уу. Одоо тэдгээргэр бүлүүүд улам үнэд орохоос нь өмнө эртхэн машин номер авья гээд алалцаж гөнө ш тээ. Бүртгэлээс хараад огт машингүй гэр бүлд нэг дугаар үнэгүй өгөх хэрэгтэй ш тээ. Тэгвжл ядаж тайван машин авах гэж яарахгүй ш тээ

Avatar

Нэргүй 2024-02-09 103.142.76.38

ulsin hemjeend horigloogui zuvhun UB-d avah hyazgarig l tgogtooj ugsun bn, UB-s busad burtgeltei dugar avah n neelttei shu

Avatar

иргэн 2024-02-09 202.9.47.11

МАН 2024 ОНЫ СОНГУУЛЬД УНАХ НҮХЭЭ ӨӨРӨӨ МАЛТЛАА…..МАН машингүй байсан жирийн иргэдийг хэзээ ч машин унах эрхгүй болгож, иргэдийг эрхийг бүдүүлгээр зөрчлөө…УБ-т гадаадаас 1 ш машин орж ирэхгүй гэсэн үг үү??? зөвхөн баячууд, дарга нар машин оруулж ирж, улсын дугаар авдаг дархан эрхтэй болно гэсэн үг…улсын дугаар мафийн гарт орлоо….Энэ бол МАН- н дарангуйлалын 1 хэлбэр мөн….МАН- г 2024 оны сонгуульд унагая….

Avatar

Нэргүй 2024-02-09 66.181.185.221

Буруу талдаа хүрдтэй машинуудыг оруулж ирэхийг хориглооч ээ?

Avatar

Нэргүй 2024-02-09 202.126.91.9

Чи солонгос машины ченж юмуу? Солонгос машин түгжрэл үүсгэдэггүй юмуу?

Avatar

Нэргүй 2024-02-09 202.55.188.120

арга хэмжээ авах нь зөв иргэдэд ямар ч хохирол учрах ёсгүй байхаар шийдэх хэрэгтэй эрх мэдэл албан тушаалтай хүмүүс төрийн албан хаагчдын машин унахыг л хориглоход хангалттай байдаг

Avatar

Нэргүй 2024-02-09 202.179.26.109

Ийм л хулчгар хүмүүс дээ монголчууд. татвараар зохицуулаачээ гэдэг үг унагаж байгаа уншигч ганц ч байхгүй, бүгд ам нь үдээтэй. Дандаа л өнөө, хулгайчид тэглээ ингэлээ, би буруугүй, би зүгээр байсан чинь намайг зовоогоод байна, ард түмэн, намынхан, төрийнхөн гэх мэт гоншигноод эхэлнэ. Эхлээд зүгээр татвар төлөөд сурчих. Тэгсэн цагт бүх юм цэгцэрнэ, тануусын атаа жөтөө ч байхгүй болно.

Avatar

Нэргүй 2024-02-09 202.179.26.109

Зүгээр л автомашины хэрэглээний жил бүрийн татвараа дорвитой нэмчих л дээ. Яагаад ийм сонин айлын авгай шиг илүү дутуу жижиг сажиг зохицуулалт хийх хэрэгтэй юм бэ? Приусын жилийн хураамж 500,000-с эхлээд хөдөлгүүрийн багтаамжтай шууд уяад, өнөө ганган ланд 300 жишээлбэл жилийн 4 сая байж болно шүү дээ. Тийм үнэтэй эд хэрэглэдэг хүмүүс тэрийгээ төлөөд л явна биз. Ингээд ирэхээр унаа тэргийг аль болох ашигтай, зөв хэрэглэхээ л бодно шүү дээ. Энгийн ойлгомжтой асуудлыг бүр бантандуулчих юм.

Avatar

Нэргүй 2024-02-09 188.162.254.39

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-02-09 202.21.108.48

аль эрт хязгаарлах байсын. зориггүй улс төрчид ийм шийдвэр гаргаж чадахгүй явсаар байтал сөнөлөө. тэр ченжүүдийн орлого буурах бол асуудал биш

Avatar

Нэргүй 2024-02-09 180.149.80.74

Нэг хэсэгхээн хүмүүсийн түрийвчийг түнтийлгэж байхаар Нийт Нийслэлчүүдийнхээ нийтлэг эрх ашгийг харгалзаж, зовлонг нимгэлэх нь Таны үүрэг

Avatar

Нэргүй 2024-02-09 103.41.93.183

эхлээд буруу хүрдтэй машин оруулж ирэхийг нь хориглосон дээ. дараа нь дугаараа хориглох хэрэгтэй ш дээ

Avatar

Нэргүй 2024-02-09 192.82.64.251

Уг нь МАН г дэмждэг блаа.
Одоо яалт ч үгүй эсрэг санал өгөх хэрэгтэй болжээ хөөрхий
Энэ бүгдийг засах зөв бодлого амласан хүчинг дэмжийдээ

Avatar

сдө 2024-02-09 202.21.107.135

нийтийн тээврээ л сайн хөгжүүлэх хэрэгтэй шдээ.
Тэр Самарсайханы дүүжин юм биш шүү.

Avatar

sadf 2024-02-09 202.21.107.135

Дугаарын үнэ ямар ч асуудал байхгүй.
Би энгийн дугаартай явж л байна, болж л байна.

Avatar

Нэргүй 2024-02-09 192.82.64.251

дугаар өгөхгүй гэж бна. юун энгийн дугаар
Малаа

Avatar

Zochin 2024-02-09 202.21.111.170

1. Импортоор буруу талдаа жолоодлоготой бүх төрлийн автомашин хилээр бүү оруул.
2. Түгжрил үүсгэж буй тойрог, холбоос замд олон тар уу огтлолцолгүй нэвтрэх гүүрэн гарцууд барих.
3. Төрийн байгууллагын автомашины хэрэглээг цөөлж, хязгаарла. Гал, онцгой, эмнэлэг, цагдаагаас бусад
4. Нийтийн тээврийн тоог, чиглэлийг эрс нэмэгдүүлэх, иргэд хувийн унаа унахгүй байхаар хангах
3. Түгжирлийг захиргааны аргаар бүү зохицуул. Түгжирээд зогсох цагтай, завтайн түгжирч байг……

Avatar

садө 2024-02-09 202.21.107.135

мөрөөдсөн үү

Avatar

Зочин 2024-02-09 66.181.183.149

Машин унаад хэрэггүй гэсэн бодолтой хүн бүхэн одоо харин эсрэгээрээ нэг номертой больё. Эртхэн машин авья гэж алалцаж эхэллээ ш тээ

Avatar

Зочин 2024-02-09 66.181.183.149

Машины дугаар яг одоо гадуур 30 сая гэж бна ш тээ. Машингүй гэр бүл хохирч бна ш тээ. Энэ их түгжрээн дунд машин хэрэггүй гэж бодоод алхаж явтал номер нь үнэд орчихлоо. Машингүй гэр бүлд нэг дугаар үнэгүй олгоочээ. Хамгийн ухамсартай хэсгүүд хохирч үлдэж бнаш тээ. Монголд шударгаар хүмүүжилтэй амьдрах боломжгүй юм бна дөө

Avatar

хзс 2024-02-09 202.21.107.135

ямар дугаар 30 сая юм бэ? битгий худллл ****

Avatar

Иргэн 2024-02-09 66.181.191.160

3333 У## 35САЯ ГЭЖ бна лээ. Дугаар авна зарна гэдгээс хар

Avatar

иргэн 2024-02-09 202.9.47.11

Машингүй гэр бүлд нэг дугаар үнэгүй олгоно гэдэг маш зөв санал сайна. Монгол 900000 гаруй өрхтэй. Үүний 50 % нь хөдөө байдаг. тэгхээр УБ-т 450000 дугаар л байж болно гэсэн үг. Айл бүрд адил тэгш эрх олгоё.

Avatar

Нэргүй 2024-02-09 202.126.91.9

Шаагаарай.

Avatar

Зочин 2024-02-09 66.181.176.219

Солонгос японоос хуучин машин оруулж ирж байгаа машины үнэ суг өсөх нь дээ Монгол явж байгаа бүр навсгар машинууд ч тэнгэрт хадах нь дээ

Avatar

Монгол хүү 2024-02-09 64.119.29.63

ЕР НЬ БОЛ ИНГЭХГҮЙ БОЛ АЛЬ ЮМ БОЛГОН ПАНЗЧИН, ДАМЫН НАЙМААЧДЫН УЛС БАЙХАВ ДЭЭ?! ИНГЭЖ НЭГ ЁС ДЭГ ЖУРАМ ТОГТООХГҮЙ БОЛ УЛС МААНЬ УНАХ ГЭЭД БАЙХ ШИГ… МОНГОЛ УЛС, ДОТОР НЬ АМЬДАРЧ БАЙГАА ХҮМҮҮС БИД ХУЛГАЙЧ, ТАНХАЙ, ЛУЙВАРЧИД, ХУДАЛЧ, ГЭМТ ЭТГЭЭДҮҮД, ХУУРАН МЭХЛЭГЧИД, ДАМЫН НАЙМААЧДАА БАЯН ТАРГАН БҮДҮҮН ДАРГА ГЭЭД ДЭЭРЭЭ ЗАЛЧИХААД Л УРАГШАА ХӨДЛӨХ БАЙТУГАЙ, УЛСАА УНАГАХ ХЭМЖЭЭНД ИРЧИХЭЭД БАЙНА!!! НЭГЭН БҮТЭН ҮЕ ИЙМ ХУУЛЬ ЗӨРЧСӨН НЬ БАЯЖДАГ ГЭСЭН СЭТГЭХҮЙТЭЙ ХҮМҮҮСИЙГ БЭЛДЧИХЭЭД БАЙЖ БАЙНА ДАА!!!

Avatar

зочин 2024-02-09 66.181.160.27

Өөө сайхан сайхан… Би 4 машинтай …Гурван сэгээ зарах гэж яарах хэрэггүй боллоо

Avatar

Иргэн 2024-02-09 103.57.92.166

Иймэрхүү зүйлд үнэ тогтоогоод илүү үнээр авсан бол тээврийн хэрэгслийг хураа.Ийм зүйлд хяналт тавьж болмоор л юм.Квотоос илүү бол дэс дараалалаар нь хянаж болно доо.

Avatar

Нэргүй 2024-02-09 66.181.184.89

Mash zuw. Yamar hogiin saw bishde

Avatar

Нэргүй 2024-02-09 103.57.93.64

Нямбаатарын зөв шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол үнэндээ болохгүй байнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж