“Ливэрпуль”-ийн сүүлийн наймаа – Кончески

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

“Ливэрпуль”-ийн сүүлийн наймаа – Кончески

Английн хөлбөмбөгийн “Ливерпуль” клуб энэ зуны наймааны ес дэх тоглогчоо өчигдөр авлаа. Солилцооны цонх хаагдахын өмнө “Улаанууд” “Фулхэм” багийн хамгаалагч Пол Конческиг өөрийн болгож амжжээ. 29 настай зүүн жигүүрийн хамгаалагчийн оронд “Ливерпуль”-ийн нөөцийн багийн Лаури Далла, Алекс Качаниклич нарыг Лондонгийн багт өгчээ. “Ливерпуль”-ийн босс Рой Хожсон ийнхүү өөрийн хуучин шавийг хамгаалалтандаа авч, оронд нь Эмилиано Инсуаг Туркийн “Галатасарай” багт нэг жилийн хугацаатай зээлсэн байна. Эмилиано Инсуа уг нь Италийн “Фиорентина” багт зээлээр очино гэж байсан ч талууд тохиролцоонд хүрч чадалгүй гэрээ буцаж байсан юм. Пол Кончески “Ливерпуль”-д дөрвөн жилийн хугацаанд хүчин зүтгэхээр болсон бөгөөд гурав дугаартай тоглохоор болжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж