Биатлонч Э.Энхсайхан Монголын анхны түрүүг хүртэж, түүх бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2024.02.09-нд нийтлэгдсэн

Биатлонч Э.Энхсайхан Монголын анхны түрүүг хүртэж, түүх бүтээлээ

Биатлонч Э.Энхсайхан Монголын анхны түрүүг хүртэж, түүх бүтээлээ

Польш улсад болж буй биатлоны Европын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Энхбатын Энхсайхан алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Ийнхүү Монголын биатлоны спортын түүхэн дэх анхны олон улсын түрүүг хүртэв. Өдгөө 21 настай Э.Энхсайхан 15 км-ын зайг 44.34:8 минутын хугацаанд туулжээ. Мөнгөн медалийг Финландын Калле Лукканхунта, хүрэл медалийг Эстонийн Якоб Кулбин тамирчид тус тус авав.

Э.Энхбат өмнө нь 2020 онд залуучуудын өвлийн олимпын наадамд арванхоёрдугаар байр эзэлж байсан бөгөөд түүний хувьд Монголын биатлоны спортын анхдагч амжилтыг үзүүлсээр байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Та бүхэндээ Б.Энхсайханы "Биатлоны түүхийг бичсэн 17 настай биатлонч" гэх ярилцлагыг хүргэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж