Нууц материал гэртээ хадгалсан хэрэгт Байденыг буруутгахгүй

Нууц материал гэртээ хадгалсан хэрэгт Байденыг буруутгахгүй

Нууц материал гэртээ хадгалсан хэрэгт Байденыг буруутгахгүй

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены гэр болон хувийн хуучин оффисоос 2022-2023 оны хооронд нууц материалууд олджээ. Эдгээр нь АНУ-ын цэрэг, гадаад бодлогод хамаарах хамгийн дээд түвшний нууцын зэрэглэлтэй материалууд байсан. Гэвч тусгай өмгөөлөгчийн зүгээс ерөнхийлөгчийг "ой тогтоолт муутай настай хүн" гэж үзсэн тул энэ хэрэгт буруутгахааргүй байна.

Нууц материал дунд үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаарх тагнуулын мэдээллүүдийг агуулсан Байдены тэмдэглэлийн дэвтэр багтжээ.

Хууль зүйн яамны тусгай зөвлөх Роберт Хур хэлэхдээ "Эдгээр нотлох баримтаар ерөнхийлөгч Байденг гэм буруутай гэж хөдөлшгүй тогтоох боломжгүй. Хүндрүүлэх болон хөнгөвчлөх хүчин зүйлсийг харгалзан үзвэл түүнийг яллах нь үндэслэлгүй" гэв. Түүнчлэн Байдены ой санамж ихээхэн хязгаарлагдмал байгааг Роберт Хур хэлжээ. Тодруулбал, ерөнхийлөгч Байден хэзээ дэд ерөнхийлөгч байснаа (2009-2017 он), хүү Боу нь хэзээ нас барсныг (2015) санахгүй байсан аж.

Мөрдөн байцаагчид 147 гэрчтэй 173 ярилцлага хийсэн бөгөөд тэдний дотор ерөнхийлөгч Байден өөрөө ч байсан.

Америкийн түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгчийн хувьд "ой тогтоолт муутай настай хүн" гэж нэрлэгдэх нь улс төрийн хувьд ашиггүй. Тэрбээр энэ онд дахин дөрвөн жил ерөнхийлөгчийн албан тушаалыг хашихаар сонгуульд нэр дэвшээд буй билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-09 202.179.25.243

Elegdorjiin ezen n bzdee

Avatar

Нэргүй 2024-02-09 103.212.117.183

Ой тогтоолт муутай настай хүн юм бол улс удирдаж суухаар тэтгэвэртээ гармаар юм зөнөг өвгөн юу ч хийж дэлхийг өөртэйгээ хамт авч явна гээд цөмийн кноп дарж магадгүй аюултай юм байна

Avatar

зочин 2024-02-09 202.126.91.43

Болж өгвөл бусдыг зөнөг гэж бүү доромжилж бай.Цөмийн з****г нэг хүн кноп дархаар л харваж байдаг эд биш гэдгийг мэдэж ав.

Avatar

Нэргүй 2024-02-09 213.87.130.60

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-09 203.98.76.2

oi togtoolt muutai hun

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж