Залужныйн оронд Cирськийг командлагчаар томилов

Хуучирсан мэдээ: 2024.02.09-нд нийтлэгдсэн

Залужныйн оронд Cирськийг командлагчаар томилов

Залужныйн оронд Cирськийг командлагчаар томилов

Украины армийн ерөнхий командлагч Валерий Залужныйг албан тушаалаас нь огцруулах болсныг бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл түүний оронд Украины хуурай замын цэргийг 2019 оноос хойш удирдаж байгаа хурандаа генерал Александр Cирськийг томилжээ.

ОХУ-ын бүрэн хэмжээний түрэмгийллийн туршид Украины армийн нэгэн гол дүр байсан Cирськийн тухай зарим баримтыг хүргэе.

Cирський 1965 оны долдугаар сард тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Владимир мужид төрсөн. 1980-аад оноос хойш Украинд амьдрах болсон. Украины Зэвсэгт хүчний бусад командлагчийн нэгэн адил тэрбээр Москвад Цэргийн дээд командлалын сургуульд суралцаж, Зөвлөлтийн артиллерийн корпуст таван жил алба хаажээ.

Украины цэргүүд 2014 онд Донецк, Луганск мужуудад Москвагийн дэмжлэгтэй босогчдын эсрэг тулалдахад Сырский тэднийг тэргүүлж байв. Энэ үеэс Cирський "Цасны ирвэс" гэж нэрлэх болсон.

Оросын бүрэн хэмжээний түрэмгийллийн үед  гаргасан Украины хамгийн том ялалтын заримыг Cирський удирджээ. Тэрбээр дайны эхний саруудад нийслэл Киев хотын хамгаалалтыг амжилттай удирдаж, улмаар 2022 оны дөрөвдүгээр сард Украины баатар болсон байна.

Cирський цэргүүдийнхээ сэтгэл санаанд маш их анхаарал тавьдаг. Фронт дахь цэргүүдийг байнга эргэж тойрч, сэтгэл санааг нь анзаарах бол түүний хувьд хамгийн чухал ажил гэдгийг тэр хэлж байв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж