"Луу жилд үр хүүхэдтэй болох, хурим найр хийхэд зохимжтой"

"Луу жилд үр хүүхэдтэй болох, хурим найр хийхэд зохимжтой"

"Луу жилд үр хүүхэдтэй болох, хурим найр хийхэд зохимжтой"

Монгол түмний уламжлалт цагаан сарын шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Сар шинийн босгон дээр XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу  жилийн өнгө ямар байх талаар монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдийн Хамба лам Ж.Гончигсүрэнтэй ярилцсанаа уншигчдадаа дахин хүргэе.


-Сайн байна уу, та сайхан өвөлжиж байна уу. Сар шинэ удахгүй болно. Цагаан сарыг яаж тооцож, зурхайд буулгадаг юм бэ?

-Хаврын улиралд гуравдугаар сараас эхэлдэг. Хуучин цагт өдөр хоногийг гараараа тоолж, боддог байсан бол орчин цагт компьютерээр тооцдог болсон. Би багшаараа үнсэн самбар дээр өдөр зурахыг заалгаж байсан хүн. Зурсны дараа шүүж, шалгана.

Миний багш 1960 оноос 1994 он хүртэл Гандантэгчинлэн хийдийн цагалбарыг төвд хэлээр зохиож, гаргадаг байсан.

Би 1985 онд Шашны дээд сургуулиа төгсөөд багшийгаа дагаж төвд хэлнээ цаглабар гаргаж, хамба ламдаа барьдаг байсан. Дараагаар нь 1994 оноос эхлэн бараг 38 жил цаг тооны бичгийг гаргаж байна. Харин сүсэгтэн олон зориулан криллээр хэвлэн гаргаад 22 жил болжээ.

-Битүүний өдөр тасарсан талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Битүүний өдөр тасарсан ч тэр өдрөө битүүлгээ хийж болно. Сүм хийдүүд битүүний өдрийн номоо хурна. Өдөр тасарсан гээд өөрчлөгдөх зүйл байхгүй. Зурхайн ухаанд өдөр давхцах, өдөр тасрах тохиолдол гардаг. Зурхайд өдөр тасарвал өмнөх өдрийг нь, өдөр давхцвал арын өдрийг ашиглана гэж тайлбарласан байдаг юм.

Энэ нь од эрхэсийн хөдөлгөөний үйлчлэл түргэн, удаан байдгаас шалтгаалдаг гэж ойлгоход болно.

Бид хоёрдугаар сарын 9-нд битүүлж, 10-нд шинийн нэгэндээ золгоно. Энд ямар нэгэн эргэлзээ байхгүй. Энэ жил Хятадын хуанлигаар цагаан сар нь нэг өдөр таарч байгаа учраас ямар нэгэн маргаан ч үүсэхгүй.

-"Хилэнт эх" модон луу жил гэхээр нэрнээсээ ширүүн жил шиг санагдлаа. Модон луу жилийн өнгө зурхайд хэрхэн буусан бол?

-Жаран жил өөр өөрийн гэсэн ёгт нэртэй байдаг. Энэ жил “Хилэнт эх” гэдэг модон луу жил гарч байна. Үхэр зурлагын байцыг харахад, энэ жил ерөнхийдөө сайхан жил гарахаар байна. Үхрийн ерөнхий төрх нь шар голдуу өнгөтэй буюу шороон махбодь илүү гэсэн санаа. Энэ жил нялхаст сайн, хөгшдөд ширүүн, залууст маш ширүүн байна. Тэгэхээр үр хүүхэдтэй болох, хурим найр хийхэд зохимжтой.

Цэцэг, жимс, үр тариа дэлгэрэх авч цагийн өвчин бага сага гарна. Ард иргэд засаг төрөө эсэргүүцэх нь их. Хүн ардад тэр дундаа эрчүүдэд тааруу, харин эмэгтэйчүүдэд ээлтэй сайн.

Мал аж ахуйд эерэг сайн. Үхрийн тоо олон тул газар шимтэй сайн. Харин хур бороо багатай, халуун зун болно. Ер нь ямар жил гарах нь Монголын бүх ард түмнээс л шалтгаална. Бид эв эетэй, уур уцааргүй, нэгдмэл байж чадвал ямар ч бэрхшээл саадыг давж гарна. Ер нь залуус уур омог, хилэнгээ дарж, тэвчээртэй байхыг анхааруулж байгаа. Бусдын тусгүйгээр нэг ч юм бүтэхгүй учраас бүгдээрээ нэгэн сэтгэлтэй зорьж, зүтгэвэл гай гамшиг тохиолдохгүй ээ.

-Жил орж буй хүмүүс юуг анхаарах вэ.  Модон луу жилд ямар жилтэй хүмүүс онцгойлон засал хийлгэх вэ?

-Сүм хийдүүд нэгдүгээр сарын 15-наас эхлэн балин тахилаа хийгээд сахиусуудаа хураад эхэлдэг. Хуучны 25 буюу хоёрдугаар сарын 5-наас хойш засал номоо хийлгэж болно. Зарим хүн жилийнхээ заслыг угтаж хийдэг бол нөгөө хэсэг нь дагаж хийлгэдэг. Олон жилийн давтамжуудаа харах хэрэгтэй.

Зурхайн ёсонд мэнгэ голлох, суудал өнцөгдөх, наш дүрсэмдэх буюу гурван жил дараалж орж байгаа хүмүүс онцгойлон засал хийлгэдэг.

Жил орж байна гэдэг чинь 13, 25, 37, 49, 61 насанд засал хийлгэхээс гадна наш дүрсмийн засал ирж байгаа хүмүүс онцгойлон засал хийлгэх хэрэгтэй. Сүүлийн үед эрдэм боловсролтой залуус гарч ирж байна. Тэр лам хуврагуудаас тайлбарыг нь авч, заслаа хийлгэвэл сайхан болно. Ер нь байгаль дэлхийн од эрхэс хүмүүний амьдралд үргэлж нөлөөлж байдаг. Гэхдээ жилийн  заслаа заавал хий гэсэн үг биш. Хүн өөрийн болон бусдын төлөө сүсгээрээ заслаа хийлгэвэл сайн. Мухар сүсгээрээ биш учир шалтгааны үүднээс засал номоо хийлгэвэл зохистой. Хүн бие, хэл, сэтгэлээрээ үйл хийдэг. Сайхан зүйл санаж явбал сэтгэлийн амар амгаланг эдэлнэ. Ярьж хэлж байгаагаа хянаж, бэлгэтэй үгээр хоорондоо ярилцах нь чухал.

-Шинийн нэгний өглөө эртлэн өөрийн сайн зүг рүү мөрөө гаргадаг уламжлалтай. Мөр гаргах ёсны утга учрын талаар тайлбарлаж өгөөч?

-Хуучин цагт цагаан сарын баяраар малчид гэр орноо, хотоо сайхан цэвэрлэчихээд, морьдоо эмээллэнэ. Мориныхоо уяан дээрээс өрхийн тэргүүн эхэлж, мөрөө гаргаад бусад гишүүд нь араас нь мөр гаргадаг уламжлалтай байсан. Зарим нь овоон дээр гарч идээ шүүсээ өргөж, даатгадаг уламжлалтай. Үүний дараагаар мөрөө гаргачихаад, золгуутаа хийдэг.

Хотод суурин газарт тодорхой цэг аваад, хийморийнхоо зүг рүү гарч, буян хишгийнхээ зүгээс ирвэл тэр засал болно.

Бурхны номонд заавал мөрөө гарга гэсэн зүйл байхгүй. Ер нь зүгийн хорлол их бий. Энийг цайруулахын тухайд дөрвөн муу, дөрвөн сайн зүг гэж бий. Цагаан сарын шинийн 1-ний өглөө хүн өөрийнхөө буян хишгийнхээ зүг рүү мөрөө гаргадаг ёсон буй. Хүмүүс энэ ёс уламжлалыг сүүлийн үед их анхаарч, мөрөө гаргадаг болсон байна. Дэлхийн хаана ч амьдарч байсан байгаа байгаа газраа уламжлалт баяраа тэмдэглэдэг болсон нь сайшаалтай.

-Цагаан сарын баярыг хүндэтгэлийн баяр гэдэг. Ах дүү, ураг төрлөө мэдэж, өвөг дээдэс, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалт баярыг хэрхэн тэмдэглэвэл зохилтой вэ?

-Цагаан сарын баяраар үнэтэй, үнэгүйдээ бус бүтэн хувцастай байх нь чухал. Монгол хүн ахмад настантайгаа золгохдоо хүртэл дээлнийхээ товчийг бүрэн товчилдог ёстой. Уламжлалт баяраараа сайхан ёс заншилтай танилцаж, бусад ах дүү нартайгаа танилцана. “Хэний гэр бүл нэмсэн байна” гээд ургийн бичиг хөтөлдөг болсон байна.

Тиймээс уламжлалт цагаан сарын баярын гол утга учир нь хүнийг хүндэтгэх ёсон. Хүнийг хүндэтгэх ёсыг авч үлдэж, хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй.

Орчин үеийн залуус маань уламжлалт дээл хувцсаа өмсч, гоёдог болжээ.  Би болж байвал бусад нь хамаагүй гэдэг сэтгэлгүй байх ёстой гэж номонд айлдсан байдаг. Монгол эх оронд хүн болж төрнө гэдэг дээдийн хувь заяа шүү дээ.

Үзэсгэлэнт туулай жилд бүрхан шашны хувьд гайхамшигтай, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн жил боллоо. Шашин маань эзэнтэй болсон учраас дагаад сайхан явна. Мөн 1990 оноос хойшх залуус мэдлэг боловрол эзэмшиж, дараагийн албаа хүлээн авч байна. Бид маш баяртай байна. Шашнаа бид залуу хойч үедээ хүлээлгэн өглөө. Цааш нь авч явахад бүрэн итгэлтэй байна. Энэ цаг мөчийг үзсэндээ баяртай байна.

Ард түмэн минь урт удаан насалж, эрүүл энх байж эе эвтэй, санасан ажил нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-02-09 202.179.22.28

БАЯРЛАЛАА,Сайхан жил гарч байгаан байна

Avatar

Нэргүй 2024-02-09 66.181.178.148

Durtainuud n baahan huuhed gapgana bh daa, tenegtej

Avatar

Луу 2024-02-09 202.9.46.237

Залаад байгаарай

Avatar

Нэргүй 2024-02-09 122.201.31.116

Одоо хийхээр чинь тэгээд амжих билүү?

Avatar

Нэргүй 2024-02-09 213.87.130.60

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – —- – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-09 103.57.94.98

Энэ муу шар хувалз Монголыг Хятадчилах санаатай дэмий донгосож бна доо !!!

Avatar

Нэргүй 2024-02-09 202.131.245.34

хурим хийх, хүүхэдтэй болох нь хэзээд сайн сайхан зүйл, мухар сүсэгтэй хамаагүй

Avatar

Хожуу боловч сэхээрэгч нэгэн 2024-02-09 103.161.242.132

Шашин арай хэтэрнээ.Муу шар хувалзнууд.Хэзээ ч хүүхэдтэй болсон ялгаагүй хэзээ ч хурим хийсэн ялгаагүй гол нь зардалаа тооцолох нь чухал.Бие биедээ хайртай байх нь чухал.

Avatar

Нэргүй 2024-02-09 66.181.184.87

ХҮН ӨӨРӨӨ Л ӨӨРИЙГӨӨ ЖОЛООДДОГ. МУХАР СҮСЭГ БҮР ХЭРЭГГҮЙ. СЭТГЭЛИЙН АРИУСАЛ Л ЧУХАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж