УБЦТС: Гэмтэл гарахгүй бол цагаан сараар тог хязгаарлахгүй

УБЦТС: Гэмтэл гарахгүй бол цагаан сараар тог хязгаарлахгүй

УБЦТС: Гэмтэл гарахгүй бол цагаан сараар тог хязгаарлахгүй

Ойрын өдрүүдэд тог цахилгааны хязгаарлалтыг Улаанбаатар хотын олон байршилд хийсэн. Энэ талаар болон сар шинийн баяраар хэрхэн хязгаарлалт хийх талаар "Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-иас тодрууллаа. Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гэмтэл гарч, гуравдугаар зуух нь элэгдэл хорогдлын улмаас цоорч, гэмтэл гарсан учраас ойрын өдрүүдэд олон байршилд тог цахилгаан хязгаарласан гэдгийг албаныхан мэдээллээ.

Шуурхай арга хэмжээ авсны үр дүнд гэмтлийг засварлаж, дууссан. Нийслэл хотын хэмжээнд эрчим хүч хэвийн нийлүүлж байгаа бөгөөд гэнэтийн гэмтэл гарахгүй бол цагаан сарын баярын өдрүүдэд тог цахилгаан хязгаарлахгүй гэсэн юм.

Цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар тогтмол өсч байгаа аж. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 МВт хүрсэн. Цаашид жил бүр 100МВт орчмоор өсч, 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэй байна.

Төвийн бүсийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сард системийн оргил ачааллын чадлын 12.4 хувийг буюу 172 МВт чадлыг ОХУ-аас худалдан авсан. Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг импортоор хангадаг.

Жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байгааг албаныхан мэдээлсэн. Энэ оны байдлаар 240 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана гэдэг тооцоолол бий. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эдийн засаг өсч тэлж байгаа ч бид дотоодын эх үүсвэрээ барьж чадаагүйгээс болоод хэрэглээний өсөлтийг импортын эрчим хүчээр хангаж байгааг салбарынхан хэлж буй юм.

Засгийн газрын төлөвлөгөөнд дотоодын хэрэглээгээ эх үүсвэрээс бүрэн хангахаар 11 станц барихаар ажиллаж байна. Сэргээгдэх болон уламжлалт нүүрсний эх үүсвэртэй технологиуд ч бий. Хамгийн ойрын хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Төв аймгийн нутагт байрлах 300 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Энэ эх үүсвэр 2024 оны өвлөөс өмнө ашиглалтад орохоор төлөвлөжээ.

"Тавантолгой" дулааны цахилгаан станцын гүйцэтгэгч компани шалгарч, 3-4 жилийн дараа ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Шинэ эх үүсвэрүүд дор хаяж 3-5 жилийн дараа ашиглалтад орох учраас өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудал болоод байгааг салбарынхан онцолсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-09 213.87.130.60

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – —- – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж